Дэлхийн удирдагчид Украинд хүндэтгэл илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2024.02.25-нд нийтлэгдсэн

Дэлхийн удирдагчид Украинд хүндэтгэл илэрхийлэв

Дэлхийн удирдагчид Украинд хүндэтгэл илэрхийлэв

Орос, Украины дайн эхлээд бүтэн хоёр жил өнгөрөв. Тэгвэл дайны хоёр жилийн ойн өдөр дэлхийн удирдагчид Хостомелийн нисэх онгоцны буудлаас Украинд хүндэтгэл үзүүлж, үг хэлцгээлээ.

Дайн эхлээд удаагүй байхад Киевийн хойд хэсэгт орших Хостомелийн нисэх онгоцны буудал ширүүн тулааны талбар болсон. ОХУ-ын хүчин Хостомелийг хяналтдаа авах гээд амжилт олоогүй. Тиймээс "Хостомел бол Москвагийн бүтэлгүйтэл, Украины бахархлын бэлгэдэл" гэж Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони хэлэв.

Харин Канадын ерөнхий сайд Жастин Трюдо "Путин энэ нисэх онгоцны буудал шиг стратегийн бусад объектыг амархан авч чадна гэж бодсон. Орос цэргүүд Хостомелийн учрыг гялс олчих гэж хичээсэн. Харин өнөөдөр энд зогсож байгаагаа харвал тэдний буруу байжээ" гэлээ.

Европын холбооны Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен түрэмгийллийн эхний өдрүүдэд эх орноо хамгаалж байсан украин цэргүүдийг магтан сайшаажээ. "Киев хүчтэй байсан. Та бүхний зориг Путины замд саад болсон. Та нар зугтаагүй, эргэлзээгүй. Украины баатруудын цөөн хэсэг нь эзлэн түрэмгийлэгчдийг барьж тогтоож, сүүлчийн сум, эцсийн амьсгалаа хүртэл тулалджээ. Оросын арми Украины зүрх рүү дайрахыг та нар зогсоож чадсна. Та нар эх орноо, цаашилбал, бүх Европыг аварсан" гэж тэр хэлэв.

Хоёр жилийн хугацаанд үзсэн асар их сүйрэл, гэмтэл, өвдөлт, амиа алдагсдыг ойлгож, хүлээн зөвшөөрч байгаагаа Бельгийн ерөнхий сайд Александер Де Кроо илэрхийлээд, Украины холбоотнууд мөр зэрэгцэн зогссоор байгааг мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
21
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж