Зудын бүсэд ажиллаад байна уу, мах чануулж идээд явна уу?

Зудын бүсэд ажиллаад байна уу, мах чануулж идээд явна уу?

Зудын бүсэд ажиллаад байна уу, мах чануулж идээд явна уу?

Зудтай бүсэд ажиллахаар Засгийн газрын сайд нар зургаан баг болон хуваагдаж, орон нутгийг зорьсон. Тэднээс хамгийн хүнд нөхцөлд ажиллах томилолтыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан баг өвөртөлсөн ч ачир дээрээ тарган мах чануулж идэн, сүүтэй цай уусан шигээ тун чиг тав тухтай явж байгаа бололтой.

Уг багт сайд Х.Болорчулуунаас гадна Олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар багтжээ. Тэд Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь аймгуудад ажиллах үүрэг хүлээсэн.  Эдгээр аймгуудад малын хорогдол хамгийн их байгаа тухай Шадар сайд С.Амарсайхан өчигдөр мэдэгдсэн.  Зөвхөн Сүхбаатар аймгийн хэмжээнд 600 мянга гаруй толгой мал хорогдоод байгаа юм. Зудын бүс нутагт УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна урлаг соёлынхон, мөн залуус нэгдэн ажиллах болсон. Тэд зам даваа хаагдсанаас зарим малчныд хүрэх боломжгүй байгаа тухай, 40 км газарт цас ухсаар 6-7 цаг явж өвс тэжээл хүргэсэн тухай дуулгаж буй. Гэтэл зудтай бүс нутагт ажиллах томилолт өвөртөлсөн сайд нарын өмнө таваг тавгаар нь тарган мах чанасан зураг сошиалд дэлгэгдсэн нь “Жинхэнэ зудтай тулалдаж байгаа малчиддаа тэд хүрч ажиллаж чадаж байгаа юм уу.  Энэ тохиолдолд Улсын нөөцөөс гаргасан өвс, тэжээл жинхэнэ эзэддээ хүрч бодит дэмжлэг болж чадах уу” гэдэг асуудлыг хөндөхөд ч хүргэж байна.

Монгол Улсын хэмжээнд 200 гаруй сумдад төмөр болон цагаан зуд нүүрлээд байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдэгдээд буй. Хэдийгээр хөхүүрийн ам наашилж буй ч тавдугаар сар хүртэл мал, малчин хоёр маш хүнд давааг туулах шаардлагатай болж байгааг ч анхааруулах болсон. Харин Засгийн газрын зарим сайд нарын хувьд зуд турхантай тэмцэж байгаа мал, малчин хоёрыг эргэж тойрохоос  илүү айл хэсэж, аяга тагш юм эргүүлэх нь чухал байх шиг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-23 66.181.189.29

монгол ёс юм болохоор ирсэн зочиддоо цай хоол өгөлгүй яахав дээ. яасан ч хэцүү үе болсон юм бэ. хүний хөдөлгөөн бүрийг хянаж хий гаргах гэж мэрийх юм аа. өөр хийх юм алга уу. тэр ажлаар яваа хүмүүс чинь хүн шүү дээ идэж уухгүй яаж явах вэ дээ. Больж үзвэл яасан юм бэ,наад толгойгоо өөр ашиг тустай юманд ажиллуулдаа. Эх орныхоо төлөө зүтгээд үзвэл яасан юм бэ.

Avatar

зочин 2024-02-23 202.21.119.242

Батэрдэнэ өгсөн юмныхаа араас нь сүнс нь холдохгүй бариад байдаг.

Avatar

Нэргүй 2024-02-23 66.181.182.102

БҮГД ТЭРБУМТАНГУУД. КАРМААНААСАА ГАНЦ Ч ТӨГРӨГ ГАРГАХГҮЙ. ТӨРИЙН ТҮМНИЙ МӨНГӨӨР СОНГУУЛИЙН АЖЛАА ХИЙНЭ. ЯАСАН ХАНАЖ ЦАДДАГҮЙ ШУНАЛ ХҮНИЙ ҮНЭРГҮЙ АВАРГА ВЭ. АВАРГА НЭРЭЭ ОЛОНЧ УДАА АШИГЛАВ ОДОО БОЛОО

Avatar

Нэргүй 2024-02-23 158.59.146.30

hun jochie irehed mongol zanshilaar taai, hool oor daaldag ni mongol nos aigu, het mushgiad bhgui bval deer
songuuliar dalimduulj erchim huchnii shine eh usurer barrio dur esgej songuulid orohoor shiidjee, alga atashaad songono gej bodson båda,
songuuliar dalimduulj erchim huchnii shine eh usurer barrio dur esgej songuulid orohoor shiidjee, alga atashaad songono gej bodson båda,

Avatar

Нэргүй 2024-02-23 202.55.188.103

төрийнхөн өөрсдийн малаа иргэж очоо биз тарган мах чанаж байгаа бол тартагтаа тулаагүй нь шинж суман төьд очсон бол жинхэнэ бодит зудтай учрах байсан сумийн төвийнхөн төрийн оршин байгааг огт мэдэрдэггүй

Avatar

Нэргүй 2024-02-23 213.87.129.99

) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-23 59.153.114.213

Малчид хүнд мах чанаж өгөх нь байтугай өөрсдөө хоолоо хийж идэх завгүй зүтгэж байна. 4 шуудай хивэг хүргэж өгөхийн тулд 6 жип явдаг нь ямар учиртай юм вэ? Энэ этгээдүүдийг ирэхлээр нь бензин тосны үнэ, томилолтийн зардлыг өөрсдөөр нь төлүүлэх хэрэгтэй. Энэ Болорчулуун гэж этгээд хэзээ зайгаа тавьж өгөх н**ш вэ

Avatar

Зочин 2024-02-23 103.57.94.166

АН гэхээр мах иддэггүй мангасууд юм байж. Хэдэн малчдыг байнга харааж үзэн яддаг харгисууд цэвэр монгол лав бишдэгээ. Нүүдэлчдтийн өв соёлыг тээж яваа сүүлчийн цөөн хүмүүс нь Монголын малчид байдаг. Малчид яагаад гудамжны хулигаануудад таалагддаггүй юм бол

Avatar

Нэргүй 2024-02-23 202.9.40.92

Х.Хоролоо чи хятад гаралтай байж болно. Яаж ч ядарч байсан монгол хүн гэрт орж ирсэн хүнд цай хоол өгдөг ёс заншилтай. Чинийхээр бол юу ч өгөхгүй байж болох ч малчид ягтаа тулчихаагүй байна. тэгээд ч үхсэн малынхаа махыг дарга нар ч өгсөн юм билүү хэн мэдлээ. Чи мөн бичих юмаа олвоо. танай хүзүүгийн ноёнтон ингэж бич гэсэн үү. тэнэглэх юмаа та нар

Avatar

Нэргүй 2024-02-23 202.179.21.212

Нээрээ мах чанасан ганц зураг нъ байна, Бусад айлын зургаас ширээг нъ сайн ажигладаг байсан. мах байдаггүй. Завгүй зудтай улс хальт нэг идээ тавьж аяга цай өгсөн бололтой байдаг. Энд бүр тансаглаж байна.

Avatar

Нэргүй 2024-02-23 202.179.21.212

Мах чануулахаар барахгүй мөнгөн аяганд ууж байна. Бусад зудын зурганд шаазан аяга хальт нэг хоёр идээ л байсан. Завгүй байгаа нъ илт. Эсвэл энэ айлд зуд тохиолдоогүй буруу газраа зориуд зугаалж яваа байх. Ардаа олон медальтайг бодвол зуд тохиогоогүй байна.

Avatar

Чөтгөр аваг. 2024-02-23 66.181.179.26

Өлөн гарууд айлын мөнгөн аягануудаас л хуссан тухай яриа гарахгүй бол дүүрсэн хэрэг, бурхан минь.

Avatar

Нэргүй 2024-02-23 103.57.93.160

1999 – 2000 оны ган зуд болоход А,Н засаглаж байхад эргэх байтугай ярьдаггүй бсан 800 малтай малчин 100 гаруй малтай үлдэж бсан даа

Avatar

Нэргүй 2024-02-23 103.57.94.98

Бат-Эрдэнэ, Идэрбат хоёр Болорчулуунтай Дорнодод мах идэж байхынхаа оронд Хэнтийнхээ төмөр зудтай Галшар Баянмөнх сумдад зам гаргах ажил хийгээчээ !

Avatar

Ард 2024-02-23 103.212.118.227

Зуданд зорьж явсан юм бол хуваагдаад явдаг байгаа да эргүүнүүд… Худлаа шоу хийгээд. Зуданд үхсэн малын махыг нь чанаж өгмөрүүд вэ яасан.

Avatar

Нэргүй 2024-02-23 202.126.90.48

МАНгасууд явсан газар махны гарзтай гэж

Avatar

Хөгийн нов шнуудын үнэн төрх 2024-02-23 203.91.116.130

Энэ дээлтэй л***р хэн бэ ийм арчаагүй юмнуудыг зайлуулаач энэ ямар өөрөөсөө өглөө юу дүп дүп
Мах чануулж идэх эрх байхгүй

Avatar

Нэргүй 2024-02-23 202.126.91.18

эрх баригчид, нам засгийн боосууд малчдын зовлон дээр Пиар хиж бн. Зивүүн хулгайчууд:(

Avatar

зочин 2024-02-23 66.181.178.169

Хаха, эдний дайрч өнгөрсөн сумдад түлш, шатахуунаа ховх соруулсан ШТС, баахан гоьдож, гомдож цөхөрсөн улс л үлдэж байгаа даа, зудад нэрвэгдэгсдэд тусалж яваа нэрээр сонгуулийн сурталчилгаа хийж яваа нь тодорхой, зуднаар нохой зоолно гэдэг гэтэл энэ жилийн зуднаар улстөрчид л зоолж, завшиж байх шиг

Avatar

DR. ADITYA 2024-02-23 102.88.33.67

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл

Avatar

Нэргүй 2024-02-23 203.98.76.4

Гоё Малгайтайт Гоё дээлтэй Гоё Хувцастай Гадаадаар Гоё яридаг АХ ЭГЧ НАР ГОЁ юмаа…..Эцсийн зорилго нь ЭРХТЭН ДАРХТАНГУУДЫН ЭГНЭЭНД ШИЛЖИХ….

Avatar

Zovhin 2024-02-23 139.5.219.94

Yu bicheed bgaa setguulch vee. Nada yavj bgaa hummus chin hun yum bgaa biz fee? Hook und idehverhtei yum bgaa biz fee. Huduu tegj proud hudaldaj avaad ideh hoolnii gazar bhgui hope. Mongolia aldsan yum meddegguigee gaihuulsan setguulch vee. Arai l bn shuu bas

Avatar

Нэргүй 2024-02-23 202.55.191.194

ХҮН ИРЖ БХАД МАХАА Л ЧАНАЖ ӨГНӨ БИЗДЭЭ

Avatar

ЗОЧИН 2024-02-23 103.57.93.148

МАХ ЧАНАХТАЙГАА БАЙГАА БОЛ ЗУД БОЛООГҮЙ ГЭСЭН ҮГ Л ДЭ.

Avatar

Иргэн 2024-02-23 66.181.176.32

За арай л танайд мах иднэ, тарган махаа чанаад байж бай гэж хэлээгүй л байлгүй дээ. Нэрнээсээ эхлээд бүтэлгүй сэтгүүлч вэ

Avatar

Нэргүй 2024-02-23 202.126.90.48

Хамаг малаа алдсан хэцүү байхад мах чанаад угтсан баярласан малчин байхгүй байлгүй дээ МАНгасын троллоо

Avatar

Нэргүй 2024-02-23 202.131.241.34

энэ болорчулуун гэж цатгалдсан нохой шиг

Avatar

өөжги 2024-02-23 122.201.23.44

манай энэ нам засгийн удирдагчид, дарга нар нээрээ дэндүү бнаа. Ядарцан малчдаар орж, хоол хийлгэж идээл зочлуулаад л хаххахаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж