7 хоногт 4 удаа шөлтэй хоол идэхийг эмч нар зөвлөж байна.

7 хоногт 4 удаа шөлтэй хоол идэхийг эмч нар зөвлөж байна.

1. Хүүхдийн эмч Г. Батжаргал

Шөлтэй хоол нь хоол боловсруулах эрхтэн системд ачаалал бага өгөхийн зэрэгцээ энерги сайн нөхөж өгдөг учир хүйтэн, сэрүүний
улиралд 7 хоногт 4 удаа шөлтэй хоол идэхийг зөвлөж байна. Эрүүл зөв хооллолтын эхлэл нь хүүхэд наснаас эхэлдэг учир бага наснаасаа шөлтэй хоол идэж, эрүүл чанартай хүнсийг сонгон хэрэглэж байх хэрэгтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. Хүний их эмч Э. Өнөржаргал


Шөлтэй хоол нь бодисын солилцоо, дархлааг дэмжиж өгдөг бөгөөд утаа болон амьсгалын замын вирусийн халдварт өвчний хордлого тайлж, тамир тэнхээ сэргээж өгдөг учир 7 хоногт 4 удаа хэрэглэхийг зөвлөж байна. В, Д, Төмрөөр баялаг бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэснээр зүрх судасны өвчлөл, стресс ядаргаанаас урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих, жирэмсэн ээжүүдийн ургийн хөгжилд сайнаар нөлөөлөх зэрэг олон төрлийн ашиг тустай байдаг учир витаминаар баяжуулсан бүтээгдэхүүнийг сонгон хоолондоо хэрэглээрэй Монгол хүний хувьд хоол, хүнс, идээ ундаагаараа эрүүл байх, өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байдаг. Иймд амин дэмээр баялаг хоол идэж зөв дадлыг бий болгож хоол хүнсээрээ өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

 

 

 

 

 

 

3. Шим тэжээл судлаач, мэс заслын эмч Н. Лүдэвдорж

 

 

Шөлтэй хоол нь бага илчлэгээр өндөр шим тэжээл авах боломжийг олгодог бөгөөд хоол боловсруулах эрхтэн системд бага ачаалал өгдөг учир 7 хоногт 4 удаа шөлтэй хоол идэхийг зөвлөж байна. Шөлтэй хоолыг зөв орц тунгаар нь зөв болгож хэрэглэж чадвал хамгийн олон талын ашиг тустай хоол бөгөөд витамин, эслэг, эрдэс, уургийн маш том эх үүсвэр болж чаддаг

 

 

 

 

 

 

 

Шөлтэй хоол иддэг хүмүүс таргалалт, чихрийн шижин болон зүрх судасны өвчлөлөөр өвдөх нь бага байдаг. Мөн шөлтэй хоол нь хүний биеийн дулааныг маш сайн нэмэгдүүлдэг тул гадна биеттэй тэмцэх хариу урвалыг сайжруулж, дархлаа дэмждэг.
Э. Өнөржаргал хүний их эмчийн зөвлөгөө видео https://fb.watch/qnG8TDOAbc/
Г. Батжаргал хүүхдийн эмчийн зөвлөгөө видео https://fb.watch/qnGaFEg86S/
Н. Лүдэвдорж шимт тэжээл судлаач, мэс заслын эмчийн зөвлөгөө видео https://fb.watch/qnGbCbP7ee/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж