Цастай 10.009 км замыг нээж, 1528 тонн өвс, тэжээлийг хүргэжээ

Цастай 10.009 км замыг нээж, 1528 тонн өвс, тэжээлийг хүргэжээ

Цастай 10.009 км замыг нээж, 1528 тонн өвс, тэжээлийг хүргэжээ
Цас, зудын нөхцөл байдлаас шалтгаалан улсын хэмжээнд нийт 13.5 мянган айл цасанд боогдож, 38.4 мянган км зам харгуй хаагдсан.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын нөөц сангаас отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, Сайд нараар ахлуулсан 6 ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.
Энэ хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 250 орчим алба хаагч, 120 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр энэ сарын 19-23-ны өдрүүдэд 16 аймгийн 44 сумын 1966 өрхөд 1528 тонн малын өвс, тэжээлийн хүргэлт хийж, 10.009 км хаагдсан замыг нээх ажлыг зохион байгууллаа. Цасны зузаан, зам, давааны нөхцөл байдлаас шалтгаалан 30 км замыг гаргахад 4-6 цагийг зарцуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гомбо 2024-02-24 47.227.179.89

Нөгөө их Цэрэгпунцаг хэнч эргүүлж чадахгүй байгаа машиныг маниулдсан зам мөн үү?Үнээрийн эгэлгүй хүчтэн юмаа

Avatar

Нэргүй 2024-02-24 202.179.21.212

Зуд гэхээр их , хэмжээнээс хэтэрсэн цас харагдахгүй байна.

Avatar

Нэргүй 2024-02-24 213.87.144.66

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-24 202.9.46.196

Саравч нь дандаа л цоорхой харагдах юм. Зуд зун эхлэдэг юм. Дундуур идэш, дулаан хэвтэш гэдэгсэн.

Avatar

Нэргүй 2024-02-24 202.9.40.124

МАН-ынхан малчдаа хэт эрхлүүлэх юмаа.Бэлэнчлэх сэтгэлгээнд сургаад байна. Манай нийгэмд хэн чадаж байна тэр хүн амьдардаг юм.Ямар бидний өмнөөс амьдарч байгаа юмуу

Avatar

Иргэн 2024-02-24 202.55.188.104

100009м замаа сайн тооцжээ. Тусламжаа хэрэгтэй хүнд л хүргээрэй.

Avatar

Сайн 2024-02-24 202.9.40.12

Баярмаагийн 70 саяын хандив, тусламж яваа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж