20 мянган айлд цахилгаан зуух тараах ажлыг зогсоожээ

20 мянган айлд цахилгаан зуух тараах ажлыг зогсоожээ

20 мянган айлд цахилгаан зуух тараах ажлыг зогсоожээ

Яндангийн тоог 20 мянгаар бууруулахын тулд гэр хорооллын 5000  байшин, 15 мянган гэрт цахилгаан халаагуур тараах ажлыг зогсоожээ. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар тайлбарлахдаа "Нэг ширхэг цахилгаан зуух худалдаж аваагүй ээ. Бид Эрчим хүчний яамтай 2023 оны аравдугаар сард хийсэн уулзалтын үеэр 20 мянга орчим цахилгаан зуух худалдан авч болно гэдэг асуудлыг ярьж байсан.

Өнгөрсөн 2019 оноос хийсэн судалгаагаар нийтдээ 43 мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой гэж байсан.

Харамсалтай нь8 2023 оны арванхоёрдугаар сард эрчим хүчний салбарын ачаалал 12.3 хувиар огцом нэмэгдсэн учраас цахилгаан зуухыг олноор ажиллуулбал систем дийлэхгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд өгч, хязгаарлалт хийж эхэлсэн. Нэгэнт ийм болсон учраас энэ худалдан авалтыг бүрмөсөн зогсоосон. Төсвийн тодотголоор энэ мөнгийг ямар асуудалд тусгасныг мэдээлнэ" гэв.

Нийслэлийн 2024 оны төсвийг 2.6 их наяд орчим төгрөгийн орлоготой, 1.1 их наяд орчим төгрөгийн зарлагатай, улсын төсөвт 230.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталж байв. Төсвийн нийт орлогыг 2.6 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн нь 2023 оны баталсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр буюу 33.5 хувиар, хүлээж буй гүйцэтгэлээс 598.5 тэрбум төгрөгөөр буюу 29.9 хувиар өссөн дүнтэй баталсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-23 202.55.188.44

Утаа буурах сайн талтай гэж тэгж шийдсэн биз.
Гэхдээ үргүй зардал гаргахаасаа өмнө хотын бодит байдалдаа тохируулж өөрчилж засаж байгаа нь зөв.

Avatar

Зочин 2024-02-23 59.153.114.139

цахилгааны чанар муугаас болж цахилгаан халаагуураар халааж дийлдэггүйшдэн энийг мөн ч их бичсэнчлэн тэр Номинчимэд гээч хүүхэн огт ойлгохгүй байсаан

Avatar

Зочин 2024-02-23 202.21.108.19

Ашгүй дээ.

Avatar

Нэргүй 2024-02-23 66.181.180.135

Яаж сэтгээд байнаа улс төрчдөө, яах аргагүй цүнх баригчид, чадваргүй төрийн эрин үе үргэлжлэх нь ээ Нийт олноороо үзэгдэх өнгөц байдал, цол, шагнал, одон медал хөнгөн баяжих хүсэлд автаж, үнэнчээр зүтгэсэн хүмүүсээ үнэлдэггүй үеийн эрин үе хэдийд дуусахыг хэлэхэд хэцүү болж дээ

Avatar

Нэргүй 2024-02-23 103.57.93.65

хахаха хөгийн улсууд шүү. цахилгаанаар дийлэхгүй гэдгийг захын инженер хэлээд өгчихнө шүүдээ. одоо л мэдэж байгаа юм шиг. яаж ажил явагдаад байдаг юм бэ. цүнх баригчдийн нийгэм бий болсон бололтой

Avatar

Гэрэл 2024-02-23 139.5.216.166

цахилгаан станцыг хотод бариагүй байж юу ч яриад утгагүй

Avatar

Tuuh yarival 2024-02-23 66.181.182.13

Tsahilgaan ctants barih chin husel baibal haana ch barij bolho. Shine niseh,daguul hot geed Gazar mudahgui ee. Odoogoos 10 garui jiliin umnu 5-r tsahilgaan ctants barina geed baahan shuugij bur tuul zurlgiin urd chuluutiin amand barih yum neg heseg yaria tag bolson.Etset ni US-15-iin dulaanii zuuhand nemel jaahan yum nensen yum bolov uu am haasan. Us-15–iin dulaanii zuuhiig delhiin 2-r dainaar olzlogdson balasoviin armiin horigdluud barij TZ-iin BOS-iiinii 2-r angiin medeld ochij baisan yum.

Avatar

Durguid huchgui gej ene l dee 2024-02-23 66.181.182.13

…zaaval hul tavih gazargui bolso UB hotod tsahilgaan stants badih gej tenegteh shaardalaga baihgui! Shine suurishiliin bus daguul hom, shine niseh geed haana l bol barih gazar baina.

Avatar

Нэргүй 2024-02-23 66.181.181.10

Ger xoroolol, xuduu 2-ruu l mungu xiigeed baix yum. Busad xymyys ni yax yum bolj bainaa.

Avatar

Нэргүй 2024-02-23 213.87.129.99

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-23 88.224.138.190

Мэргэн санаа гаргаад л байдаг. Тэгэхдээ дандаа дутуу сэтгэх юм даа. Сэтгэлийн хеерлеер. Яана даа…

Avatar

Нэргүй 2024-02-23 202.131.225.53

ер нь бол утаанаас хордор эрүүл мэндээрээ бүгд л хохирч байгаа утааг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал тийм болохоор айлууд өөрсдөө бас хичээл зүтгэл гаргаж аль болох утаа бага гаргах гаргахгүй байх арга замыг эрэлхийлж хичээх хэрэгтэй юмаа,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж