Навальныйг сүр дуулиангүй оршуулахыг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2024.02.23-нд нийтлэгдсэн

Навальныйг сүр дуулиангүй оршуулахыг шаарджээ

Навальныйг сүр дуулиангүй оршуулахыг шаарджээ

Арктикийн "Ик-3" шоронд нас барсан Алексей Навальныйн цогцсыг гэр бүлд нь хүлээлгэж өгөөгүй байгаа талаар хэвлэлүүд мэдээлж буй. Тэгвэл Навальныйн ээж Людмила Навальная Пүрэв гаригт хүүгийнхээ цогцсыг харсан гэж мэдэгдлээ. Эрх баригчид Навальныйн оршуулах ёслолыг нууцаар үйлд гэж дарамталсан байна. Мөн хүүгийнх нь үхлийн шалтгааныг "байгалийн жамаар" гэж бичсэн эмнэлгийн дүгнэлтийг Людмила Навальная харсан гэв.

Навальныйн цогцос Сибирийн Салехард хотын цогцос хадгалах газарт байжээ.

Людмила Навальная хүүгийн "YouTube" сувгаар дамжуулан мэдэгдэл хийхдээ "Хуульд зааснаар тэд Алексейн цогцсыг надад шууд өгөх ёстой байсан. Гэсэн ч одоо болтол өгөөгүй байна. Харин тэд намайг шантаажилж, Алексейг хаана, хэзээ, хэрхэн оршуулах талаар болзол тавьсан. Тэд намайг заналхийлж эхэлсэн тул би энэ бичлэгийг хийж байна. Хүүгээ нууцаар оршуулахыг зөвшөөрөхгүй бол цогцсонд нь гэм хор учруулна. Воропаев гэх мөрдөн байцаагч надад хэлэхдээ цаг хугацаа таны эсрэг ажиллаж байна, цогцос ялзарч байна гэсэн" гэв.

Навальныйн оршуулга нэрийдлээр олон хүн цуглуулахгүй, гэр бүлийн хүрээнд оршуулах, нийтэд зарлахгүй байх, цогцсыг тусгай онгоцоор Москвад хүргэх гэсэн шаардлагуудыг эрх баригчид тавьжээ. Мөн оршуулах ёслолын өмнө ар гэрийнхэн нь Мөрдөн байцаах хорооны ажилтнуудтай хамт байх ёстой аж. Эдгээр нөхцлийг хангасан тохиолдолд Навальныйн нас барсны гэрчилгээг гэр бүлийнхэн нь хүлээж авах боломжтой.

Людмила Навальнаяагийн сонгосон оршуулгын газрыг эрх баригчид зөвшөөрөөгүй бөгөөд Москвагийн Хованское оршуулгын газарт оршуулахыг шаардсан байна.

Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос тодруулахад, "Би энэ талаар тайлбар хэлж чадахгүй. Кремль өөр бусад чухал асуудлыг шийдэж байна" гэжээ.

Дашрамд дурдахад, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Пүрэв гаригт Калифорнид Навальныйн эхнэр, охинтой уулзаж, эмгэнэл илэрхийлсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж