Тойм: Зуд үргэлжилсээр, тусламж хөвөрсөөр

Тойм: Зуд үргэлжилсээр, тусламж хөвөрсөөр

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

Улсын хэмжээнд нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгийн малчдад туслахаар улаанбаатарчууд том, багагүй, дээр, дооргүй эрвийх дэрвийхээрээ хөдөлцгөөв.

Дэлгэрүүлэн дурдвал, Засгийн газрын гишүүдээр ахлуулсан шуурхай зургаан бүлэг замд гарлаа. Зудтай аймгийн малчдад үзлэг хийхээр нарийн мэргэжлийн эмч нар хөдөөг зорив. Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд зудтай бүсэд ажиллахаар явлаа. Мөн малчны зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжтой болов. Тодруулбал, малчид харьяа орон нутгийнхаа Хаан банк болон Төрийн банкны салбарт хүсэлтээ цахимаар гаргаж, шийдүүлэх боломж бүрдсэн байна. Зэвсэгт хүчнийхэн хаваржилт хүндэрсэн 12 аймагт үүрэг гүйцэтгэж байна.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Сүхбаатар, Баруун-Урт сумын 300 өрхөд нэг удаагийн буцалтгүй тусламж 660 мянган төгрөг, 200 тонн тэжээл олгохоор болжээ. Мөн "Дэлхийн зөн" олон улсын байгууллагаас зудын гамшгийн үед өвөлжилт хүндэрсэн гурван суманд төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Нийслэл Улаанбаатараар тогтохгүй, сум орон нутагт ч малчдад туслах аян өрнөж байна. Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс “Сэтгэлийн дэм” хандивын аян эхлүүлээ. Цаашилбал, уяачид хурдан хүлгээ дуудлагаар худалдаж, малчдад туслах тухай ч яригдаад амжсан юм.


ӨВС, ТЭЖЭЭЛ АЧСАН ЦУВАА УЛААНБААТАРААС ХӨДӨЛЛӨӨ

Улсын хэмжээнд нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Цаг уурын байгууллагаас энэ сарын 10-ны байдлаар гаргасан зудын үнэлгээгээр 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна. Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээл ачсан цуваа өнөөдөр хөдөллөө.
Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Шуурхай бүлгүүд нь өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна хаагдсан зам давааг нээх, зам гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж байна.

Улсын онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад Засгийн газрын гишүүдээр ахлуулсан шуурхай 6 бүлэг ажиллахаар замдаа гараад байна.  Нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг авч, хэрэгжүүлэх үүднээс өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдын малчдад шаардлагатай өвс, тэжээл, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, түлш шатахуун, отор нүүдлээр явж буй малчдад хоол хүнс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх, орон нутгийн цасанд боогдсон зам давааг чөлөөлөх зэрэг ажлуудыг хийх юм.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ЖҮЖИГЧИН Д.БАТТӨМӨРИЙН КИНО "АЛТАН ШАР ШУВУУ" ХҮРТЖЭЭ

Ард түмэн түүнийг “Банш Батаа” хэмээн хошин урлагийн тайзнаа бүтээсэн дүрээр нь нэрлэх нь бий. Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан уран бүтээлч Д.Баттөмөрийн найруулсан "Трио” уран сайхны кино Бразил улсын Балнеариогийн олон улсын кино наадмын шилдэг киногоор шалгарч, "Алтан шар шувуу" цомын эзэн болжээ.

"Трио" уран сайхны кино 2023 оны хоёрдугаар сарын 24-нд Монгол дахь нээлтээ хийсэн.

Уран сайхны кинонд дауны хам шинжтэй хүүгээ ээж нь сумын сургуульд сургахаар ирэх боловч түүнийг харагдах байдлаас нь болж, бусад эцэг эх, сурагчид гадуурхана. Тиймээс ээж нь хүүгээ аваад ганц гэрээрээ бууж, айл амьтнаас тусдаа амьдардаг. Ээж нь хүүгээ сайхан сэтгэлтэй, сүсэг бишрэлтэй, хэний ч гар харахааргүй хүн болгон өсгөнө. Дауны хам шинжтэй хүү эрийн цээнд хүрч, нэг л өдөр жам ёсны хагацал үзэж буй талаар өгүүлнэ.

Сонирхуулахад, Төрийн соёрхолт Зундуйн Хангал агсны "Бодол" аязыг уг киноны дуу болгож, дуучин Самандын Жавхлан дуулсан юм. Хөгжмийн найруулгыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан хийсэн байна. Дууны хоолойг алдарт “The Beatles” хамтлаг бичлэгт ордог байсан “London Abbey road studio”-д хийжээ.


НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэг хэргийг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч нарын гомдол гаргах, шийдвэртэй танилцах эрхийг хангаж ажиллаж байна.

Хэрэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүн яллагдагчаар татагджээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР 66 ХҮНД ЯЛ ОНООЖЭЭ

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс нийт 84 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 13 улс төрд нөлөө бүхий этгээд, 90 нийтийн албан тушаалтан, 53 иргэн, нийт 156 хүн, гурван хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгажээ. Үүнээс 96 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг 12 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс найман хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

Мөн шүүгдэгч нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2-7 жилийн хугацаагаар хасч, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох автомашин, усан онгоц, үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг хураахаар шийдвэрлэсэн байна. Тухайлбал, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас хахууль авах гэмт хэргийн улмаас бий болсон болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9,9 тэрбум төгрөгийг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,8 тэрбум төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгохоор болжээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


СЭЛБЭ ГОЛООС 21.340 ТОНН МӨСИЙГ ЗӨӨЖ, ТЭЭВЭРЛЭЭД БАЙНА

Нийслэлийн хэмжээнд халиа дошин үүссэн 15 байршил байна. Үүний зургаан байршлаас буюу Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргээс мөсийг нэр сарын хугацаанд зөөвөрлөнө. Баасан гаригийн байдлаар 21.340 тонн мөсийг Сэлбэ голоос зөөж, тээвэрлээд байна. Нийслэлчүүдийг шар усны үерээс урьдчилан сэргийлэх энэ ажилд машин техникээс гадна цөөн тооны ажилчид улаан гараараа мөс хагалж буй юм.

Фото сурвалжлагыг энд дарж үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-25 213.87.160.89

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Монголчууд бид малчиддаа туслах ёстой 2024-02-25 66.181.188.44

Малын буяныг хүртээгүй Монгол хүн гэж нэгээхэн ч үгүй.

Монгол улс малын буян дээр л тогтддог улс.

Малчин мал хоёргүй Монгол улс гэж байхгүй

Avatar

Нэргүй 2024-02-25 202.55.188.91

малчидад сайхан амьдрах бүх боломж байна даанч суурь боловсрол даржин сэтгэхүйн гай болгоод байна төрөөс 99зүйл татаас урамшуулал болгоод ч найр наадам хийхээс үл хэтэрч амьдарсаар цасны түрүүчинд л зудаа дуудаад орилоод эхэлсэн малчидад тусласан гэвэл малчид бид тусламж гуйгаагүй гээд сууж чадна

Avatar

Нэргүй 2024-02-25 202.9.40.124

Малчдад туслах аянд д нэгдэж боломжоороо мөнгө хандивлалаа. Гэтэл манай орны казах хүмүүс энэ аянд огт хамрагдсангүй. Хандив өгч байгаа хүмүүсийн нэрс дотор казах хүний нэр огт гарч ирсэнгүй. Монголын асуудал казахуудад хамаагүй бололтой. Баян-Өлгийнхөнд хамаагүй байхад Улаанбаатар, Эрдэнэт, Дарханд амьдардаг бусад казахууд яагаад мөнгө хандиласангүй вэ. Хүнийрхүү цаашаа сэтгэлтэй улсууд юм. Эд Баян-Өлгий аймгийг тусгаар улс болгох санаатай болов уу гэж бодож байна.

Avatar

Нэргүй 2024-02-25 66.181.183.197

Голыг нь би тайлбарлаж өгье. Яагаад гэвэл тэдний дийлэнх нь өөрсдөө малчид, бүр яхир хатуу нутгаар малаа малладаг. Угаасаа өвөл бүр зуд шиг байдаг. Яагаад ч юм учраа олоод байдаг юм. Ойлгов уу? Угаасаа хүнд нөхцөлд өвөлждөг хүмүүст зуд зуд гээд байхаар ямар ч цочрол байдаггүй юм.

Avatar

Нэргүй 2024-02-25 66.181.183.197

Чи тийм эх оронч юм бол ганц нэг удаа мөнгө хандивлаж байхаар шулуухан очоод казахуудыг хөөж явуулаад өөрөө нутгаа маначихаач. Чи чадахгүй шүү дээ. Очоод өвөл 1 сар байгаад үз, бөгсөө ум хум арчаад зугатна даа тануус. Нутагтаа эзэн шиг байж чадахгүй байж битгий элдэв зөгнөлт кино төсөөлж солиорч бай. Алтайн яхир хатууг чам шиг юмнууд давж гарах сачий байхгүй, тэр тэгш хээр талдаа дуугүй хонио бараадвал барав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж