М.Ганхүлэг: Төр малчдын түүхий эд дээр үнэ тогтоож болохгүй

М.Ганхүлэг: Төр малчдын түүхий эд дээр үнэ тогтоож болохгүй

М.Ганхүлэг: Төр малчдын түүхий эд дээр үнэ тогтоож болохгүй

ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


 -Хөдөө аж ахуй /ХАА/-н салбар 2023 оны байдлаар 8.9 хувийн уналттай гарсан. Энэ жил ч цас зудны эрсдэлээс хамаараад уналттай гарах магадлал байна. Хөдөө аж ахуйн  салбарт учирч болзошгүй эрсдлүүдийг бууруулахын тулд бас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна?

-Яг ямар ямар үзүүлэлтүүдийг харж хөдөө аж ахуйн салбарын уналтын хувь хэмжээг тогтоосон бэ гэдгийг харах хэрэгтэй. Энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд манай салбарт эсрэгээрээ гол суурь үзүүлэлтүүд 2023 онд ахисан.  Малын тоо толгойг тодорхой хэмжээнд бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор дээрх эдийн засгийн тооцооллуудыг хийсэн байх. Өнгөрөгч 2023 оны хувьд хөдөө аж ахуйн салбар дээр тодорхой хөтөлбөрүүд, хүнсний хувьсгалын тодорхой зорилтууд хэрэгжсэн. Үүний үр дүнд 1800 гаруйаж ахуй нэгжүүд зээл авч газар тариалан мал аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болсон. Тухайлбал, газар тариалангийн салбарын тариалалтын хувь хэмжээ, ургац хураалтын хувь хэмжээ  өмнөх жилүүдэд байгаагүйгээр өссөн. Сүүлийн жилийн уур амьсгалуудын өөрчлөлт, хөрсний доройтлын асуудлуудаас болоод ургацын чанарт асуудал гарсан ч манай салбарын ургацын баланс эерэг гарсан. Тухайлбал, 2023 онд хүнсний ногооны үйлдвэрлэл 85 хувьд хүрсэн нь  түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт  юм.

Монгол Улс хүнсний ногооныхооо 50-аас дээш хувийг гаднаас авч хэрэглэдэг  байсан. Гэтэл хүнсний ногооныхоо 85 хувийг дотоодоосоо хангана гэдэг нэлээд том амжилт.  Тариалан эрхлэгчдэд олгосон үрийн дэмжлэг, 100 тонн тутамд гол нэр төрлийн хүнсний ногооны урамшуулал олгох хөтөлбөр,  хүнсний хувьсгалын зээлүүд гэх мэт олон хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүн.

Түүнчлэн хөнгөн үйлдвэрийн салбарт ч гэсэн тодорхой хэмжээний ахиц дэвшил гарсан. Ноолуурын дундаж үнэ өнгөрсөн хавар 125 мянга байлаа. Өмнө нь бүх ноолуураа угаагаад гаргадаг байсан бол, дараагийн шат болох самнах дамжлага руу аж ахуй нэгжүүд маань шилжиж чадсан. Малчдын тухайд  эдийн засгийн хувьд орлого олох боломж нь их хомс байна. Гол суурь асуудал нь тэдний орлогыг нэмэгдүүлэх чиглэлд л анхаарах ёстой гэж үзсэн учраас 2023 онд бүх төрлийн махны экспортыг дэмжиж, ямар нэгэн квотгүй болгож, экспортод гаргах боломжуудыг нээсэн.

Үүний үр дүнд өнгөрсөн жил 80.2 мянган тонн мах экспортод гаргасан нь 2022 оны экспортын хэмжэээс 5 дахин өссөн үзүүлэлт юм.

"СҮҮЛИЙН 10 ЖИЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 1 ХУВЬД ХҮРЭХТЭЙ МӨНГИЙГ ХАА САЛБАРТ ЗАРЦУУЛСАН"

-Махны экспорт нэмэгдсэнтэй холбоотой бодит үр дүнг малчид хүртэж чадаж байна уу?

-Хөдөө аж ахуйн биржийг ажиллуулснаар мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт зогсдог өвлийн саруудад үйлдвэрүүдтэй хамтарч ажиллаж байна. Өмнө нь ганцхан БНХАУ руу  мах экспортлодог байсан бол экспортын олон сувгуудыг нээж булангийн орнууд руу экспортууд хийж эхэлж байна. Түүнчлэн аравхоёрдугаар сарын сүүл үеэс эхэлж “Хонь” хөтөлбөр хэрэгжүүлж өнөөдрийн байдлаар 362 мянган толгой амьд хонийг малчны хотноос болон малчид өөрсдөө бидэнтэй  хамтран ажиллаж байгаа 22 үйлдвэрт аваачиж өгөөд стандартынх нь дагуу төхөөрөөд булангийн орнууд руу экспортолж байна. Энэ нь мал малчны орлогыг дэмжсэн бодит алхам.   Магадгүй 362 мянган толгой мал нядалсан нь хөдөө аж ахуйн салбарын үзүүлэлт, хувь хэмжээ буурахад нөлөөлсөн байх магадлалтай.  Хөдөө аж ахуйн салбарт шийдэх ёстой асуудал, тулгамдаж байгаа асуудал олон байгаа нь үнэн.

Суурь асуудлуудыг шийдэх зайлшгүй шаардлагатай. Бид асуудлаа шийдэх биш тойрч, улс төрийн талаас хандаж хавар болохоор хот суурин газрын иргэд “Махны үнэ өндөр байна” гээд, намар болохоор малчид “махаа өндөр үнэтэй зармаар байна” гэдэг ойлгомжгүй байдлаар асуудалд хандаж ирсний горыг өнөөдөр амсч байна.

Хэн нэгнийг буруутгахаас илүүтэй бодит байдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Олон асуудалд тодорхой шийдлүүд байна. Хөдөө аж ахуйн салбар боловсруулах үйлдвэрүүдээ хаячихсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтын нэг хувьд хүрэхтэй үгүйтэй мөнгийг хөдөө аж ахуйн салбартаа зарцуулсан гэх судалгаа бий.

Тэгвэл 2022, 2023 онуудад хүнсний хувьсгалын хөдөлгөөнтэй холбогдолтойгоор  улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2-3 хувийг хөдөө аж ахуйн салбарт зарцуулахаар болж төсөв нэмэгдсэн. Хүүгийн татаас компаниуд авч байна. Зарчмын хувьд төр малчдын түүхий эд дээр үнэ тогтоож болохгүй, үйлдвэрүүдийнхээ урдуур орж үйлдвэр, агуулах зоорь барьж болохгүй, өөрсдийн гэсэн төрийн өмчит компаниуд бий болгохгүй. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлүүдээ дандаа дэмжих зарчмаар энэ бүх ажлууд явах ёстой.

Хувийн хэвшлүүд өөрсдийн хэмжээндээ нэлээд бойжиж эхэлж байна. Төр ямар нэгэн дэмжлэг болдоггүй юм аа гэхэд саад болохгүй байх ийм алхмуудыг авч хэрэгжүүлэх гэж оролдож, ажиллаж байна. Үүнийгээ цаашаа үргэлжлүүлэх хэрэгтэй.

-Арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах талаар олон жил ярьж байна. Харин өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар баригдчихсан байгаа үйлдвэр алга. Малын түүхий эдээ боловсруулж чадахгүй байгаа учраас малчдын орлого нэмэгдэх боломж алга байна шүү дээ?

-Сум, аймаг бүр арьс ширний үйлдвэр барьж чадахгүй. Тэр хэмжээний олон улсын стандартад нийцсэн цэвэрлэх байгууламжийн дэд бүтцийн өртөг өндөр. Мөн түүхий эд нийлүүлэлт тийм ч хүртээмжтэй биш. Тиймээс улсын хэмжээнд 2-3 хэмжээний томоохон үйлдвэрүүдийг бий болгох тал дээр анхаарал хандуулан ажилласан. Арьс ширний салбарын хувьд хүлээгдэж байгаа 4 үйлдвэр байна. Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зорилт арга хэмжээнд орсон гурван цогцолбор бий. Нэгдүгээрт, Дархан арьс ширний цогцолборын тухайд хувийн хэвшлийн санхүүжилтээр дэд бүтцийн ажлууд нь явж байсан төсөл. Одоогоор зогссон байна. Тус бүтээн байгуулалттай холбоотой асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна. Дорнод болон Ховдод байгаа Аж үйлдвэрийн паркийн төслүүдийн тухайд Ховдын аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд 2023 онд эхэлсэн, 2024 онд дуусна. Аж үйлдвэрийн паркуудын дэд бүтцийг төр хийж өгч, тухайн дэд бүтцийг хувийн хэвшлийнхэн болон олон улсын байгууллагууд ашиглаж үйлдвэрлэл явуулахаар Аж үйлдвэрийн паркийг дэмжих хуульдаа тусгасан. Энэ хуулийнхаа зарчмын дагуу явна.

Дарханы арьс ширний цогцолбортой холбоотой асуудал дээр миний бие ажлын хэсгийг ахалж ажилласан.  Үндэсний аудитын дүгнэлтээр одоо хийсэн байгаа дэд бүтэц, бүтээн байгуулалтыг 40 орчим тэрбум төгрөг байна гэж дүгнэсэн.

Уг дүгнэлтэд мэргэжлийн байгууллагуудын буюу  Барилга хөгжлийн төв, Эрчим хүчний төвийн хяналт, шалгалтыг оруулахад газар дээрээ бэлэн байгаа дэд бүтцийн бүтээн байгуулалт нь 21,4 тэрбумын бүтээн байгуулалт хийгдсэн байна гэдэг дүгнэлт гарсан. Дүгнэлт дээр нь үндэслээд төр худалдаж аваад ажлыг нь  үргэлжлүүлээд энэ төслийг урагшлуулъя гэдэг саналыг хувийн хэвшлийнхэнд тавьсан байгаа. Энэ саналыг “хүлээж авна, авахгүй”  гэж явсаар хугацаа алдсан. Тиймээс дараа дараагийн арга хэмжээндээ орох ёстой гэдгийг холбогдох байнгын хороо, холбогдох хүмүүст нь танилцуулсан. Уг арьс ширний үйлдвэрийн төслийг зайлшгүй хурдлуулах ёстой. Ховдын аж үйлдвэрийн паркийн тухайд нэлээн эрчимтэй явагдана. Эмээлтийн аж үйлдвэрийн паркийг Улаанбаатар хот, үйлдвэрлэлийн районд байгаа ААН-үүд, иргэд байгуулах  санал гаргасан. Эмээлтийнх бол зөвхөн арьс ширний үйлдвэр биш үйлдвэрийн томоохон төсөл болж хөгжинө. Дэлхийн банкны санхүүжилтээр техник эдийн засгийн үндэслэл нь батлагдаад энэ гуравдугаар сард  эцсийн байдлаар ТЭЗҮ-ээ батлах юм.  ТЭЗҮ батлагдаад үндсэндээ дэд бүтцийн бүтээн байгуулалтууд энэ онд хийгдэхээр төлөвлөгдсөн.

-Монгол Улс улаан буудайн хэрэглээгээ дотоодоосоо 100 хувь хангаж байгаа. Гэтэл импортын татвараас гурилыг чөлөөлөх шийдвэр гарсан. Энэ ямар учиртай вэ?

-Экспорт, импорттой холбоотой үнэ тогтоох асуудал дээр бодолтойгоор шийдлүүдээ гаргах хэрэгтэй байдаг. Өвс тэжээлийн тухайд цаг улирлын шинжтэй хомсдол, илүүдэл гардаг.  Зарим тохиолдолд цаг агаар тогтуун, сайхан үед ААН-үүд ихээхэн хэмжээний өвс,тэжээл нөөцөлчихдөг. Эргээд түүнийгээ дотооддоо борлуулж чадахгүй асуудал гардаг. Тиймээс дотооддоо биш гадагшаа гаргаж худалдан борлуулахаас өөр аргагүй. Нөгөө талаасаа эрсдэл ихтэй үед хомсдолд орох тохиолдол ч бий. Тиймээс экспорт импортын  бодлогоороо зохицуулах зайлшгүй шаардлага гардаг.  Хэрвээ хивэг тэжээлийн  нөөц хангалттай байгаад ААН-үүд өөрсдийн сав, агуулах элеваторууддаа нөөцөлчихсөн тохиолдолд экспортлох шаардлагатай болно. Тэгж байж намар агуулах савандаа шинэ улаан буудайгаа хураана. Улирлын чанартай шийдлүүд гаргаад байгаа нь ийм учиртай. Тухайлбал, өнгөрөгч арваннэгдүгээр сард нөхцөл байдал хүндэрч, өвс тэжээлийн дутагдалд орох магадлалтай учраас дотооддоо нийлүүлж үнэ тогтворжуулах бодлого явуулсан. Үүний үр дүнд малчдын гар дээр очиж байгаа 25 кг хивэг тэжээлийн үнэ харьцангуй тогтвортой байна.

Гурил ч бас ялгаагүй. Энэ жил тодорхой цавуулаг болон улаан буудайн энэ чанарыг сайн, муу байсан гэдэг асуудлыг тариалан эрхлэгчид, хэрэглэгч, гурилын үйлдвэрүүд үүсгэсэн. Нөөц бага байгаа гэдэг шалтгаанаар гурилын үнэ өсөх нөхцөл байдал зах зээл дээр бий болсон. Нэг хонь  нэг шуудай гурилын үнэд хүрэхгүй байх нь  малчдад хүнд тусах нь тодорхой.

Тиймээс эхний удаад баруун бүс болон шаардлагатай газруудад импортын татварыг чөлөөлсөн. Гурил болон мал амьтны гаралтай тэжээл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийн гаалийн албан татварыг одоо чөлөөлөх санал УИХ, Засгийн газар дээр яригдаад долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд татваргүйгээр оруулж ирэх арга хэмжээ авч байна.

"ЗУДАД НЭРВЭГДСЭН МАЛЧДЫН СУДАЛГААГ ХИЙЖ, АРГА ХЭМЖЭЭ АВАХААР АЖИЛЛАЖ БАЙГАА"

-Өвөлжилт, хаваржилт хүндэрч зуд болж байгаа энэ үед хот суурин газарт хавар махны үнэ хөөрөгдөх эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Энэ жил хичнээн тонн мах нөөцлөсөн бэ?

-Энэ асуудал дээр олон төрлийн судалгаа хийж байна. Хавар махны хомсдол үүсэх эрсдэл бол байгаа. Тиймээс тодорхой хариу арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Энэ жил нөөцийн махны зохицуулалтыг  нийслэл хотын удирдлагууд зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлээс бас авах нь зөв байх. Ойролцоогоор  6-7 мянган тонн махыг ААН-үүд нөөцөлцөхөөр бэлдсэн. Харин цаашид нөөцийн мах худалдан борлуулах цэгүүдийн тоог олон болгох зохион байгуулалтыг хийнэ. Ойролцоогоор 400 гаруй цэгүүд нөөцийн мах худалдаалах ажлууд хийгдэнэ.

Мөн нэмэлтээр малчдын гар дээр байгаа буюу тарга тэвээрэг сайн байх үед нь стандартын дагуу бэлдэж, нөөцөлсөн хүнсэнд ашиглах боломжтой, мал эмнэлгийн дүгнэлттэй махыг олон нийтэд худалдаалах цэгүүдийг нэмж гаргана.

Өөрөөр хэлбэл, малчины гараас хэрэглэгчийн гарт хүргэж, ямар нэгэн шат дамжлагагүйгээр худалдаалах боломжийг бий болгоно. Мөн хөдөө аж ахуйн биржийн арилжааг, захиалгыг үүгээр дамжуулж идэвхтэй явуулахаар ажиллаж байна.

-Зудын эрсдэлд хичнээн мянган малчин иргэн өртөж  амьжиргааны  баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэн болох магадлал өндөр байгаа талаар ямар нэгэн судалгаа байна уу?

-Энэ асуудалд яг одоо төвлөрч ажиллаж байна. Сүхбаатар аймаг гэхэд 500 гаруй мянган мал одоогийн байдлаар зуданд алдаад байна. Улсын хэмжээнд малын хорогдол 1.5 саяд хүрчихлээ. Тухайлбал, 2010 ондтохиолдсон зудын нөхцөл байдалтай харьцуулахад бол арай арай яах вэ, юу юм байна, 2010 оны зудтай харьцуулахад мөн үетэй харьцуулахад 2 дахин бага хэмжээтэй байхаар байна.  Хэдий тийм боловч энгийн үетэй харьцуулахад өндөр тоо гарч байна.

Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээний үр дүнд эрсдлийг бууруулах боловч хот нь харласан малчдыг малжуулах, дараагийн ажлын байрыг бэлдэж,  хөдөөгөөс хот руу шилжих иргэдийн тоог бууруулах чиглэлийн шат дараалалтай арга хэмжээнүүдийг зохион байгуулах, хот айл төслийг хэрэгжүүлэх гэм мэтээр энэ асуудалд анхаарч ажиллаж байна.

Ямартай ч өдөр тутам сумдаас малын хорогдлын мэдээллийг авч, хорио цээр болон малын өвчлөлтэй холбогдолтой мэдээлэл,сэг зэм устгах удирдамжуудаа гаргаад ажиллаж байна. Малжуулах хөтөлбөрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтраад судалгааны ажлууд хийж байна. Хэчнээн малчин өрх хэдэн хувиар малаа алдсан нь малчдад  хэрхэн тусах вэ чиглэлээр судалгаа хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-23 103.57.93.65

хотын эргэн тойронд хамгийн үржил шимтэй, ногоо тариалж болох газруудыг айлуудад өгчихсөн. ногооны газрууд нь задгай салхитай талд байдаг. яаж олигтой ургац авах вэдээ

Avatar

Нэргүй 2024-02-23 213.87.129.99

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-23 202.131.225.197

Болорчулуун маанагийг зайлуулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-02-23 202.55.188.33

ноолуур 1кг 100000төгрөг бхаар яаж үйлдвэрлэл худалдаа чинь явагдаж өрсөлдөхийн 10000төгрөг байж экпорт хийхэд нэмэртэй болно алын болгон малчдын угжихийн хавар малчдын архины улирал гэж хошигнодог

Avatar

zochin 2024-02-23 64.119.31.179

10-r angiin huuhed yu medeh be dee. Umnu ene zudaa yarihgui yasan patsaan be. z**l z**l

Avatar

Нэргүй 2024-02-23 202.126.90.48

Хэнтийн тэнэгүүдийн үргэлж тэнэг с** удахгүй зайлуулж шалгах ёстой

Avatar

Хаха 2024-02-23 66.181.161.196

Хэнтийн отгон мангар нь уу

Avatar

Нэргүй 2024-02-23 66.181.179.42

Энэ цүнх баригч бацаануудаас салаагүй цагт сайнаа үзэргүй ээ.

Avatar

DR. ADITYA 2024-02-23 102.88.33.67

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000

Avatar

Нэргүй 2024-02-23 103.57.92.54

Улс төржих бишээ…Засаг чам шиг кругозор байхгүй цүнхчдээр дүүрсэний хор хөнөөл. Цүнхчдийн ХААН Данхаа зайлуулөхгүй бол хэзээ ч өөдлөхгүй

Avatar

Нялх сэнгүм 2024-02-23 126.173.60.8

МАН-ын нэг нялх сэнгүм, цүнх баригч юугаа мэдэх бэ дээ. эхлээд малын захад зогсож үзчихээд юмаа яриарай

Avatar

Нэргүй 2024-02-23 202.126.90.48

Коммунистууд улаан хамгаалагчаа бэлдэж байгаа юм байна

Avatar

Нэргүй 2024-02-23 202.179.11.230

Ene yam ajil hiideggui, heregtei bodlogo gargadaggui ulsiin hurungiig uren taran hiideg yum daa.

Avatar

Нэргүй 2024-02-23 64.119.30.210

Үнэн шүү хувийн мал, хувийн тариаланд бидний төлсөн татварын мөнгөнөөс урамшуулал өгөөд л сууж байдаг газар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж