Гуамын шигшээ баг Монголд ирлээ

Гуамын шигшээ баг Монголд ирлээ

Гуамын шигшээ баг Монголд ирлээ

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Азийн аваргын эрхийн төлөөх урьдчилсан шатанд Хятад, Япон, Гуамтай нэг хэсэгт орсон. Энэхүү гурван багтай тус бүр хоёр тоглолтыг хийх бөгөөд эхний тоглолтоо Хятадын эсрэг нутагт нь хийн 49-80 гэсэн харьцаатай хожигдсон. Тэгвэл хэсгийн хоёр дахь тоглолтоо маргааш/2024.02.25/ Улаанбаатар хотноо Гуамын эсрэг хийнэ. Өрсөлдөгч Гуамын шигшээ баг ч өчигдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

Гуамын шигшээ багийн тухайд хэсгийн эхний тоглолтоо Японы эсрэг хийн 56-77 гэсэн харьцаатай ялагдал хүлээсэн. Тэд эхний хагаст Японыг илүүрхсэн ч гуравдугаар үеэс эхлэн Япон онооны зөрүүг багасгаж, улмаар илүү гарсан юм.

Монгол, Гуамын шигшээ багууд өнгөрсөн жил өмнөх шатанд учраа тааран тоглоход Гуам 82-81 гэсэн харьцаатай хожил байгуулсан. Гэхдээ энэ удаад Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн ихээхэн өөрчлөлт, шинэчлэлтийг хийсэн. Харин Гуам 2.08 метр өндөртэй Көртис Вашингтон, шидэгч Такүми Саймон зэрэг тоглогчдоор хүч нэмжээ. Мэдээж өнгөрсөн жил Монголын шигшээг хожиход чухал үүрэг гүйцэтгэсэн Жонатан Галловэй, Тай Уэсли, Ирнест Росс нар эргэн ирсэн. Эндээс харахад Гуамын шигшээ баг улам өндөр, биерхүү болж, аюултай шидэгчийг нэмжээ.

Энэ удаагийн тоглолт тун ач холбогдолтой. Учир нь хэсгийн шатанд гуравдугаар байр эзэлбэл бусад хэсгийн гуравдугаар байр эзэлсэн багуудтай дахин эрхийн төлөө тоглоно. Энэ хэсгээс Япон, Хятад хоёр хэсгээ тэргүүлэх нь тодорхой бөгөөд Монгол, Гуамын хэн хожсон нь л гуравдугаар байр эзэлнэ. Эхлээд Гуамын шигшээг эх орондоо хожиж, дараа нь Гуамыг талбайд нь хожих хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хожино 2024-02-24 91.244.252.18

Хожино доо хожино!

Avatar

Зочин 2024-02-24 66.181.178.169

Дийлэхгүй л болов уу, ноднингийн манай шигшээ энэ жилийнхээс илүү хүчтэй байсан ч бараагүй шүү, нутагтаа яаж ийгээд хожлоо ч Гуамд очоод арчуулна, эцсийн дүндээ хэсгийн гурваар Гуам л гэж харагдаад байна даа

Avatar

Нэргүй 2024-02-24 213.87.144.66

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

хаха үзэлтгүй 2024-02-24 202.9.40.29

Нялга гусуулнаа довтолгоо бага бөмбөг алдалт их хамгаалалт муу төв байхгүй худ худ ойрын хагас зуундаа амжилтгүйээ

Avatar

Нэргүй 2024-02-24 202.55.188.42

заалны халаалтаа өнөөдөр багасгаад орхи…..маргааш нэлээн сэрүүн зааланд тоглуул…халуун газрын хүмүүст жижиг гэлтгүй тактик ашигла.

Avatar

Зочин 2024-02-24 66.181.177.208

Жуулчдын тоонд оруулдаг байх даа.

Avatar

Нэргүй 2024-02-24 202.21.108.40

Гуамын шигшээ баг үхэр монгол пиздануудыг 500:0 иор хожиж үхэр монгол пиздануудыг дахиж ийм тэмцээнд хэзээ ч орохгүй болгох хэрэгтэй. Тэгээд үхэр монгол пизданууд ардчилал гээд архиа уугаад, японы төмрийн сэг оруулж ирж гаднаас авсан үнэтэй бензинээ шатааж өрөнд ороод, хятадын хортой жим ногоо идэж хордоод, хүний эрх гэж хуцалдан хотдоо бөөгнөрч удахгүй сөнөөрэй. Тэр цагт харин бид нар та нар шиг эргүү малнуудтай нэг хэсэгт орж цаг үрэхгүй амар болно гэж мэдээлэл хийх нь зөв шүү.

Avatar

Нэргүй 2024-02-24 59.153.115.23

Энэ одоо… сэтгэцтэй гарууд их болж дээ.

Avatar

Нэргүй 2024-02-24 66.181.180.155

muu hujaa buus.

Avatar

Нэргүй 2024-02-24 119.18.3.79

Тэр холоос тоглох гээд бөөн зардал болоод ирж байхад нь хожих гэж улайраад яахав дээ, сайхан баясацгаагаад найзлаад хааяа хааяа бөмбөгөө өгөөд хүн баярлуулах гоё ш дээ.

Avatar

Нэргүй 2024-02-24 103.212.117.73

Гуамыг хожихгүй бол ойрын үед сагс тоглоод хэрэггүй…

Avatar

Нэргүй 2024-02-24 202.179.24.193

хожоод ч хэрэггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж