Шинэ Төв цэнгэлдэх хүрээлэнг 250-300 сая ам.доллараар байгуулна

Шинэ Төв цэнгэлдэх хүрээлэнг 250-300 сая ам.доллараар байгуулна

Шинэ Төв цэнгэлдэх хүрээлэнг 250-300 сая ам.доллараар байгуулна

Улсын баяр наадмын төв талбай буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар жилээс жилд хумигдаж, олон давхар үнэтэй орон сууцууд тойрон сүндэрлэх болсон. Уг нь Төв цэнгэлдэх нийслэлийн өмч байхдаа 38 га газрыг хамардаг байж. Гэвч Т.Нямдаваагийн мэдэлд очсоноор хэдхэн жилийн дотор арав хүрэхгүй га болтлоо багасчээ.

Энэ асуудлаар хотын дарга Х.Нямбаатар "Би Хотын дарга болоод хэд, хэдэн аж, ахуй нэгжийг үнэхээр дийлдэггүй. Олон нийтийн дэмжлэгийг авмаар байна. Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд найман га газар л үлдчихээд байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн одоогийн удирдлагуудыг ирж уулзаж, өмчлөлөө шилжүүлж өг гэж байгаа. Өмчийн харилцааны газраас бичиг явуулсан.

Өдгөө 2200 жилийн төрт ёсны түүхтэй Монгол Улс, наадмын баяр руу ордог есөн хөлт туг, шарга морьдоо байрлуулах газаргүй болсон.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эзэд 30 га газар зарсан мөнгөнөөсөө нийслэлд хэдийг өгсөн юм. Өмчлөл дээр нь бид жил бүр хөрөнгө оруулсан. Тэр эзэд хэдэн төгрөг оруулсан юм. Үүнийхээ асуудлыг шийдэж чадахгүй бол бид өмчлөлийг буцааж 100 хувь өөрсдийн өмчид авна" гэдгийг НИТХ-ын үеэр онцолсон юм. Төв цэнгэлдэх хүрээлэнг анх 1958 онд БНХАУ-ын тусламжтайгаар барьж байжээ. Тэгвэл шинэ Төв цэнгэлдэх хүрээлэнг бас Хүй долоон худагт олон улсын санхүүжилтээр барихаар төлөвлөөд байгаа аж.

ХҮЙ ДОЛООН ХУДАГ ДАХЬ 12 МЯНГАН ГА ГАЗАРТ 26 БАЙГУУЛАМЖ БАЙГУУЛНА

“Монгол наадам” цогцолбор орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар анх 2013 онд байгуулагдсан. Энэ газарт 26 ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа гэнэ. Тус газрыг байгуулсан цагаас хойш улсын 12.582 мянган га газрыг “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтад зориулан, ашиглахаар тусгай хэрэгцээнд авсан байдаг. “Монгол наадам” цогцолборын үндсэн бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гарсан бөгөөд ойролцоогоор томоохон 26 орчим бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөөд байгаа ажээ. Үүний хамгийн том байгууламж нь 30 мянган хүний суудалтай битүү цэнгэлдэх хүрээлэн юм.

Мөн 10 мянган хүний суудалтай морь барианы болон сур харвааны задгай асар, шагайн харвааны битүү асар, морин тойруулга, жороо морины цэнгэлдэх байгуулахаар төлөвлөсөн талаар албаныхан танилцуулж байв.

Тус газрын дарга С.Сайнбаяр "Энэ жилдээ шинэ Төв цэнгэлдэх хүрээлэнг барих талаар чиглэл өгөөгүй. Шинэ бүтээн байгуулалтыг гадаадын хөрөнгө оруулалтаар барих төлөвлөгөөтэй байгаа. Шинээр барих цэнгэлдэх хүрээлэнгийн ерөнхий зураг төсөл нь гарчихсан. Гүйцэтгэл нь тодорхой болсноор ажлын зураг нь бэлэн болно. Нийт 26 байгууламжийн төсөв нь нэг тэрбум ам.доллар болж байгаа бөгөөд зөвхөн шинэ Төв цэнгэлдэх хүрээлэнг барихад 250-300 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн. Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн дагуу олон улсын байгууллагын дэмжлэгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байгаа" гэдэг хариултыг өгсөн юм.

Өмнө нь Засгийн газрын тогтоолоор Хүй долоон худаг, Яармаг гэсэн хоёр газар цэнгэлдэх барихаар баталсан байсан. Тэр шийдвэрээ дахин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, 30-40 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнг Хүй долоон хутагт "Монгол наадам" цогцолборын талбай дээр барихаар шийдвэрлэсэн байдаг. Ерөнхий төлөвлөгөөгөөр 26 барилга байгууламж барьж, 2030 он хүртэлх төлөвлөгөөгөө баталсан гэдгийг албаныхан мэдээлж байв.

“МОНГОЛ НААДАМ” ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭСЭН

Тус газрын дарга асан Д.Хатанбаатар 2019 онд ярихдаа “Манай байгууллага тусгай хэрэгцээт газрыг 2015 онд авахад иргэн, аж ахуй нэгжийн хууль ёсны өмчлөх эрхийг зөрчсөн газрын давхцлын асуудал байсан. Энэ асуудлыг 2016 оноос хойш гурван жил хөөцөлдөж, одоогоор Төв аймгийн Аргалант сумаас авч байгаа газрын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Мөн дээр нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс 551 га газрыг авч байгаа. Ингээд газрын асуудлыг нөхөн төлбөргүйгээр шийдвэрлэж, НИТХ-д өргөн барьж, тогтоол шийдвэр гаргуулна. Засгийн газрын тогтоолынхоо өөрчлөлтийг оруулбал 2015 онд 256 дугаар тогтоолоор авсан газар маань хууль ёсных болж баталгаажих юм. Ингээд газрын асуудал баталгаажсанаар бүтээн байгуулалтынхаа 50 хувийг шийднэ гэсэн үг.

Мөн Хүй долоон худагт дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэж чадах юм бол бүтээн байгуулалтын ажил төр, хувийн хэвшлийн түншлэлээр өрнөх боломжтой. Бид ажлаа дунд болон урт хугацаанд төлөвлөн харж байгаа. Нийт 12 мянган га газар дээр аялал жуулчлалын томоохон бүс байгуулахын тулд мэргэжлийн спортын холбоодынхоо удирдлагуудтай уулзаж, ярилцаж байна” гэдгийг хэлж байв.

Монгол Улсад жил бүрийн Үндэсний их баяр наадмын үеэр гадаадын маш олон жуулчин зорин ирдэг. Харамсалтай нь, наадмын үеэр ирсэн нийт жуулчдын 20 орчим хувь нь л Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадам сонирхоод буцдаг. Тиймээс ирэх жилүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн байршлыг солих уу, шинээр байгуулах байгууламжийн бүтээн байгуулалтыг хэрхэн хийх нь ихэд сонирхол татаж байна.

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН ХЭДХЭН ЖИЛИЙН ДОТОР 8 ГА БОЛТЛОО БАГАСАВ

Цэнгэлдэх хүрээлэнгийн газар жилээс жилд хумигдаж, олон давхар үнэтэй орон сууцууд тойрон сүндэрлэх болсон. Уг нь Төв цэнгэлдэх нийслэлийн өмч байхдаа 38 га газрыг хамардаг байж. Гэвч Т.Нямдаваагийн мэдэлд очсоноор хэдхэн жилийн дотор найман га болтлоо багасчээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” компани нийт 12.7 га газар эзэмшдэг байв.

Олон улсын карго, сургалтын төв, караоке баар гэсэн хаяг Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрон үйлчилгээ явуулна. Газрын тохижилтын талаар ам нээгээд ч хэрэггүй. Улсын баяр наадам дөхөхөөр л улсын төсвөөр хэдэн сандал, саравчийг нь засна. Бусад үед мартагдаад удаж буй.

Хэдий Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг хувьчилсан ч газрыг нь зөвхөн спортын зориулалтаар түрээсэлж, ашиглах ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд хашаа хатгаж, барилга байгууламж барихаас гадна машин ачилтын үйлчилгээ явуулж байсныг албаныхан зогсоож байсан.

Нийслэлээс 2020 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг хувьчлах шийдвэр гаргаж, 20 гаруй тэрбумаар үнэлэх асуудлыг ярьсан удаатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

57 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

И.Норовжав 2024-02-26 139.5.217.18

Төв цэнгэлдэхийн гаднах хүрээг 12 м өргөн , 4 давхар өндөртэйгээр 40 -50 мянган суудал дээвэртэй болгож , гаднах талбайд газрын доорхи 2 давхар авто зогсоолтой болгох, халуун , хүйтэн усны системд холбож , жилийн 4 улиралд ашиглах , спортын төрөл бүрийн секц, сургалтын заал , дугуйлангийн танхимтай , спортын барааны дэлгүүр , хоол , цайны газар ажиллах боломжтой болгон өргөтгөж хотын иргэдэд ойрхон өдөр дутам үйлчлүүлэх болгомжтой , болгох хэрэгтэй. Жилдээ 1-2 удаа ашиглагдаг баймааргүй байна.

Avatar

И.Норовжав 2024-02-26 139.5.217.18

Төв цэнгэлдэхийн гаднах хүрээг 12 м өргөн , 4 давхар өндөртэйгээр өргөтгөн дээвэртэй болгож , гаднах талбайд газрын доорхи 2 давхар авто зогсоолтой болгох, халуун , хүйтэн усны системд холбож , жилийн 4 улиралд ашиглах , спортын төрөл бүрийн секц, сургалтын заал , дугуйлангийн танхимтай , спортын барааны дэлгүүр , хоол , цайны газар ажиллах боломжтой болгон өргөтгөж хотын иргэдэд ойрхон өдөр дутам үйлчлүүлэх болгомжтой , болгох хэрэгтэй. Жилдээ 1-2 удаа ашиглагдаг баймааргүй байна.

Avatar

Хэрээ 2024-02-26 66.181.189.180

Зарсан авсан бүгд ил байгаа бүгд шоронд хоригдож байх ёстой

Avatar

Эрдэнэ 2024-02-26 43.242.243.70

МАН.ЫХАН ЦАДАХ БОЛООГҮЙ ЮМ БАЙХ ДАА

Avatar

иргэн 2024-02-26 43.228.129.134

эзэнгүй төр эх орноо гэх сэтгэлгүй дарга нар төрт ёсны их баяраа хийх газаргүй ,үхсэн хойноо газартаа шингэх алга дарам газраа өндөр шнээр авах иргэд ХАРАМСАЛТАЙ

Avatar

Зочин 2024-02-26 202.126.93.109

Улсын газрыг хувийн өмч мэтээрзардаг явдлыг бүрмөсөн зогсоох хэрэгтэй . Улс юм бол зарсан газар , мөнгийг шууд хурааж авах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-02-26 103.212.118.92

Энэ улсыг хөгжүүлэхгүй байх бодлого байна уу. Үхсэн ацаа хийх вэ тэр том зугаа цэнгэлийн ордон түүний оронд сургууль, цэцэрлэг, оймс, халбага, төмөр боловсруулдаг үйлдвэр барих ухаан байдаггүй юм байх даа хөшөө, ордон барина гэж байх юм наадах чинь 2р асуудал

Avatar

Цэнгэлдэх хүрээлэн барьсанаар хүн ардын орлого нэмэгдэхгүй,энэ бол үргүй зарлага.Шинэ үйлдвэр барь. 2024-02-26 122.201.31.156

Үйлдвэр барья.найрлах,наадах нь үргүй зардал.

Avatar

Нэргүй 2024-02-26 213.87.89.8

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-02-26 103.212.118.79

З0000 хүний суудалтай цэнгэлдэх багадна шүү. Хотын хүн ам өсч байгаа. Наадмын үеэр бол бараг хэдэн зуун мянган жуулчин ирдэг болчих байлгүй. Орон нутгаас ч хүмүүс их ирнэ. Одоо ч гэсэн наадмын нээлт хаалтыг үзчих гэсэн хүмүүсийн 1/5 орж чадаж байгаа юм уу даа.

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.187.254

шууд өмчлөлийг шилжүүлж болог болсон байхдаа. ийм бол зах зээл хувийн өмч гэж яриад яахав.

Avatar

Зочин 2024-02-26 122.201.31.237

Хулгай ярьж байгаад зөрүүлээ л хулгай яриад унах юм аа. Тэр чинь яасан үнэтэй цэнгэлдэх гэгч вэ? Бид шинэ цэнгэлдэхээр яадын? Бас л нэг цавчааны нүх биз дээ, өөр яадын. Тэрний оронд метро руугаа мөнгө хая.

Avatar

Зочин 2024-02-26 66.181.180.89

Цэнгэлдэхийг газартай нь зарсан, авсан, дээр нь барилга барьсан, зарсан, авсан бүгд МАН

Avatar

Уншигч 2024-02-26 139.5.218.95

ардчилал зах зээл гэдэг зальтай танилтай нэг нь улсын өнгөтэй өөдтэй бүхнийг үнэгүйдүүлж аваад үнэ хүргэн худалдахыг хэлдэг юм бишүү нөгөө утгаараа бол цэвэрхэн луйвар

Avatar

Нэргүй 2024-02-26 103.57.92.188

tsahilgaan stants 1t heregtei bna 2ttsengeldehee Bari ghedee 1 ih naydaar bish talaar n

Avatar

ХНН 2024-02-26 202.179.24.40

ХУУЧИН ЦЭНГЭЛДЭХЭЭСЭЭ ЯДАХНАА 10-20 ХУВИЙГ НЬ БОСГОХ АРГА БАЙХГҮЙ ЮҮ. ЗҮЙРЛЭЬЭЛ ХҮН ШИНЭ МАШИН АВАХДАА Ч ХУУЧНАА УРЬДЧИЛГААНД 10-20 ХУВЬ ГЭЖ ТООЦООД ӨГӨӨД БАЙГАА Ш

Avatar

Нэргүй 2024-02-26 43.228.129.119

Бас л баахан мөнгө идэхнээ

Avatar

Зочин 2024-02-26 103.57.94.166

Яс хаяж хэрүүл үүсгэж гаршсан нөхөр бүхнийг өөр шигээ сэтгэх

Avatar

Нэргүй 2024-02-26 203.98.76.4

Монгол Бизнэсмэн, Монгол Боловсролтой Хүмүүс Монгол Залуу , Хөгшин Хүн, Монгол Дарга Цэрэг…..БҮГД НҮҮДЭЛЧИН СЭТГЭХҮЙТЭЙ болохоор ИЙМ Л ХОТ СУУРИН Байгуулна….

Avatar

Зочин 2024-02-26 133.159.117.19

Цэнгэлдэх хүрээлэнгээ ойр орчны газартай нь буцааж авах хэрэгтэй. Өвөл нь каток хийгээд хүүхдүүд гулгаж байг, зун нь спортын тэмцээн зохиож байг.

Avatar

Нүүдэлчин Сэтгэхүй гэж ..... 2024-02-26 203.98.76.4

Учир мэдэх хүмүүсийн ярихар Монголчууд бид "УБ хотод суурьшсан Нүүдэлчин Сэтгэхүйтэй 1,5 сая ХӨДӨӨНИЙ ХҮН" тул юм бүхэнд АШИГ харж хандах ба Баян, Хоосонгүй, Боловсролтой, Боловсролгүй , Ухамсартай, Ухамсаргүй Бүх Иргэд нь ХУВИА БОДОЖ Юманд Ханддаг болохоор Алс Ирээдүйд юу болох, Бусдын Эрх Ашгийг зөрчих нтр ер хамаагүй… Хувийн Хэвшил бол Ухамсартай хэсэг нь боловч АШИГ харж Цэмэнт Цутгаснаасс Хот нь НООХОЙРСОН юм болжээ

Avatar

Зочин 2024-02-26 103.212.119.215

Энд мэдээж тэр Нямдаваа гэдэг хүнтэй тооцоо хийх хэрэгтэй байх. Гэхдээ хамгийн түрүүнд энэ байдалд хүргэсэн төрийн албан хаагчидтайгаа, юуны түрүүнд хотын үе үеийн удирдлага, төрийн өмчийн хороо, тухайн үеийн төрзасгийн тэргүүнүүдтэй хариуцлага ярих ёстой биш үү? Цирк, Ард кинотеатр , Санхүү, эдийн засгийн сургууль гээд менежментийн хувьчлалаар хувьчлагдаад, одоо ганцхан санхүүгийн сургууль нь л чигүүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа байх. Сонсгол хийххэрэгтэй байгаа бусуу

Avatar

зочин 2024-02-26 202.21.104.2

хэнд хэрэгтэйн?!

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.160.42

Нямдаваад өгсөн МАН ын ПИЗ ууд буруутай

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.186.193

Шинэ цэнгэлдэх хүрээлэн бөрьсан ч зориулалтын дагуу баригдсан цжнгэлдэхээ нурааж боллхгүй бусад олон тэмцээн зохиогоод байж басан нь дээр шүү нийслэийн өмчдөө ававвал дээр

Avatar

Зочин 2024-02-26 103.212.119.215

Зөв шүү. Өвөл ч гэсэн арга хэмжээ явуулдаг битүү болгоод, улсдаа эргүүлээд авах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-02-26 103.57.94.98

Хүйн долоон хударт Цэнгэлдэх хүрэалэн байгуулна гээд АН, МАН хоёр ана мана үзэлцээд удаж бна доо ! Аль аль ны нь нэрийг барьсан хулгайч нар л бие биенээ муулаад л явдын. Жүжигчин Со "японоос хөрөнгө оруулагч оллоо би бхриулна" гэсэн чинь Сайд явсан Сэ "тэр болохгүй, бид наадмаа японы стадионд хийхиймуу " гээд л хийрхээд эсэргүүцэж нэг унагасныг мэдэх юм бна.
Энэ мэтээр ГХО-тай төсөл бүхнийг манай дөнгөж мөнгө ний үнэр авсан "шинэ баячуул" цавчаа хийх гэж булаацал даад бүх төслийг унагаадаг!

Avatar

JIRIIN IRGEN 2024-02-26 43.228.130.38

YUN TUB TSENGELDEX BEE…… TSAXILGAAN STANTSAA YAARALTAI BARIACHEEEEEE……..

Avatar

Нэргүй 2024-02-26 202.131.245.34

цэнгэлдэх хүрээлэн, стадион 2-ын ялгаа нь яг юу вэ? Яагаад 2 өөрөөр нэрлэдэг вэ?

Avatar

Нэргүй 2024-02-26 103.57.94.98

Стадиум гэдэг грек үгнээс Европын хэлнүүдэд Стадион гэж буугаад, 1930-аад оны эхээр манайд"Олноор хуралдан цэнгэх газар" газар Туулын хөвөөнд байгуулаад, яваандаа Голын цэнгэлдэх, Цэнгэлдэх хүрээлэн болсон бнаа. Бүүр анхны хаягийг нь хуучин үсгээр "Олноор хуялдан цэнгэх газар" гээд биччихсэн байсныг Галсангийн Навааннамжи л бичээч гуай ихэд шоолон бичсэн байдаг.

Avatar

Нэргүй 2024-02-26 103.57.94.98

Хуялдан, хуралдан хоёрыг андуурч бичиж уншиж болохыг бол хуучин үсэг мэдэх хүн ойлгоно доо !

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.191.79

Шууд цаазалчаач новшийг, дийлэхгүй юм бол яах гэж хотын дарга болсон юм.

Avatar

guilgachin 2024-02-26 122.201.25.4

muu teshyyrchin baisan bolovsrolgyi durlaak odoo terbumtan bolson shyy dee yag ogch haragdana sh dee

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.177.11

medrel sdaa min naad munguu tsahilgaan stants barihad zartsuulaach. ter heden buhuntsuruud haaana ch noololdson yafiin

Avatar

Зочин 2024-02-26 66.181.190.159

Алиа салбадай юм уу хаашаа юм бэ? Юм юмнуудруу л үсчээд байх юм. Мэдрэл нь зүгээр байгаа даа.

Avatar

Нэргүй 2024-02-26 103.212.119.232

8 жил энэ нам дангаараа төр барьлаа. Яавал ч яахаар байлаа.Аманд толгойнд багтахгүй дүнтэй хулгай л хийлээ дээ.Оркууд нь дахиад сонгоно гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.187.231

Xurd xulgaichuudad tsengeldexiin gazriig ugch xereggui oron suutsuud baridag buruu. Choijilsureng erchim xuchnii saidaas ogtsruulaach. Xaluun usaaraa ch xangaj chadaxaa bailaa. Sugnuud

Avatar

Нэргүй 2024-02-26 203.98.76.69

Нямбаатар сайдаа. Таны энхрий хайрт нам МАН чинь хувьчилсан бөлгөө.

Avatar

зочин 2024-02-26 66.181.179.44

Онцын хэрэггүй. Сэтгэлийн хөөрлөөр асуудал шийдээд байдаг гэмтэй шүү.

Avatar

Нэргүй 2024-02-26 59.153.114.134

АТГ ШАЛГУУЛ ГАВЛАД ГАНЦАД ТӨРД ТӨМӨР НҮҮР БАИХ ЁСТОИ

Avatar

zochin 2024-02-26 66.181.177.41

Ашгүйдээ, жил бүр наадмын нээлт, хаалтыг үзэх билет авах гэж ядаргаатахаа болих юм байна. Харин нэмж санал хэлэхэд шинэ метро барих төлсөлдөө Хүй 7 худгаас Налайх хүртэл байхаар тооцвол өргөжин тэлж байгаа хотод хэрэгтэй гэж бодож байна

Avatar

Нэргүй 2024-02-26 59.153.114.121

жилд 3 хоног ашиглах гэж үү

Avatar

Irgen 2024-02-26 172.56.188.122

Gazariig tyr ezemshyyleherr l ugsun tur ard tymnii heregceend avahaar huuli yariad suuvhihdag iim archaagyi tur bdag yumuu heregcee bhad huviin unch bish gazar uldiin unch bucaagaad l avah heregtei naranhyy gedeg deeremchin ulsiin gazriig zaraad suudag ene boloh yum uu huvid ne beleglesen yum uu gezemdhih gereeg ne cuclaad shuud huraah heregtei narantuul iig ch gesen hotoos nyylgeed uls demjij hurungu gargaj bolno shyydee hiih setgel zorig l dutaad bna

Avatar

Зочин 2024-02-26 66.181.178.166

том тоо сонссоор байгаад цэнгэлдэх хүрээлэн барих зардлыг сонссон чинь бүүр гайхчихлаа, нэг машины өртөг хүрэхгүй үнээр барих нь байна шүү дээ

Avatar

Зочин 2024-02-26 103.57.92.50

мэдээж шинэ хүрээлэн ийм мөнгөөр босохгүй

Avatar

Нэргүй 2024-02-26 202.126.91.36

Төр, төрийн хуулийн дээр гараад суучихсан хэдэн луйварчдад төрийн төмөр нүүрийг харуулах цаг болсон. Ядарсан ардад 0.07 га газар ч олдохгүы байхад эдгээр мафиуд А зэрэглэлийн газрыг хэдэн зуу н Га- р нь зарж үрж байх юм.

Avatar

зочин 2024-02-26 192.82.64.167

монголчууд 21-р зуунд цэнгэлдэх хүрээлэнг 300 саяар байгуулж гиннесийн амжилт тогтоох юм байлгүй юмаа хараач ээ

Avatar

Зочин 2024-02-26 202.9.46.119

Энэ манай сэтгүүлч нэртэй мангаруудын тооны мэдлэгийг яаж дээшлүүлэх вэ. Үнэн баримжаагүй туух юм аа. Наадам цогцолборт 26 байгууламж барих юм байна. Тэгээд эдгээрийг 250-300 сая төгрөгөөр барина гэнэ ээ. Үнэн үү. 250-300 сая төгрөг чинь хотын төвд олигтойхон 3 өрөө байр ч авч дийлэхгүй л мөнгө болсон шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-02-26 103.57.95.39

doolar geed baigaan bishuu malaa

Avatar

Нэргүй 2024-02-26 202.9.46.152

Erguu dagz ve chi harin

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.189.194

АМАЛЖИЙНАА. СОНГУУЛЬ МАНДТУГАЙ

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.176.13

250-300 сая төгрөг лав биш!!!!

Avatar

Нэргүй 2024-02-26 76.157.240.254

hui 7 hudagt dor hayad 100 hund zereg uilchleh bolovson 00 baih heregtei.

Avatar

Нэргүй 2024-02-26 103.57.94.191

Төгрөг доллараа андуурав уу яав явган гарц чинь 1.2 тэр бумаар боссон биз дээ. Гарцнаас хямд цогцолбор байхгүй бхааа

Avatar

зочин 2024-02-26 202.9.40.14

Наадах чинь Увс фракцийн хийж буй ажил. Нямдаваа, Чойжилсүрэн … гээд бетон ширэнгийн сармагчингуудаас асуу

Avatar

Нэргүй 2024-02-26 203.98.76.4

НАМЭХ-ы авгай сэвгэрүүд чинь ЦЭВЭР УСНЫ ХАГАЛБАР ГАЗАР дээрээ СТАНЦ барина гээд элийрдэг болж…..Болиулж үзээрэй….ТОГГҮЙ, УСГҮЙ, ГАЗАРГҮЙ, АГААРГҮЙ………ХӨСРИЙ

Avatar

Нэргүй 2024-02-26 103.212.116.78

Харин тийм ээ. Цэвэр усны хагалбар дээрээ болохгүй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж