Монгол Улсын Засгийн газрын зургаан сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг зудын нөхцөл байдалтай аймгуудад ажиллаж, улсын нөөцөөс гаргаж буй өвс тэжээлийг хүргэж байна. Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Жаргалан, Чандмань, Тайшир сум, Завхан аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс, Баянтэс, Асгат, Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай сумдад ажиллав. Улсын нөөцөөс Завхан аймагт 400 тн, Говь-Алтай аймагт 200 тн тэжээл, хүнсний багцыг үнэ төлбөргүй олгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмч нарын баг үзүүллээ. Одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн найман сумын өвөлжилт хүндрэх “маш их эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гарсан бол Завхан аймгийн Нөмрөг, Отгон, Тэс, Тэлмэн зэрэг суманд төмөр зуд болж, 17 сумын 54 багт зам даваа хаагдаад байна.
Завхан аймагт сар шинийн өдрүүдээс хойш тасралтгүй шуурч, зарим сумдад өдөртөө 40 хэмийн хүйтэн байгаа нь төмөр зуд болох эрсдэлийг улам нэмэгдүүлжээ. Тус аймагт 45 мянга гаруй мал зүй бусаар хорогдож, мал, малчид туйлдаж байгааг аймгийн Онцгой байдлын газраас танилцуулсан. Малчид өмнөх жилүүдийнх шигээ өвс тэжээлээ бэлдсэн ч эрт цас орсны улмаас аль хэдийн дуусгасан талаар ярьж байна. Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлж буй улс болон орон нутгийн нөөцөөс үнэ төлбөргүй өгч буй өвс тэжээл дэм болно гэж үзэж байна. Мөн зудтай байгаа аймгуудын ЕБС-ийн сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар санал хэллээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Тэжээл, гурилын импортын татварыг тодорхой хугацаанд тэглэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр товлож байна” гэлээ. Мөн “Зудын нөхцөл байдалтай байгаа аймаг орон нутгийн сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралтын хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ” гэв.
Зудын нөхцөл байдал хүнд, зам давааг онгойлгосон ч цаг агаарын улмаас эргээд хаагдах эрсдэл өндөр байгаа зэрэг нь Засгийн газраас хоёрдугаар шатны арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Байгаль цаг уурын хүнд шалгуурыг Засгийн газар малчидтайгаа хамтдаа давна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо. Засгийн газар, Улсын онцгой комисс хоёрдугаар шатанд хүчит тэжээл, тэжээлийн будаа зэргийг малчдад олгохоор төлөвлөж байна.
Нэргүй 2024-02-25 202.21.111.198
Соёмбо принтинг хэдэн МАНгар ном хэвлэлээ хэвлээд явж байвал барав
иргэн 2024-02-25 192.82.65.32
Говь-Атлтайд нэр дэвших нөхөр ингээд улсын мөнгөөр шоу хийгээд явж болж байна уу. Нэр дэвшихгүй байсан бол хамаа алга .
Нэргүй 2024-02-25 103.212.118.214
шоу
Зочин 2024-02-25 103.57.94.166
АНын луйварчид хөдөөг хаядаг. Залхуу хогийнхон учир нийслэлд автозам энэ тэр гээд түм нугалж дээрэмддэг. Үерийн үеэр битүү цагаан өмсгөлтэй хүрз барьж маяглаж олны зэвүү хүргэсэн.. Батсуурь гэж луйварчин шуурхай арга хэмжээ авсан ЗГ- г их доромжилж гүтгэнэлээ Ийм л амьтад. Засгийн эрх авчихаад мөнгөний уутыг хоослоод сууж байх ганцхан зорилготой зэрлэгүүд
Зочин 2024-02-25 103.57.94.166
Бүсчлэн хөгжүүлэх ёстой. Тиймээс төвөөс мөн бүсчилж ажиллах хэрэгтэй. АН хулгайчууд хуруу ч хөдөлгөхгүй байж улихаа боль. АН ковид, дайн, зудын үед толгойд бсан бол улс дахин сэхэхгүй болох байв. ЖДҮ ч бай зээл хэнч авч болно. АН шиг олон их наядаар нь хувааж идээд дуусгаа юу аан.
Нэргүй 2024-02-25 213.87.160.89
Харуулах боломжгүй.
ЗОЧИН 2024-02-25 60.41.246.196
4.5 ТЭРБУМЫН ЖДҮЧИН, "ЦАВЧАА НОГООН", "НҮҮРСНИЙ" ХАМГИЙН ХАМГИЙН ТОМ ТОМ БУЗРЫН ХУЛГАЙЧ, ТООЛЖ БАРШГҮЙ 40 ГАРУЙ ХУЛГАЙ ХИЙДЭГ КОМПАНИТАЙ ХУЛГАЙЧ ГОВЬАЛТАЙГААС САЛАХАА БАЙЖ. 24 ОНЫ СОНГУУЛЬД ТЭНДЭЭС ЭСВЭЛ ЖАГСААЛТААР ГАРЧ ХАЛДАШГҮЙ ДАРХАН ЭРХТЭЙ БОЛОХ ГАНЦ ЗОРИЛГО БНА, ЭНЭ ХУЛГАЙчид. ЗУДАНД ТУСАЛЖ БУЙ ДҮР ҮЗҮҮЛЖ ЯВАА ЭНЭ ЧААВААС.
Нэргүй 2024-02-25 66.181.182.13
Muu JDU-chin bas nuurschin hulgaich nutgaa baraadaj songuuliin toirgoo usalj yavna. Altai zavhan neg toirogt bagtah biz.
Зочин 2024-02-25 66.181.190.159
Энэ нөхөрийг сонгохгүй л байхгүй юу. Тэгээл болоо
Нэргүй 2024-02-25 122.201.31.181
Яалт ч үгүй Отгонтэнгэрийн ар, хяр газар. Цасны уут л даа. Монголын Тундрын бүс.
Нэргүй 2024-02-25 103.212.116.14
ЦАСАН ЗУДАН ДЭЭР УЛС ТӨРИЙН ЗУД НЭМЖ ДЭЭ. ХАРИН УДИРДЛАГАР ХАНГААД СУУЖ БАЙХ БАЙСАН ЮМ.