Гиннесийн номонд хамгийн өндөр насалсан гэдгээр алдаршсан Боби нохойн цолыг хураав. Тус байгууллагын мэдэгдснээр Бобиг 31 нас 165 өдөртэйг батлах нэг ч баримт нотолгоо, төрсний гэрчилгээ байхгүй ба Хатан хааны мал эмнэлгийн мэс засалчдын коллеж дахь доктор Дэнни Чамберс нохойн бие физиологи наснаасаа залуу байсан гэжээ.
Боби нь Рафейро до Алентежо гэх 12-14 жил амьдардаг Португалийн үүлдвэр бөгөөд 2023 оны аравдугаар сард нас барсан.
Бобиг нас барсны дараа Гиннесийн алба цолыг нь бататгах журмаар шинжилгээ яваалснаар насыг нь худал мэдүүлсэн гэж мэдэгдсэн байна. Бобигийн эзэн Гиннесийн шийдвэрт хариу мэдээлэл өгөөгүй. Өмнөх хамгийн өндөр настай нохой нь Австралийн Блюи байсан бөгөөд 1939 онд 29 нас таван сартайдаа нас баржээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ