"ATOX Esports" Мэйжорт шалгарч чадах болов уу?

"ATOX Esports" Мэйжорт шалгарч чадах болов уу?

"ATOX Esports" Мэйжорт шалгарч чадах болов уу?

"CS2"-ийн анхны Мэйжор тэмцээн ирэх гуравдугаар сарын 17-ноос 31-ний өдрүүдэд Данийн Копенхаген хотноо болно. Дэлхийн том багууд, шилдэг тамирчид хуран чуулах тус тэмцээний эрхийн төлөөх тив тивийн тэмцээнүүд үргэлжилж байна. Европын сонгон шалгаруулалтын сүүлийн шат өнөөдөр/2024.02.24/ өндөрлөх бол удахгүй Ази, Номхон далайн тэмцээн Шанхай хотноо эхэлнэ. Энэхүү тэмцээнд нийт найман баг өрсөлдөх бөгөөд Монголоос "The MongolZ", "ATOX Esports" багууд оролцоно.

Тэмцээний хэсгийн шатны сугалаа өчигдөр/2024.02.23/ болсон бөгөөд "The MongolZ" болон "ATOX Esports" багууд нэг хэсэгт оржээ. "The MongolZ" эхний тоглолтоо "Myth Avenue" багтай хийнэ. Тус багийн бүрэлдэхүүнд "ariucle", "Tugu" гэсэн монгол тамирчид бий. Харин "ATOX Esports" баг эхний тоглолтоо Австралийн "Grayhound Gaming" багтай хийнэ. Тус багийн дасгалжуулагч нь Монголын анхны Мэйжорын стикертэй тамирчин "erkaSt". Ерөнхийдөө Монголын "CS"-ийн тамирчид Ази, Номхон далайд хэдийнэ арга барилаа таниулж, тэргүүлэгч гүрэн болжээ.

Монголын хоёр баг эхний учраануудаа давбал дараагийн тоглолтоо бие биенийхээ эсрэг хийнэ. Ялсан баг нь хэсгээ тэргүүлэх бол ялагдсан нь доод хэсэг рүү унана. Нөгөө хэсэгт Хятадын "TYLOO", "JiJieHao", "Lynn Vision", Сири, Саудын Арабын "Twisted Minds" багууд өрсөлдөнө. Тэмцээний сугалаатай холбоотой элдэв яриа гарсан бөгөөд зохион байгуулагчид Хятадын багууддаа давуу эрх олгож, нэг хэсэгт оруулж, хүчтэй өрсөлдөгч Монголын багуудын хооронд тоглуулахаар тохирсон гэх.

Ази, Номхон далайн бүс нутгаас хоёр баг Мэйжорт оролцох учир Монголын хоёр багт боломж бий.

Монголын "CS" сонирхогчид "Atox Esports"-ийг Мэйжорт шалгарч, "dobu" Б.Ган-Эрдэнийг стикерээ гаргаасай гэж хүсч буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Jack 2024-02-24 66.181.183.178

чадахгүй ээ Монголын баг тамирчид major түрүүлж чадахгүй ээ🤢

Avatar

Нэргүй 2024-02-24 66.181.185.160

chadahguiee

Avatar

Нэргүй 2024-02-24 213.87.144.66

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж