Украин иргэд Оростой үргэлжлүүлэн тулалдах хүсэлтэй

Хуучирсан мэдээ: 2024.02.24-нд нийтлэгдсэн

Украин иргэд Оростой үргэлжлүүлэн тулалдах хүсэлтэй

Украин иргэд Оростой үргэлжлүүлэн тулалдах хүсэлтэй

“NHK” болон Киевт төвтэй “Rating Group” хамтран хоёрдугаар сарын 9-нөөс 11 хооронд мянган Украин иргэдээс дайны талаарх санал асуулга явуулжээ. Тэдний 70 хувь нь ямарч аргаар хамаагүй Оросын хүчийг саармагжуулж, алдсан газар нутгаа эргүүлэн авах ёстой гэсэн  бол гурван хувь нь ялалт ойртож байна гэж үзэж байна. Санал асуулга цахимаар явагдсан ба Украинийн 18-аас дээш насны хүмүүс оролцжээ. Үлдсэн хувь нь ялалт эсвэл хожигдолд алхам алхамаар ойртож байна гэх санал өгсөн байна.

Засгийн газраасаа юу хүлээж байгааг асуухад 55 хувь нь 1991 оны хил, тэр дундаа Крым, Донбассын хуучин үеийг  хүсч байна гэсэн бол 13 хувь нь Украины хилийг түрэмгийлэл эхлэхээс өмнөх өдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 23-нд байсан тэр чигээр нь сэргээхийг хүсэж байна гэжээ. Үлдсэн 24 хувь нь тэмцлээ зогсоож, энхийн хэлэлцээг эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энхийг хүссэн үзүүлэлт жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн нь Украинчууд хэрхэн цөхөрч буйг харуулжээ.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХахаХаха
22
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж