Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өнөөдөр /2024.02.23/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр нийслэлчүүдийг шар усны үерээс сэргийлэхийг анхааруулсны зэрэгцээ цэвэр усны ашиглалтад хүн бүр хяналт тавих ёстойг санууллаа.
Усны газрын дарга З.БАТБАЯР:
-Өнгөрсөн жилийн долоо, наймдугаар сард болсон үерийн улмаас өвөлдөө халиа дошин үүссэн. Цаг уурын мэдээллээр 1975 оноос хойш орж байгаагүй хур тунадас орж, зудын байдалд байна. Одоо гэнэт + градус руу орвол шар усны үер нүүрлэх эрсдэл өндөр болсон.
Дээр нь бид усныхаа ашиглалтад анхаарах ёстой. Цонхоор харагдаж байгаа барилгын ажил 2021 оны зургадугаар сарын 4-ний өдрөөс эхэлж ажилласан нь тогтоогдсон. Усны газраас шинжээч гарган ажилласнаар 2.6 жилийн хугацаанд дээрх компани 6 сая метр куб хөрсний ус зайлуулсан байна. Усны газраас Улаанбаатар хотод нийлүүлж байгаа усны хэмжээ жилдээ 50-60 метр куб байдаг. Тэгвэл тус компани хөрсний ус зайлуулах нэрийн дор нийслэлчүүдийн нэг сар хэрэглэх усыг 2.6 жилийн дотор шавхан зайлуулсан. Хөрсний усаа энэ мэтчлэнгээр үр дүнгүй шавхан зайлуулаад байх уу гэдэг асуудал үүсч байгаа.
“Оюутолгой” –н уурхайн хаягдлын далангийн шүүрлийн асуудал байсан, Усны газраас шнжээч томилогдон ажиллаж, хохирлын хэмжээг тогтоосон. Аюул учруулахаар биш ч гэсэн шүүрлээр гарсан ус нь стандартаас давсан тул 700 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулсан. “Оюутолгой” компани энэхүү торгуулийг төлсөн.
Автомашин угаалгын газарт цэвэр ус ашиглахыг хориглосон шийдвэр 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Дээрх шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Туул голын сав газар, мөн Байгаль орчны иргэний зөвлөлүүд хамтран авто машин угаалгын газруудад шалгалт хийлээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг авто машин угаалгын газрын 30 хувь дахин ашигласан ус ашигладаг болсон байна. 10 орчим хувь нь өөрийн худагтай. 10 орчим хувь нь зөөврийн ус ашигладаг. Зөөврийн ус ашигладаг автомашин угаалгын газар нь цэвэр ус ашиглах нь багассан байна.
Тун удахгүй Усны газраас хоёр төрлийн жагсаалтыг танилцуулна. Ямар нэртэй, хаана байрладаг авто машин угаалгын газар цэвэр усаар машин угааж байна, хаана дахин ашигласан усаар автомашин угааж байгаа вэ гэдгийг тодорхой болгож, зарлана. Эндээс хэрэглэгч хэнийг дэмжих вэ гэдгээ шийдэж, дахин ашигласан усыг авто машин угаалгын газарт ашигладаг болгохыг зорьж байна. Дахин ашигласан усыг ашиглаж байгаа авто машин угаалгын газарт машин угаалгын үнэ 12,000 төгрөгийн үнэтэй байгаа бол цэвэр ус ашигладаг газарт авто машин угаалгын үнэ 30,000-40,000 төгрөгийн хооронд байна. Автомашин угаалгын үнэ 3-4 дахин буурах боломж бий.
Дахин ашигласан усыг үйлдвэрлэлд нэвтрүүлдэг болохын тулд бид удахгүй арьс ширний үйлдвэрүүдэд шаардлага тавьж ажиллана.
Сэлбэ голын халиа үүссэн нөхцөл байдалтай байгаа нь өнгөрсөн зуны хур бороо ихтэй байснаас үүдэн хөрсний усны түвшин дээшилж, улмаар өвлийн цагт халиа гүйх байгалийн нөхцөл бүрдсэн мэт боловч нөгөө талдаа голын хамгаалалтын бүсэд газар олгож, барилга их баригдаж, цардсан талбай нэмэгдэж, хөрсний усыг шүүрүүлэн зайлуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой.
Мөн Ногоон нуурыг хатааж, борооны ус урсаж өнгөрдөг суваг шуудуу, гуу жалгын амыг хааж суурьшлын бүс үүсгэн барилгын компаниуд хөрсний усыг асар ихээр зайлуулж, хөрсний усны түвшинг бууруулах гэснээс хөрсний ус саатан Сэлбэ гол дээр халиа тошин зохиомлоор үүссэн гэлээ.
Тусгай хамгаалалттай газарт газар ашиглах хүсэлтийг 30-40 хоногийн дотор шийдвэрлэнэ
Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар дарга Н.БААТАРЦОГТ:
-Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг өнгөрсөн хугацаанд бид цахимд шилжүүлэх ажлыг хийж, туршилтаар ажиллуулж байгаад хоёрдугаар сарын 13-нд бүрэн цахимд шилжүүллээ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээдүүд тухайн газрынхаа эрхийг сунгуулах, солбицолыг өөрчлүүлэх, цуцлуулах хүсэлтийг цахимаар илгээж, шийдвэрлүүлэх боломжтой боллоо. Өмнө нь иргэн, хуулийн этгээд өөрийн хүсэлтээ шийдвэрлүүлэхийн тулд 3-4 удаа хүсэлт гаргаж, 54-90 хоногийн хугацаа зарцуулдаг байсан. Цахимжуулснаар 1 удаа хүсэлт гаргаж, 30-40 хоногийн дотор бүрэн шийдвэрлүүлэх боломжтой болсон.
Энэхүү үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем (www.e-business.mn)-ээр дамжуулан үзүүлж эхэлсэн. Монгол Улсын хэмжээнд 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, хуулийн этгээдүүд газар ашиглахтай холбоотой үйлчилгээний хүсэлтээ цахимаар илгээж, хүсэлтийн явцыг өөрөө хянах бүрэн боломжтой боллоо.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт ирүүлсэн нийт өргөдөл, албан бичгийн 40 хувь нь зөвхөн газрын эрхийн хугацаа сунгуулах, солбицол өөрчлүүлэх, мөн газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах гээд газартай холбоотой үйлчилгээ авах хүсэлтүүд байдаг. Цахимжуулснаар дараах үр дүн гарна.
- Төрийн хүнд суртал үгүй болж, авлига хээл хахууль үгүй болох;
- Төрийн байгууллагын уялдаа холбоо сайжрах,
- Баримт бичгийг давхардал арилж, хугацаа хэмнэх;
- Төр өөрт байгаа мэдээллээ иргэн, хуулийн этгээдээс авах шаардлагагүй болох
- Цаасан архив багасч, цахим архив үүсэх;
- Төрийн үйлчилгээний шат дамжилга буурч, шийдвэр гаргалтын явц ил тод, нээлттэй болох;
- Төрийн үйлчилгээний шат дамжлага 2 дахин буурч, хүсэлтийн шийдвэрлэлтийн явцаа иргэн, хуулийн этгээд хянах боломжтой бол байна.
- Цахимаар хүсэлт илгээх зааврыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудас (www.met.gov.mn) болон албан ёсны пэйж хуудсаар дамжуулан авах боломжтой гэлээ.
Зуданд 50 гаруй сая төгрөгийн хандив цуглуулжээ
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар салбарын хэмжээнд нэг өдрийн цалин хандивлах, өвс тэжээл, шатахуун гэх мэт шаардлагатай эд хэрэгслийн дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна. Уг уриалгад тус яамны харьяа 87 газрын 3191 албан хаагч хамрагдана. Одоогийн байдлаар 50 гаруй сая төгрөг цуглажээ. Уг хандив Тусгай хамгаалалттай хамгаалалтын 36 захиргаа, 21 сав газрын захиргаадын албан хаагчдын нэг өдрийн цалин аж.
“Хөх сувд” мөсний баяр болно
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Монгол орныг сурталчлах ажлын хүрээнд ирэх гуравдугаар сарын 2-3-нд “Хөх сувд” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулагдана.
“Хөх сувд” мөсний баяр-2024 арга хэмжээнд урлагийн тоглолтууд болно. Мөн Өмнөд Америкийн Эквадор улсын үндэсний соёл, урлагийн илэрхийлэл болсон хөгжмийн “Qirwa Anka” хамтлаг, олон ястны хоолны үзүүлбэр, “Хөх баавгай” лазер шоу, дарвуулт завины үзүүлэн, мөсөн сурын харваа, тахтай морьдын уралдаан, тэшүүрийн тэмцээн, мөсөн дээрх олон таталтын тэмцээн, мөсөн сурын харваа, бөөгийн тахилга, галын наадам зэрэг олон сонирхолтой хөтөлбөр багтжээ.
“Бүргэдийн баяр-20″ Чингисийн хүрээ цогцолборт болно
“Бүргэдийн баяр” арга хэмжээг Чингисийн хүрээ цогцолборт ирэх гуравдугаар сарын 9-10-ны өдөр зохион байгуулахаар бэлгэл хангаж эхэлжээ. Уг арга хэмжээ нь Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг арга хэмжээний нэг аж.
“Бүргэдийн баяр-2024” арга хэмжээнд Казак үндэсний урлагийн тоглолт, бүргэдтэй парад, морьтон баатрын шоу тоглолт, бүргэдээр хиймэл ан бариулах тэмцээн, тайга нохойн үзүүлбэр, шонхор шувууны шоу тоглолт, казак үндэсний тоглоом, казак гэрээр зочлон казак үндэстний ахуй соёлтой танилцах зэрэг олон хөтөлбөр багтжээ. Тус арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Чингис хааны хүрээ цогцолбор, Монголын бүргэдчид холбоо, Баян-Өлгий аймгийн соёлын газар хамтран зохион байгуулж, дэмжин ажиллах юм байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-02-23 103.212.117.189
Оюутолгойн Луйвардаж авч байгаа баялгын хажууд 700 сая төгрөгний торгууль юу ч биш шүү.
Бархас 2024-02-23 202.55.188.119
юу хутцаад бна .700 сая долларын торгууль тавиачээ .
Нэргүй 2024-02-23 172.59.186.12
700say dollars bailgui de tug gebel ineedtei
Оноч 2024-02-23 66.181.160.6
2 сая доллар арай хүрэхгүй дүн. энэнээс илүү чадахгүй шд. 700 сая доллар гэвэл арай сэрүүднээ…1500 сая доллар-ын экспорт хийдэг уурхай… дунджаар удахгүй тэгээд 3000-4000 сая доллар экспортолно. Тэр үедээ харин манай Эрдэнэт-ийн дайны татвар монголд төлөх юм гэсэн.
бүгд 2024-02-23 66.181.183.179
БАТБАЯР САЙН АЖИЛЛАЖ ЭХЭЛЖ БАЙГАА . ДЭЭР ХЭЛСЭН ЗҮЙЛЭЭ БҮРЭН АЖИЛ БОЛГООРОЙ. ТЭГСЭН ЦАГТ ҮНЭН ГЭЖ ОЙЛГОГДОНО. БИЕЛЭХГҮЙ БОЛ ПОП ЗОЛ ХҮРТЭНЭ ШҮҮ БАТБАЯР АА.
Оноч 2024-02-23 66.181.160.32
ажлаа л хий 2 сая долларын торгууль тавьсан юм бна. 1500 саяын экспорт хийж буй айл дуугай л бсан дээр л дээ.
Нэргүй 2024-02-23 103.57.95.144
оюутолгой говийг усгүй болго эрсдэлд оруулах байхаа ямар ч ашигггүй компани даа
Нэргүй 2024-02-23 66.181.186.85
ОТ байгаль нөхөн сэргээлтийг хийж байгаа эсэхт аудит оруулж ард түмэнд мэдээлэх нь зүйтэй.
Зочин 2024-02-23 172.56.104.147
Ямар үхсэний чинь 700 сая вэ ордоо ав, ажлыг нь зогсоо ингэж торгоно гэдэг чинь ийм дээрмийг ашиглалтыг хүлээн зөвшөөрч байна.Наадхыг чинь дор нь төлнө ш дээ
Нэргүй 2024-02-23 213.87.129.99
Харуулах боломжгүй.
Зочин 2024-02-23 66.181.176.13
Батбаяр бол ажлаа мэддэг, мэргэжлийн хүн шүү…
DR. ADITYA 2024-02-23 102.88.33.67
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-23 103.212.118.37
Харуулах боломжгүй.
Мөнх 2024-02-23 101.115.184.33
Энэ дуракийг солихгүй бол ус ярьсаар байгаад улсыг маань сүйрүүлнэ шүү.
Нэргүй 2024-02-23 103.57.92.88
Энэ өөрөө анх Оюутолгойд усны зөвшөөрөл өгсөн