Унгар, Швед улсууд сөнөөгч онгоц худалдах гэрээ байгуулав

Унгар, Швед улсууд сөнөөгч онгоц худалдах гэрээ байгуулав

Унгар, Швед улсууд сөнөөгч онгоц худалдах гэрээ байгуулав

Шведийн  НАТО-д элсэх хүсэлт батлагдахаас өмнө Унгарын засгийн газар тус улсаас дөрвөн сөнөөгч онгоц худалдан авах гэрээ байгууллаа. Өнгөрсөн сард Турк улс Шведийн хүсэлтийг соёрхон баталсан ба эцсийн шатанд Унгарын санал үлдээд байсан юм. Будапешт сүүлийн хоёр жилийн турш Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг хойшлуулснаар АНУ-тай харилцах харилцаандаа сэв суулгаж байсан ч Даваа гаригт болох парламентийн хурал эерэг үр дагавар авчрах төлөвтэй байна.

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан болон Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон нар дөрвөн “Saab JAS Gripen” сөнөөгч онгоц худалдаж авах гэрээ хийсэн талаар хэвлэлийн бага хурал Баасан гаригт хийсэн. Хурлын үеэр "Бид агаарын довтолгооноос хамгаалах хүчин чадлаа хадгалаад зогсохгүй нэмэгдүүлэх болно. Ингэснээр НАТО-гийн хамтарсан ажиллагаанд ороцох оролцоо улам хүчирхэгжинэ” гэж Ерөнхий сайд Орбан мэдэгджээ.

Шведийн Ерөнхий сайд Кристерссон хэлэлцээрийг сайшааж, ашиг сонирхолын хүрээнд хоёр улс ижил түвшинд байгааг дурджээ. Тэрбээр “ Бид бүх зүйл дээр санал нийлэх албагүй ч НАТО-д элссэнээр идэвхтэй хамтран ажиллаж чадна” гэв.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

J 2024-02-24 216.38.195.74

net@

Avatar

Нэргүй 2024-02-24 213.87.144.66

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж