Хотын даргад Ж.Энхжаргалан, М.Найданхүү зөвлөнө

Хуучирсан мэдээ: 2024.02.23-нд нийтлэгдсэн

Хотын даргад Ж.Энхжаргалан, М.Найданхүү зөвлөнө

Хотын даргад Ж.Энхжаргалан, М.Найданхүү зөвлөнө
Хотын дарга Х.Нямбаатарын Шинжлэх ухаан, технологи, инноваци хариуцсан зөвлөхөөр М.Найданхүүг, Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөхөөр Ж.Энхжаргаланг тус тус томилжээ. М.Найданхүү нь 1987 онд нийслэлийн 12 дугаар дунд сургууль, 1996 онд Румын улсын Бухарест хотын УАААШУИС-ийг зоо-инжинeр, cтатистикч, 2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2014 онд Норвегийн АШУИС-д докторын зэрэг хамгаалсан байна.

Ажлын туршлагын тухайд 1996-2002 онд ХААИС-д багшилж, 2002-2024 онд Норвегийн АШУИС-д эрдэм шинжилгээний ажилтан, докторантур, судлаачаар, 2019 онд БСШУС-ын яамны сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Тэрбээр англи, румын, орос, норвеги хэлтэй.

Харин Ж.Энхжаргалан нь 2001 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 2006 онд Компьютер техник, менежментийн сургуулийг мэдээллийн системийн менежмент мэргэжлээр төгссөн.

Ажлын туршлагын тухайд 2005-2006 онд "М-Си-Эс Электроникс" ХХК маркетингийн ажилтан, 2006-2007 онд "Ivanhoe Mines” компанид IT мэргэжилтэн, 2009-2023 онд “Би ар би” ХХК-д гүйцэтгэх захирал, 2019-2023 онд “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийн удирдагдагчаар тус тус ажилласан бөгөөд англи, орос хэлтэй.

Хуульд хотын дарга хоёр зөвлөх, орлогчтой ажиллахаар заасан байдаг ч Улаанбаатар хотод хүн амын дийлэнх хувь төвлөрөн ажиллаж амьдрах болсноор нийслэлийн Засаг даргын Тамгын газар төдийгүй дүүрэг, хороо, агентлагууд ачаалалтай ажиллах болоод олон жил өнгөрч буй. Үүнтэй холбоотойгоор хотын дарга нар зөвлөхийнхөө тоог нэмж ажиллах болсон юм. Тухайлбал, хотын дарга асан Э.Бат-Үүл зургаан орлогч, зөвлөхтэй ажиллаж байсан бол С.Батболд дөрөв, С.Амарсайхан дөрөв, Д.Сумъяабазар мөн дөрвөн орлогч, зөвлөхтэй ажиллаж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж