Москва Украинд явуулж буй “тусгай цэргийн ажиллагаа”-гаа үргэлжлүүлж байгаа тул бараг бүх цөмийн зэвсгээ шинэчилсэн гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Баасан гаригт мэдэгджээ. Тэрбээр Орос улс нисгэгчгүй онгоц, танк, зэвсгийн үйлдвэрлэл, цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн талаар видео бичлэг нийтэлсэн ба цэргүүдэд талархал илэрхийлэв. Путин стратегийн цөмийн хүчин дэх орчин үеийн зэвсэг, техник хэрэгслин эзлэх хувь нь хэдийн 95 хувьд хүрсэнд сэтгэл хангалуун байна гэжээ. Мөн цөмийн хүчин чадалтай “Tu-160M” бөмбөгдөгч дөрвөн онгоцыг дайны талбарт хүргүүлсэн гэв.
Путины мэдэгдэлтэй зэрэгцэн Украинд халдан довтолж, сөрөг хүчний удирдагч Алексей Навальный амиа алдсантай холбогдуулан АНУ ОХУ-ын эсрэг 500 гаруй шинэ хориг арга хэмжээ авахаа зарлалаа. Үүнд Оросын картын үндсэн систем, санхүү, цэргийн байгууллагууд, Навальныйг шоронд хориход холбогдсон албан тушаалтнуудын эсрэг авах арга хэмжээнүүд багтсан. ЕХ мөн цэргийн технологид нэвтрэх шинэ хориг арга хэмжээг зарлалаа. Навальныйгийн бэлэвсэн эхнэр, охинтой нь Сан Францискод уулзсан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден түүний үхэлд Оросын ерөнхийлөгч буруутай гэдэгт "эргэлзэх зүйлгүй" гэж мэдэгдэж, Оросын түнш улсуудад хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна.
Эх суррвалж: BBC, NHK Japan
Холбоотой мэдээ