Блэйк Лайвли, нөхөр Райн Рейнольдс нарын хайр дурлалын харилцаанд нэгэн чухал дүрэм байдаг. Учир нь завгүй хосууд уг дүрэмгүйгээр хэзээ ч аз жаргалтай гэр бүл байхгүй байсан гэж ярьжээ. Хосууд 2011 онд танилцаж 2012 гэрлэснээр өдгөө дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болжээ.
Блэйк Лайвли Баасан гаригт “Enews" агентлагт " Бид хоёр хэзээ ч зэрэг ажил хийдэггүй. Нэг нь завгүй байхад нөгөөх нь ар гэр, үр хүүхдээ харж, ажлаасаа ирсэн нэгнээ халамжилдаг. Райн бид хоёр анх үерхсэн цагаасаа эхлэж энэ дүрмийг мөрдсөн. Тиймдээ ч одоо аз жаргалтай байна" гэжээ. Хосууд өнгөрсөн оны хоёрдугаар сард шинэ хүнээ өлгийдөн авсан юм.
Эх сурвалж: E News
Холбоотой мэдээ