Өнөөдөр Гуамыг заавал хожих ёстой өдөр

Өнөөдөр Гуамыг заавал хожих ёстой өдөр

Өнөөдөр Гуамыг заавал хожих ёстой өдөр

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Азийн аваргын эрхийн төлөөх урьдчилсан шатанд Хятад, Япон, Гуамтай нэг хэсэгт орсон. Энэхүү гурван багтай тус бүр хоёр тоглолтыг хийнэ. Тодруулбал, Хятад, Япон, Гуамд зочлон тоглохоос гадна эх орондоо гурав тоглох учиртай. Нийт зургаан тоглолтын дараах үр дүнгээс хамаарч Азийн аваргад оролцох эсэхээ шийднэ. Өнөөдрийн байдлаар Монголын шигшээ багийн хамгийн боломжит хувилбар нь хэсэгтээ гуравдугаар байрт орох. Ингэхийн тулд Гуамын шигшээ багийг өнөөдөр/2024.02.25/ 15.00 цагаас "UG" аренад болон зочлон тоглолтод заавал хожих ёстой. Үнэндээ Монголын сагсан бөмбөгийн хөгжил Япон, Хятадтай эн зэрэгцэхэд хол байгаа ч Гуамыг хожих бүрэн боломжтой.

Хэрэв хэсэгтээ гуравдугаар байрт орвол бусад хэсгүүдийн гуравдугаарт байр орсон багуудтай дахин эрхийн төлөө тоглож, хожсоноор Азийн аваргад өрсөлдөх юм.

Монгол, Гуамын шигшээ багууд өнгөрсөн жил өмнөх шатанд учраа тааран тоглоход Гуам 82-81 гэсэн харьцаатай хожил байгуулсан. Гэхдээ энэ удаад Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн ихээхэн өөрчлөлт, шинэчлэлтийг хийсэн. Бүрэлдэхүүний тэн хагас нь өөрчлөгдөж, дасгалжуулагчаар грек мэргэжилтэн Василос Фрагкиас ирсэн. Ингээд бодохоор өнгөрсөн жилийн тоглолтоос тэс өөр дүр зураг харагдах нь ойлгомжтой.

Гуамын тухайд өнгөрсөн жилийн бүрэлдэхүүн дээрээ 2.08 метр өндөртэй Көртис Вашингтон, шидэгч Такүми Саймон нарыг нэмжээ. Тэд хэсгийн эхний тоглолтоо Японы эсрэг хийн 56-77 гэсэн харьцаатай ялагдал хүлээсэн. Эхний хагаст Японыг талбай дээр нь илүүрхсэн гэхээр зөөлөн боорцог биш. Гэхдээ тус тоглолтод шинэ дуудагдсан тоглогчид нь гэхээс илүүтэйгээр өнгөрсөн жил Монголыг хожиход гол ачааны хүндийг үүрсэн Жонатан Галловэй, Тай Уэсли, Ирнест Росc, Жеричо Круз нар гангарсан.

Монголын шигшээд нэг сайн мэдээ байгаа нь бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням багтсан гэх. Магадгүй Японоос ирсэн залуу тоглогч О.Оргилын оронд бүрэлдэхүүнд нэрлэгдсэн биз. Ямартай ч будагтай талбай, самбарт хүч нэмэхээр туршлагатай нэгэн ирлээ.

Өнөөдөр Монголын шигшээ баг заавал хожих ёстой. Эс чадваас 2025 онд Азийн аваргад оролцоно гэдэг тун бэрх болж ирнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-25 213.87.160.89

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-25 103.140.10.218

гуам япон 2-ыг хоюуланг нь хожоод хэсгээсээ 1-ээр гарах нь манайд илүү ашигтай. дараа нь зөөлөн боорцогтой таарна гэсэн үг.

Avatar

Дэмжигч 2024-02-25 59.153.113.62

Сэтгэл зүйн бэлтгэл хэр хийсын болдоо, манайхан дайчин биш болчихсон юм шиг санагдаад байдаг. Хожих л хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-02-25 202.9.40.28

амжилт

Avatar

Зочин 2024-02-25 66.181.178.169

Гуам манайхаас одоохондоо илүү, дээр нь ингээд заавал хожих ёстой энэ тэр гээд маш хүнд, бараг боломжгүй даалгавартай байгаа тамирчиндаа дарамт үүсгээд байдлыг улам хүндрүүлээд байх хэрэг юу байна, мөнгөнтамир ац чаддаг мэддэг тэр бөхөө л бич л дээ

Avatar

Нэргүй 2024-02-25 202.9.40.124

Тамирчиддаа амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2024-02-25 103.57.94.98

Урьд шөнө хожигдчихоогүй билүү, дахиад тоглохымуу ?

Avatar

Нэргүй 2024-02-25 66.181.176.204

БОЛОМЖГҮЙ ШДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж