Зудтай аймгийн оюутнуудад чөлөө олгож байна

Зудтай аймгийн оюутнуудад чөлөө олгож байна

Зудтай аймгийн оюутнуудад чөлөө олгож байна

Хөдөө орон нутагт зудын эрсдэл өндөр байгаатай холбоотойгоор их, дээд сургуулиуд оюутнууддаа чөлөө олгох шийдвэр гаргаад буй. Эхний санаачилгыг Шинжлэх ухаан технологийн их сургууль гаргасан бол үүний дараагаар улсын бусад их сургууль ч чөлөө олгох шийдвэрийг албажуулсан байна. Их сургуулиудаас зудтай аймгийн оюутнуудад чөлөө олгож байгаа эсэхийг тодрууллаа.

ШУТИС: ЧӨЛӨӨ АВСАН ОЮУТНУУД ЦАХИМААР ХИЧЭЭЛДЭЭ СУУЖ, ЯВЦЫН ШАЛГАЛТАА ӨГНӨ

Орон нутгийн оюутнуудад чөлөө олгох шийдвэрийг анхлан гаргасан Шинжлэх ухаан технологийн их сургуульд орон нутгийн 1700 гаруй оюутан суралцдаг бөгөөд үүнээс 850 орчим оюутанд нэг сар хүртэлх хугацаатай чөлөө олгоод байгаа юм.

ШУТИС оюутнуудаас санал асуулга авахад гуравдугаар сарын 22 хүртэлх хугацааны нийт нэг сарын хичээлд зохицуулалт хийхийг дэмжсэн байна.

Зайлшгүй шалтгаанаар чөлөө авсан оюутнууд дөрвөн долоо хоногийн хичээлээ нөхөж үзэх, шалгалтаа дахин өгөх, цахимаар хичээлдээ суух боломжтой гэв. Гэхдээ энэ шийдвэр нь чөлөө авсан зөвхөн орон нутгийн оюутнуудад хамааралтай.

МУИС: ШИЙДВЭР АЛБАЖИЖ ГАРСАН, ХӨТӨЛБӨРИЙН АЛБАНД ХҮСЭЛТЭЭ ӨГНӨ

Монгол Улсын Их сургууль зудтай аймгийн оюутнуудад чөлөө олгох шийдвэр гарсан. Харьяа сургуулийн хөтөлбөрийн албанд оюутан орон нутаг руугаа явах зайлшгүй шаардлагатай болсон талаар хүсэлтээ бичгээр өгнө.

Үүний дараагаар чөлөөг баталгаажуулж, оюутан хичээлээс албан ёсоор чөлөөлөгдөнө.

Хүсэлтийг зайлшгүй тохиолдолд оюутан цахимаар гаргах боломжтой. Одоогоор хэчнээн оюутан хүсэлт гаргасан тоог нэгтгээгүй байна гэх хариултыг өглөө.

МУБИС: ЧӨЛӨӨ АВАХ БОЛ ХАРЬЯА СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН АЛБАНД ХАНДАХ БОЛОМЖТОЙ 

Монгол Улсын Боловсролын их сургууль мөн орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаанаар явах болсон оюутнуудад чөлөө олгож байгаа гэлээ. Ингэхдээ оюутан өөрийн хүсэлтээ цаасан дээр бичиж, харьяа сургуулийн сургалтын албарын мэргэжилтэнд өгч, чөлөөний хуудас авах боломжтой байна.

Кредит цагийн тухайд дараагийн улирал нөхөж судлах боломжтой бөгөөд цөөн цагийн хичээлийг нөхөж үзэж, үнэлгээг энэ улиралдаа мөн тооцуулах боломжтой аж.

Оюутнууд чөлөө авах хүсэлт өгч байгаа ч тийм их биш байгааг хөтөлбөрийн албанаас мэдээллээ. МУИС-ийн хувьд нийт суралцагч оюутны 80 гаруй хувь нь орон нутгийнх.

АШУИС: ХҮСЭЛТЭЭ ГАРГАЖ, ХИЧЭЭЛДЭЭ ЗАЙНААС ХАМРАГДАЖ БОЛНО 

Анагаахын шинжлэх ухааны их сургууль бусад сургуулиудтай мөн адил боломж олгож байгаа гэв. Оюутнуудын хичээлийн зохицуулалтыг аль болох боломжит уян хатан байдлаар хийж байгаа.

Одоогоор хэчнээн оюутан хүсэлт гаргасан тоог нэгтгээгүй.

Орон нутгийн оюутан өргөдөл бичиж, хүсэлт гаргасан тохиолдолд хичээлдээ цахимаар хамрагдаж, нөхөж үзэж болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-26 213.87.89.8

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-26 203.98.76.4

Монголд Нийгмийн УХАМСАРГҮЙ Хэсэг нь "Улс Надад юу хийж өгөх вэ ? Улс намайг Гоё амьдруулах ёстой" гэж амьдардаг бол УХАМСАРТАЙ хэсэг нь мөн л "Улс намайг гоё амьдруулах ёстой" гэж хэлэхий сацуу бүхнийг ШҮҮМЖИЛЖ, Аялж үзсэн Америк, Ёпонтойгоо харьцуулж бүгдийг миална…

Avatar

Нэргүй 2024-02-26 103.212.117.172

thh toxic shdee bid chin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж