Малчдын зээлийн хугацааг хойшлуулах нь ач холбогдолгүй

Малчдын зээлийн хугацааг хойшлуулах нь ач холбогдолгүй

Малчдын зээлийн хугацааг хойшлуулах нь ач холбогдолгүй

Улсын онцгой комиссын хоёрдугаар сарын 14-ний хуралдаанаар их хэмжээний цас орж, орон нутагт зуд болсонтой холбогдуулан гамшгийн бэлэн байдлыг зарлаж, УОК хуралдсан. Гэвч хоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар буюу УОК, Засгийн газрын хуралдааны шийдвэр гарсанаас найм хоног өнгөрөхөд тус тогтоол Засгийн газар болон УОК-н вебсайт мэдээллийн сувагт нээлттэй байршаагүй байна. Улсын онцгой комисс болон Онцгой байдлын ерөнхий газрын лавлах утас руу залгаж тогтоолыг лавлахад “тогтоол албажаагүй байгаа, албажихаар нь legalinfo.mn дээр байршуулна” гэх хариуг удаа дараа өгөв.

Зуд зурхан, гамшигт байдал бодитой ирж, газрын хөрсөн дээр -46 хүртэл хэмийн цочир хүйтэрч, орон нутагт байдал улам хүндэрч, малчдын мал тоо толгой даран хорогдсоор байна.  Үүнээс хойш зургаан хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 20-ны өдөр малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар арилжааны банкууд болон Монгол банктай УОК-н дарга С.Амарсайхан зөвшилцөлд хүрсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Монголын банкны холбооноос тус зөвшилцөл, хуралтай холбоотой албажуулсан шийдвэр, тогтоол байгаа эсэхийг лавлахад “уулзалт хийсэн нь үнэн. Албан ёсоор шийдвэрлэсэн, тохирсон асуудал байхгүй” гэх хариуг өгсөн юм.

 МАЛЧНЫ ЗЭЭЛИЙН ТӨЛӨЛТИЙГ ХОЙШЛУУЛАХ АСУУДАЛ НЬ УЛС ТӨРИЙН, ТЭР ДУНДАА СОНГУУЛЬТ ЖИЛИЙН ЭРХ БАРИГЧ НАМЫН ПОПРОЛТ УУ?

Малчны зээлийн гэрээнд өвлийн эрсдлийг тооцож, банкууд хавар ноолуур гарах үеэр, намар идэш мах бэлтгэх үеэр буюу жилд хоёр удаа үндсэн зээлийн төлөлт хийхээр тусгасан байдаг байна. Үндсэн зээл болон хүүгийн төлөлтийн хугацаа малчин жилийн аль үед зээл авсанаас хамаарч зун зургаан сард эсвэл 12 сард зэргээр эргэн төлөлтийн хуваарь гэрээнд заасны дагуу төлөгддөг байдлыг “зөвшилцөлд хүрсэн” болгох нь сонгуульт жилд хийж буй шадар сайдын зар сурталчилгаа болчихлоо гэхэд хилсдэхгүй болов.

Зээлийн эргэн төлөлтийн бодит нөхцлийн талаар малчдаас тодруулсан юм. Хөвсгөл аймгийн алслагмдал сумын малчин гэр бүл Д, Г нар малчны зээлтэй. Өнгөрсөн оны 02 сард 200 толгой бог малтай байсан ба 12 сард Хаан банкнаас зээл авч 300 толгой мал нэмж худалдан авчээ. Хавар облоход төлөө угтаад, 600 орчим толгой малтай болохоор тооцож зээл авсан боловч 02 сарын их цас, зудны улмаас 100 орчим нь үрэгдсэн талаар харамсан ярьж байна. Тэдний зээлийн эргэн төлөлтийн хуваарь нь зургаан сард нэг удаа буюу хоёр жилд дөрвөн удаагийн төлөлтөөр төлж дуусах нөхцөлтэй байгуулагджээ. Зудын нөхцөл байдал үүсвэл банкинд хүсэлт, өргөдөл гаргаж зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулж болдог талаар тэрээр дурдаад “сая 12 сард авсан зээл маань 06 сард эхний төлөлт хийгдэнэ. Гэтэл зуднаас болоод 100 гаруй нь үхчихэж байгаа учраас хавар ноолуураас олсон мөнгө зээлд тэр чигтээ явж таарна. Шадар сайд зээлийн эргэн төлөлт хойшлууллаа л гэж байна, малчдын зээл угаас зун төлөгддөг, төртэй төргүй төлөлт нь тийм хугацаанд явдаг. Шөнөдөө арав гаран толгой малаар хоргодож байна. Тэгэхээр угаасаа зун төлөгддөг зээлийг хойшлуулж байна гэх нь улс төрчдөд ашигтайгаас биш малчид бидэнд ямар ч нөлөөгүй шүү дээ” хэмээн ярьсан юм.

Завхан аймгийн малчин С мөн малчны зээлтэй. Гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын бүсэд хамаарч буй энэ аймгийн хувьд өвөлжилт хүнд, хөрсөн дээр цочир хүйтэрснээс мал шөнөдөө жиндэж, ихээр хоргодож буй байдалтай байгааг ярьсан юм. Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, гэрээний нөхцөл тус аймагт ямар байдаг талаар тодруулахад “Манай аймагт бол хүмүүс ер нь эсэргүүцэж байна. Бид угаас ноолуур хийх үеэр зээлээ төлдөг, малчны төлөө үнэхээр ажил хийх гэж байгаа бол бодитой дэмжлэг хэрэгтэй. Угаас зургаан сард нэг төлөгддөг зээлийг хойшлууллаа гэдэг нь малчдад ямар ч нөлөөгүй. Улс төрчийн рейтингээ өсгөх л зүйл болчихов уу даа. Банк 200 толгойгоос дээш малтай айлд зээл олгодог. 600 малтай байлаа гэхэд дээд тал нь 9 сая төгрөгийн зээл жишээ нь гарна. Зургаан сарын нэгэн хүртэл хойшлууллаа гэдэг бол бидэнд ямар ч нөлөөгүй, харин ч ченжүүд дулаарахаар ноолуур, махны үнийг бууруулж авах нөхцөл болж байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл малчдад

ШАДАР САЙДЫН МЭДЭГДЭЛ МАЛЧДАД ТУС БИШ УС БОЛЧИХОВ

Хаан банкны хувьд өнгөрсөн оны 12 сарын 01-нээс хойш малчдаас ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг харгалзан гэрээний дагуу зээлийн төлөлтийг хойшлуулж эхэлсэн гэлээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Иргэний хууль, Банк эрх бүхий этгээдээс олгох зээлийн тухай хууль, малчин болон банк хооронд байгуулсан Зээлийн гэрээ, барьцааны гэрээний хүрээнд байгалийн гамшиг, зуд нь давагдашгүй хүчин зүйл тул шадар сайдын оролцоогүйгээр төлөлт хойшлох эрх зүйн зохицуулалттай юм. Сонгуульт жилд ийнхүү Засгийн газрын сайд попорсон нь өөрийн нь нэр хүндийг өсгөлөө гэж үзэхэд эсрэгээрээ малчдад нэрмээс болж байгаа юм. Малчдын зээлийг хойшлуулсан мэдээллийг ийнхүү нягтлаагүйгээс хавар малчдын ноолуурын ханш унах, ченжүүд гар дээрээс үнийг буулгаж авах, махны үнэ буурах зэрэг эдийн засаг, зах зээлд шууд сөрөг нөлөөг үзүүлэх нь гарцаагүй. Шадар сайдын попролтын үр дагаврыг зудыг зовон туулж буй малчид үүрсээр хавартай золгох нь… шадар сайдын мэдэгдэл тус биш ус болов.

Энэ оны 01 сарын байдлаар 190 мянган малчдын 141 мянга гаруй нь малчны зээлтэй байгаа ба нийт зээлийн хэмжээ 1.2 их наяд байгаа юм. Нийт зээлтэй малчдын 52 хувь нь Төрийн банкнаас зээл авсан бол үлдсэн 48 хувь нь ХААН банкны зээлтэй аж.

Г.АРИУНБОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дондог 2024-02-23 202.126.90.110

хүүгийн тэглээд болоо

Avatar

Нэргүй 2024-02-23 66.181.189.149

Малчдад малыг 1990-ээд оны үед үнэгүй өгсөн биз дээ. Одоо малчид бас төрөөс юу нэхээд байна вэ?

Avatar

Нэргүй 2024-02-23 213.87.129.99

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-23 202.55.188.33

гоё гоё малчид хаваржингаа архиддаг байдал энэ жил давтагдахгүй нь сумын хэдэн дэлгүүрийн л архины орлого буурах нь ноолуурын үнэ буурснаар хүн бүр ноолуур хэргэлэх боломжтой болно эдийн засаг талаасаа зуд хэргэлэгч үйлдвэрлэгчид нэмэр болох нь малчид урамшуулал тэтгэмж ихтэй тул зутрахгүй гэж харагдаж байна

Avatar

Нэргүй 2024-02-23 202.126.90.48

Монголын бүх мал баатарсапхан өлөн хулгайчийг шдээ

Avatar

Горьдлого Тээгч, Попролт 2024-02-23 203.98.76.4

Зүгээр сууж гоё гоёос нь ярин Хоосон Горьдлого Тээгч Ард Олонтой, Худлаа Ярьж Попордог Төр засагтай улс болжэээ Монгол улс мань

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж