Германы хэд хэдэн хуульчид Канцлер Олаф Шольцийг Газын зурвас дахь геноцидэд тусалсан хэмээн буруутгаж тус улсын холбооны прокурорт эрүүгийн хэрэг үүсгэжээ. Шольцоос гадна Гадаад хэргийн сайд Анналена Бэербок, Эдийн засгийн сайд Роберт Хабек, Сангийн сайд Кристиан Линднер болон холбогдох хүмүүсийг шүүхэд өгсөн. Уг хуульчид Газын зурвас дахь Палестин-Германы цагаачлалын судлаач Нора Рагабын гэр бүл болон дайнд өртсөн олон мянган гэмгүй иргэдийг төлөөлөх юм. Мөн Европын эрх зүйн дэмжлэг үзүүлэх төв, Палестины олон нийтийн дипломат хүрээлэн, Их Британид төвтэй Палестины хууль зэрэг байгууллагууд хамтран хохирогчдийг төлөөлхөөр бэлдэж байна. Тэд хамтарсан мэдэгдэлдээ " Газын зурвас болон Палестинруу хийсэн Израйлийн довтолгоог Германы төр дэмжиж, санхүүжилт үзүүлсэн" гэжээ. Ажиглагчид Баасаг гаригт гарсан уг мэдэгдэл нь хууль зүйн хүрээнд том маргаан гарах нь тодорхой гэж үзээд байна.
Эх сурвалж: Aljazeera
Холбоотой мэдээ