"Энэ сарын 27-ноос зудын нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй"

"Энэ сарын 27-ноос зудын нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй"

"Энэ сарын 27-ноос зудын нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй"

Улсын онцгой комиссоос өдөр бүр өвөлжилтийн талаарх мэдээлэл хийхээр болсон. Энэ хүрээнд УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нар мэдээлэл хийж байна.


Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.ОЮУНЖАРГАЛ:

-Энэ сарын 25-наас баруун аймгуудаар цас орж эхэлнэ. Харин ирэх Мягмар гариг буюу 27-ны өдрөөс эхлэн эрч нь нэмэгдэж зүүн аймгууд, говийн аймгуудаар цас орж, салхины хүч илүү их нэмэгдэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл 27-ноос хойш иргэд хол замд, тэр дундаа зүүн аймгуудаар зорчих гэж байгаа бол бодолцож, түр азнахыг зөвлөж байна.

28-29-нд баруун аймгуудаар дахин цас орно. Мөн хоёрдугаар сар дуустал цас орж, хүйтрэх байдал үргэлжлэх төлөвтэй байна.

Хоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ханхөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-21 см, бусад нутагт 1-9 см хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см зузаан цастай байна. Үүнтэй холбоотойгоор зудын нөхцөл байдлын үнэлгээг дахин шинэчилсэн. Үнэлгээг хийхдээ цасны нягтыг голчилж авдаг. Малын бэлчээрт хүндрэл учруулдаг учир цасны нягт, агаарын температурыг авч үздэг.

Мөсөн зудын нөхцөл байдал 13 аймгийн 58 суманд үүссэн. Харин цагаан зудын нөхцөл 17 аймгийн 139 суманд үүсээд байна.

Цагаанаар зудархуу 18 аймгийн 69 сум, нийслэлийн хоёр дүүрэгт үнэлэгдсэн.

Өнгөрсөн хоногийн цаг агаарын тоймоос харвал: 

Завханы зарим газар, Говь-Алтайн өмнөд, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгийн ихэнх нутаг, Булагны зүүн хэсгээр 0,0-1,0 мм цас орсон. Үүнээс хамгийн их нь Баянхонгор, Говь-Алтайн Алтай, Цогт, Эрдэнэд 1,0 мм, Увсын Малчин, Баянхонгорын Баянцагаан, Хүрээмаралд 0,8 мм цас орсон байна. Одоогийн байдлаар цас орж байгаа нутаг байхгүй, цаг агаар ихэнх нутгаар тогтуун байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДЭЭР АХЛУУЛСАН 5 АЖЛЫН ХЭСЭГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

УОК-ын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:

-10 хоног тутамд орсон цас, нягтаршил гээд тодорхой үзүүлэлтүүдээр зудын үнэлгээг хийдэг. Хаваржилт хүндэрч буй аймгуудад Засгийн газрын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

  • Нэгдүгээр ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллаж дуусаад өчигдрөөс эхлэн Архангайд ажиллаж байна.
  • БХБ-ын сайд Ц.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад
  • Сайд Б.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт
  • Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт ажиллаж, өнөөдрөөс эхлэн Сэлэнгэ аймагт
  • ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий, Ховд, Увс аймагт үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Улсын болон аймаг, сумдын нөөцөд хадгалагдаж байсан өвс, тэжээлийг эхний ээлжид малчин өрхүүдэд, дараагийн ээлжид хөдөө аж ахуйн корпорацад хадгалагдаж байгаа 10 мянган  тонн тэжээлийн будааг аймаг, орон нутагт хүргэх ажлыг зохион байгуулж байгаа. Одоогийн байдлаар дөрвөн аймаг гэрээ байгуулж, Хэнтий аймаг татан авалтаа хийж эхэлсэн.

Гуравдугаар ээлжид орон нутаг руу хүргэх малын тэжээлийн хангамж, нөөцийн судалгаа тооцоо бэлэн болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-23 202.55.188.118

Өчүүхэн жаахан үүл гарахад нь бороо оруулах гэж буудахад маш хурдан үүл нь томорч хувингаар цутгах мэт ордог байсан. Тэгэж орсон борооны дараа их хүйтэрдэг. Одоо үүл буудах шаардлагагүй өвөл зунгүй хур тундас байя ! гэтэл ордог болсон нь агаарын найрлаганд өөрчлөлт орсны л гай байх. Байгаль дэлхийг захирах гэсэн шуналаасаа болж хүн төрөлхтөн өөрсдөө сөнөж байгаагаа ойлгох хэрэгтэй.

Avatar

Бид 2024-02-23 66.181.189.10

Ард түмэн хандивлаад л бн, хэрэгтэй хүндээ очих болтугай, Шударга зөв байгаарай

Avatar

Нэргүй 2024-02-23 66.181.180.137

наад малчидаа байгалийн эрсдлийн даатгалд хамруулж байхыг шаардаж эрсдлийн сангаас даатгалын хэмжээгээнд тааруулж тусламж үзүүлж баймаар байнаа жаахан орчин үетэйгээ хөл нийлүүлж амьдарч сурмаар байна аль хоцрогдсон хуучны сэтгэлгээнээсээ салая. Мөн малчид туслах малчин хөлслөж цаг агаарын хүндрэлээс гар үнэгүй юм өгнө гэж байхгүй. Туслах хүн хүч хэрэгтэй бол хөлслөх хэрэгтэй ажил төрөлгүй хүмүүст аварсан малнаас нь тасдаж өгөх гэрээ байгуул магадгүй шинэ малчид төрж хотоос хөдөө рүү хүмүүс яваг

Avatar

Нэргүй 2024-02-23 202.55.188.126

tiim shuu

Avatar

Нэргүй 2024-02-23 213.87.129.99

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

СЭЛМҮҮН 2024-02-23 202.55.188.100

МАН–СОНГУУЛЫН СУРТАЛЧИЛГААНДАА ГАРСАН ГЭЖ ХЭЛЧИХЭЭЧ !! .

Avatar

Нэргүй 2024-02-23 103.57.94.98

Оюунжаргал эгч хөдөөгийн малчдыг айлган сүрдүүлж бна үг яриагаа арай зөв сонгооч ! Цөөхөн хоногийн зуд үлдлээ, даваад гарна ш дээ, айлган сүрдүүлээд яахым бэ?

Avatar

DR. ADITYA 2024-02-23 102.88.33.67

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Бабаа 2024-02-23 122.201.23.44

тэр зуд н яг ямар газар нутагт болоод бгаам бол?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж