Дани Алвес хорих ялаар шийтгүүллээ

Дани Алвес хорих ялаар шийтгүүллээ

Дани Алвес хорих ялаар шийтгүүллээ

Барселона болон Бразилын шигшээ багийн домог Дани Алвес хүчингийн хэргээр ял авчээ. Испанийн шүүхээс түүнд дөрвөн жил хагасын хорих ял оноосон аж. Өдгөө 40 настай тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний үүрээр эмэгтэй хүнд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэдгээ няцаажээ. Гэвч тусыг эс олов.

Алвесын өмгөөлөгч түүнийг цагаатгах хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж залдахаа мэдэгдсэн.  Угтаа Испанийн прокурорын зүгээс түүнд есөн жилийн хорих ял оноохыг төлөвлөсөн байжээ. Испанид энэ төрлийн гэмт хэрэгт 4-15 жилийн хорих ялаар шийтгэдэг.

Хорих ялаас гадна Дани Алвес 150 мянган еврогийн нөхөн төлбөр өгөхөөр болжээ. Түүнийг согтуу байсан гэх шалтгаанаар хөнгөн ял оногдуулах нь зүйтэй гэж өмгөөлөгчид нь хүссэн ч шүүх уг шалтгааныг хүлээн авсангүй.

Алвесын эхнэр Жоана Санз хэлэхдээ хэрэг гарсан шөнө Алвес Барселон дахь гэртээ ирэхдээ согтуу харагдсан бөгөөд ор руугаа явахдаа тавилга мөргөсөн гэжээ.

Алвес 2023 оны нэгдүгээр сараас хойш шалгагдаж, хэд хэдэн удаа мэдүүлгээ өөрчилжээ. Тухайлбал, анх бүсгүйг танихгүй гэсэн ч удалгүй ариун цэврийн өрөөний үүдэнд танилцсан ч тэдний хооронд юу ч болоогүй гэжээ. Гэтэл удалгүй дахин мэдүүлгээ өөрчилж, харилцан тохиролцсоны эцэст бэлгийн харьцаанд орсон гэв.

Алвес Барселона клубын төлөө 400 гаруй тоглолтод оролцож, багийнхаа хамтаар Испанийн лигт зургаан удаа, УЕФА Аваргуудын лигт гурван удаа тус тус түрүүлжээ. Түүнийг хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн олон цом хүртсэн тоглогч гэдгээр нь фанатууд эчнээ мэднэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-23 158.59.146.30

bavchihsan l yum bna, yadan bulduguu saachih heregtei she, aaviind ochij ohin boloh ni dee lol

Avatar

Нэргүй 2024-02-23 213.87.129.99

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж