Хандивын хивэгнээс "хумслаагүй" гэв

Хуучирсан мэдээ: 2024.02.23-нд нийтлэгдсэн

Хандивын хивэгнээс "хумслаагүй" гэв

Хандивын хивэгнээс "хумслаагүй" гэв

Цахим орчинд цацагдсан тал шуудайтай хивэг тэжээл айл өрхүүдэд тараасан гэх мэдээлэл нь ор үндэсгүй мэдээлэл гэдгийг Улсын онцгой комиссоос мэдэгдлээ. Тодруулбал, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, улсын нөөцөөс гарч байгаа тэжээл нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн, орос шошготой хивэг.

Монгол шошготой хивэг тэжээл байхгүй. Шуудайны тал хивэг тусламжаар өгсөн гэдэг ташаа мэдээлэл.

Иргэдийн зүгээс малчдад туслах аянд идэвхтэй оролцож байна. Олон тусламж, дэмжлэг хүрч байгаа. Хэрэв улсын нөөцөөс олгосон өвс, тэжээлтэй холбоотой гомдол, санал буюу тал шуудай хивэг тэжээл өгсөн байвал УОК-т хандаарай. Хяналт, шалгалтын ажиллагаа явуулж, эзнийг тогтооно.

Хандив, тусламжийн аян болон улсын нөөцийн тусламж ялгаатай.

Зуд байгалийн гамшиг. Үүний цаана олон айлын амьжиргаа, хувь заяаны асуудал байгаа учраас гамшгийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын албан ёсны үйл ажиллагааг улс төржүүлэхгүй байхыг хүсье. Тал шуудайтай хивгээр малчдад тусламж үзүүлсэн тохиолдол байхгүй гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж