Гуамын шигшээ баг Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2024.02.24-нд нийтлэгдсэн

Гуамын шигшээ баг Монголд ирлээ

Гуамын шигшээ баг Монголд ирлээ

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Азийн аваргын эрхийн төлөөх урьдчилсан шатанд Хятад, Япон, Гуамтай нэг хэсэгт орсон. Энэхүү гурван багтай тус бүр хоёр тоглолтыг хийх бөгөөд эхний тоглолтоо Хятадын эсрэг нутагт нь хийн 49-80 гэсэн харьцаатай хожигдсон. Тэгвэл хэсгийн хоёр дахь тоглолтоо маргааш/2024.02.25/ Улаанбаатар хотноо Гуамын эсрэг хийнэ. Өрсөлдөгч Гуамын шигшээ баг ч өчигдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

Гуамын шигшээ багийн тухайд хэсгийн эхний тоглолтоо Японы эсрэг хийн 56-77 гэсэн харьцаатай ялагдал хүлээсэн. Тэд эхний хагаст Японыг илүүрхсэн ч гуравдугаар үеэс эхлэн Япон онооны зөрүүг багасгаж, улмаар илүү гарсан юм.

Монгол, Гуамын шигшээ багууд өнгөрсөн жил өмнөх шатанд учраа тааран тоглоход Гуам 82-81 гэсэн харьцаатай хожил байгуулсан. Гэхдээ энэ удаад Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн ихээхэн өөрчлөлт, шинэчлэлтийг хийсэн. Харин Гуам 2.08 метр өндөртэй Көртис Вашингтон, шидэгч Такүми Саймон зэрэг тоглогчдоор хүч нэмжээ. Мэдээж өнгөрсөн жил Монголын шигшээг хожиход чухал үүрэг гүйцэтгэсэн Жонатан Галловэй, Тай Уэсли, Ирнест Росс нар эргэн ирсэн. Эндээс харахад Гуамын шигшээ баг улам өндөр, биерхүү болж, аюултай шидэгчийг нэмжээ.

Энэ удаагийн тоглолт тун ач холбогдолтой. Учир нь хэсгийн шатанд гуравдугаар байр эзэлбэл бусад хэсгийн гуравдугаар байр эзэлсэн багуудтай дахин эрхийн төлөө тоглоно. Энэ хэсгээс Япон, Хятад хоёр хэсгээ тэргүүлэх нь тодорхой бөгөөд Монгол, Гуамын хэн хожсон нь л гуравдугаар байр эзэлнэ. Эхлээд Гуамын шигшээг эх орондоо хожиж, дараа нь Гуамыг талбайд нь хожих хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж