Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын Залуучуудын 6-р хурлаар миний бие ICAPP-ын Залуучуудын байгууллагын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа билээ. Харин өнөөдөр Залуучуудын VII хурлаар шинээр 4 дэд ерөнхийлөгчийг сонгож удирдлагын баг бүрдлээ.
Удирдлагын багийг та бүхэндээ танилцуулъя.
- Эрхэм ноён СОК СОКЕН – Камбож улсын Аялал жуулчлалын сайд, Камбожийн Ардын намын гишүүн, Камбожийн Вант Улсын Намын Залуучуудын Төв Хорооны олон улсын харилцаа, хамтын ажиллагааны хорооны дэд дарга
- Эрхэм ноён РАЖАН БХАТТАРАЙ – Ардчилсан Балба Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх асан Балбын Коммунист Намын Төв Хорооны гишүүн
- Эрхэм хадагтай – ЗЭХРАНУР АЙДЕМИР Бүгд Найрамдах Турк Улсын парламентийн гишүүн, АК намын Залуучуудын салбаруудын гадаад харилцааны дарга
- Эрхэм ноён МУСТАФА ХАЙДЕР САЕД – Пакистаны Хятад хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Пакистаны Лалын Лиг-Навазын гишүүн
“ICAPP” бол улс төрийн олон өөр үзэл баримтлалтай намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулах, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцаа холбоог идэвхжүүлэх зорилготой Дэлхийн 52 орны 352 намыг нэгтгэсэн байгууллага юм.
Хамтран ажиллах шинэ дэд ерөнхийлөгч нартаа амжилт хүсье!
Нэргүй 2024-02-24 213.87.144.66
Харуулах боломжгүй.