Ардын жүжигчин Э.Амартүвшин эх орондоо тоглоно

Хуучирсан мэдээ: 2024.02.25-нд нийтлэгдсэн

Ардын жүжигчин Э.Амартүвшин эх орондоо тоглоно

Ардын жүжигчин Э.Амартүвшин эх орондоо тоглоно
Монгол Улсын Ардын жүжигчин, “The Lyric’s Oscars” шилдэг баритон, дуурийн дуучин Э.Амартүвшин эх орондоо тоглоно. Тэрбээр ирэх гуравдугаар сарын 9-нд ДБЭТ-ын тайзнаа дэлхийн алдарт Ж.Вердийн “Макбет” дуурьд тоглох гэж байна. У.Шекспирийн зохиолоос сэдэвлэсэн Ж.Вердийн гурван дуурийн нэг "Макбет" дуурь нь түүний хамгийн алдартай эмгэнэлт бүтээлүүдийнх нь нэг юм.
Алдартай дуурьд хувийн ашиг сонирхлын төлөө эрх мэдэлд улайран шунах нь хүний сэтгэлзүй, амь насанд хичнээн хор уршигтайг харуулна.

ДУУРИЙН ДҮРҮҮДЭД

  • Макбет Э.Амартүвшин (МУАЖ)
  • Хатагтай Макбет Б.Энхнаран (МУСТА)
  • Банко С.Бат-Эрдэнэ (МУСТА)
  • Макдуф М.Даваадорж (МУСТА)
  • Мальколм Г.Шижирболд (МУСТА)
  • Фрейлина (Дама) М.Дариймаа (МУСТА)
  • Эмч Э.Мөнхтөр (МУСТА)
  • Алуурчин Э.Амарсайн
  • Үйлчлэгч, Зэвсэгч Л.Пүрэвдорж
  • Дункан /Үггүй/ Л.Батбаатар
  • Флинс /Үггүй/ ESM
  • 3 сүнс
  • Удирдаач Ц.Тэлмүүн-Очир
  • Найруулагч С.Баттулга
  • Хөтлөх найруулагч Б.Цэрэндаваа
  • Зураач О.Баярмагнай

Шулам, элч, язгууртан, үйлчлэгч, дүрвэгсэд, ард олонд найрал дуучид, балетын жүжигчид оролцон симфони найрал хөгжим хөгжимдөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж