Хятад: Орон сууцны байранд гал гарч, 15 хүн нас барав

Хятад: Орон сууцны байранд гал гарч, 15 хүн нас барав

Хятад: Орон сууцны байранд гал гарч, 15 хүн нас барав

Хятадын зүүн хэсгийн Нанжин хотод Баасан гаригийн өглөө 04:40 цагийн үед орон сууцны байшин шатсаны улмаас 15 хүн амиа алдаж, 44 хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн нэгнийх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Энэхүү барилга нь Шанхай хотоос баруун хойд зүгт 260 км зайд орших Нанжин хотын Юхуатай дүүрэгт байрладаг.

Албаныхны таамаглаж буйгаар цахилгаан дугуйнууд байрлуулсан байсан нэгдүгээр давхраас эхлэн гал гарчээ. Галын тодорхой шалтгааныг мөрдөн шалгасан хэвээр байна.

Гал унтраах ажиллагаанд 25 гал унтраах машин, 130 гал сөнөөгч оролцжээ. Галыг 06:00 гэхэд бүрэн унтрааж дууссан бол, эрэн хайх, аврах ажиллагаа 14:00 цагийн орчимд дууссан байна.

Нанжин хотын дарга Чен Жичан хэвлэлийн бага хурлын үеэр хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, уучлалт гуйжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-25 203.98.76.4

Энэ зуунд Дэлхийн Хүн амын 80% нь ХОт сууринд шавж амьдран прогноз гарсан бналээ…..Хүмүүс улам л Хотруу шавж өөрсдийгөө эрсдэлд оруулах нь

Avatar

Нэргүй 2024-02-25 213.87.160.89

Харуулах боломжгүй.

Avatar

Г 2024-02-25 103.57.94.122

манай наалдсан о.сууцнууд баларна шдээ.1 гал алдвал..Орц гарцгүй

Avatar

Зочин 2024-02-25 66.181.178.169

олон давхар байшин осолтой, ялангуяа манайх шиг гал, онцгойнхон нь техник хангамж муутай улсад бол бүр хэцүү, ийм үед нисдэг тэрэг л аминд орох байх даа

Avatar

зочиэ 2024-02-25 59.153.113.177

орон сууцны галбг нтсдэг тэргээр унтраахуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж