Хакүхогийн шавь Хокүсэйхо Э.Даваанинж асуудал гаргаж, зодог тайллаа

Хакүхогийн шавь Хокүсэйхо Э.Даваанинж асуудал гаргаж, зодог тайллаа

Хакүхогийн шавь Хокүсэйхо Э.Даваанинж асуудал гаргаж, зодог тайллаа
<2月27日・国技館記者クラブ>番付表を手に笑顔を見せる北青鵬(左)と、元横綱白鵬の宮城野親方<東京報道・渡辺史哉撮影>

Сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал буюу Мияагино оякатагийн багш, дасгалжуулагчийн замналд хараар үлдэх үйл явдал боллоо. Тодруулбал, түүний анхны гарын шавь нарын нэг Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээнийхээ бөхчүүдийг дээрэлхэж, тэдний мөнгийг хулгайлдаг байсан гэх мэдээлэл сүмо бөхийн холбоонд иржээ. Улмаар өнөөдөр/2024.02.23/ сүмогийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, Хокүсэйхог зодог тайлуулж, Мияагино албан тушаалаасаа хоёр зэрэглэл буурчээ.

Ямар үйл явдал болсон гэдгийг та бүхэндээ товч танилцуулъя.

2024 оны нэгдүгээр сарын башёгийн тав дахь өдөр Хокүсэйхо Э.Даваанинж Шинанноүмиг давж, ээлжит ялалтаа авсан. Гэтэл Мияагино ояката Хокүсэйхог баруун өвдөгний бэртлийн улмаас башёг үргэлжлүүлэх боломжгүй гэж мэдэгдэв. Удалгүй Хокүсэйхо өөрөө мэдэгдэл хийн, хоёрдугаар сарын 5-ны өдөр хагалгаанд орно гэдгээ хэлж, нөхөн сэргээх эмчилгээ дөрвөн долоо хоног болно гэжээ.

Гэтэл яг энэ үетэй давхцан Хокүсэйхог хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарав. Мияагино ояката ч байдал бишдсэнийг ойлгож, Хокүсэйхог албаар башёгоос татаж, амраах зорилготой байсан гэх хардлага олны дунд төржээ.

Хоёрдугаар сард сүмогийн холбооноос нэгэн бөхийн гомдлын дагуу дээрх хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дэвжээнийхээ хэд хэдэн бөхчүүдийг дарамталж, зодож, мөнгийг нь дээрэмддэг байсан гэдгийг нотолжээ. Хокүсэйхо ч хэвлэлд хандан үнэхээр гэмшиж байна гэдгээ илэрхийлэв.

Харин өнөөдөр Хокүсэйхо зодог тайлах хүсэлтээ албан ёсоор сүмогийн холбоонд хүргүүлж, дэвжээндээ эргэн ирээгүй бол Мияагино ояката сахилга сул шавийнхаа алдаанаас болж, зэрэглэл буурлаа.

Э.Даваанинж нь 2001 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрж, таван настайдаа Япон руу гэр бүлийн хамтаар нүүжээ. Багадаа Сөүлийн нисэх онгоцны буудал дээр Хакүхотой таарч, Хакүхо ч хүүг сүмод хөтөлсөн аж. Багаасаа л Япон өсч, хүмүүжсэн тэрбээр бага ангиасаа сүмогийн тэмцээнд оролцож, эцэст нь ахлах сургуулиа төгсөөд Мияагиногийн шавь болжээ. Японд амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн Э.Даваанинж Япон улсын иргэншилтэй гэнэ. Угтаа Хокүсэйхо Э.Даваанинжийг өсөх ирээдүйтэй, шилдэг бөх болно гэж сүмо сонирхогчид ярьж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-23 172.58.164.64

ХАА ЯВСАН ГАЗАРАА ХУЛГАЙ ХИЙНЭ. ЯПОН СОЛОНГОС ТАЙЛАНД ВЬЕТНАМ ЕВРОП.

Avatar

Нэргүй 2024-02-23 172.58.164.64

ХАКУХОГИЙН АРАНШИНГААР Л ХУМУУЖСЭН БПЙНА ДАА

Avatar

Нэргүй 2024-02-23 158.59.146.30

odoo mongold ira giushuune bolno gej s****a biz
odoo mongold ira giushuune bolno gej s****a biz
odoo mongold ira giushuune bolno gej s****a biz

Avatar

Нэргүй 2024-02-23 158.59.146.30

yargachin, hunii nutagt amidarch baij eh orniih ezdiig zodohoor hend chamd durtai baih ve, mongoliin ner gutaasan 2 yargachin, 2 yargachin,
yargachin, hunii nutagt amidarch baij eh orniih ezdiig zodohoor hend chamd durtai baih ve, mongoliin ner gutaasan 2 yargachin, 2 yargachin,
yargachin, hunii nutagt amidarch baij eh orniih ezdiig zodohoor hend chamd durtai baih ve, mongoliin ner gutaasan 2 yargachin, 2 yargachin,

Avatar

Нэргүй 2024-02-23 213.87.129.99

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-23 202.9.40.92

Энэ нэг тэнэг хүн ямар ч хамааралгүй юм болгон дээр "УИХ-ыг тараая" гэж бичиж байх юм. Хакухогийн шавь нь хүн зодсонд УИХ ямар буруутай юм бэ. Ийм мэдрэл муутай хүмүүс улс төр ярьж бичиж байгаа нь эмгэнэлтэй. Бодвол АН-ын гишүүн бололтой. Жагсаал хийж сэтгэгдэл дээрээ тараая гэхээр УИХ тардаг юм биш. Энэ мэдрэл 3 жил ингэж бичиж байна. Одоо хэдхэн сарын дараа сонгууль боллоо. Энэ хооронд тараагаад дахиад байгуулах юмуу. Дарга нар нь хэлж өгөөч наад тэнэгтээ

Avatar

Нэргүй 2024-02-23 188.162.254.114

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!

Avatar

зочин 2024-02-23 66.181.178.169

шалтаг л биз дээ, ер нь сумогийн дэвжээнүүд чинь хатуу дэг жаягтай, цолны эрэмбээрээ доодуул нь дээдүүлдээ үйлчилдэг, зарц барлаг шиг л байдаг гээ биз дээ, ер нь бол энэ залуу Хакухогийн эсрэг компанит ажлын дүйвээнд л золиосонд явчих шиг боллоо доо

Avatar

Нэргүй 2024-02-23 103.57.94.57

маш олон монгол хөвгүүдийг барилдуулаад болоод л байна. хаакхо яг япон хүн шиг байхуу. бүгдий нь зэрэг хийх.

Avatar

Ррр 2024-02-23 62.197.155.19

хүн түлж тамалсан гэнэ, бас бусдынхаа мөнгө төгрөгийг хулгайлдаг шаар байжээ, яая гэхэв жинхэнэ монгол

Avatar

Ганаа 2024-02-23 66.181.161.206

өлөн н**ш вэ хайран багшийн нэр

Avatar

Нэргүй 2024-02-23 103.57.94.57

2м том биетэй тэнэг гар юм шиг байна. бага тархины гажигаас бие нь суначихсан

Avatar

Нэргүй 2024-02-23 59.153.113.191

Монголчуудыг дарж бна

Avatar

Нэргүй 2024-02-23 192.82.66.30

сумо бөхийн уламжлал нь ахмад бөхчүүл залуу бөхчүүлдээ дээрэлхүү юм биш үү хар ажлыг хийлгэн хувцсаа хүртэл угаалгадаг

Avatar

Нэргүй 2024-02-23 202.9.46.118

Японд өссөн ч монгол гэр бүлийн хүмүүжил гэж нэг айхтар юм байна аа. Жирийн хүмүүстэй харьцуулахад гайгүй л цалин мөнгөтэй биз дээ? Яахаараа тэгж өлөнтдөг байна аа?

Avatar

Нэргүй 2024-02-23 139.5.219.48

bagshtaigaa taarsan teneg hog

Avatar

Дэл 2024-02-23 202.55.188.105

Аргагүй монгол хүн байна даа

Avatar

Нэргүй 2024-02-23 142.114.7.245

За за юун сүртэй юм, та нар тэрбумаар нь xулгай xийсэн 76-гаа эxэлж ярь тэгээд өөрсдөө xулгай xий гэж тэднийг сонгосондоо өөрийгөө түүнээс дор xулгайч гэж бодож яв за !

Avatar

Zochin 2024-02-23 202.21.111.170

Монгол гаралтай халаасны хулгайч. Яана даа, бидны монголчууд. Хаана л монгол хүн байна тэнд хулгай. Улс төрд орно татвар,төсвийн мөнгө хулгайлан, гадаад улсад очин халаас ухна, хөдөө орон нутагт очвол мал хулгайлна. Яах уу хэдүүллээ.
Их аврага-д сануулахад. Мал тэжээбэл ам тосдоно, хүн тэжээбэл толгой цусдана гэдэг болж дээ. Сөүлд тэнэж явсан хулгайчийг Токиод авчирч өсгөөд дараан өөрийгөө баллуулах гэж. Одоо наад хоёр иргэншилтэй хулгайч чинь бүр гаарна. Эртхэн якуза нарт дуулгаж цааш нь харуул

Avatar

Нэргүй 2024-02-23 172.59.188.157

наад хуухэд чинь хакухогийн араншингаар л хумуужсэн байнп

Avatar

Иргэн 2024-02-23 202.21.103.226

Монголчууд хаа явсан газраа балаг тарьж явдаг нь энэ дээ. Монгол бөхийг ёс бусаар дүүргэсэн гүзээ томтой мулгуу амьтад, японы үндэсний спортыг ч самархад бэлэн биз

Avatar

Нэргүй 2024-02-23 122.201.23.83

Үндэсний бөхөөрөө барилдаа монголдоо ирээд.

Avatar

иргэн 2024-02-23 59.153.112.72

Монголд ирээд барилдвал бусад бөхчүүдээ дарамтлаад бас мөнгийг нь хулгайлаад байх биз, бөхчүүд допингддог, тэр нь илрэхээрээ үнэнээ хүлээхгүй гүрийдэг, барилдаж байхдаа зодолддог, сумын эмнэлэг нь машингүй, сурч байсан сургууль нь гадаа модон жорлонтой байхад л сумынхнаараа машин авахуулдаг ийм бөхчүүдтэй байснаас байгаагүй нь дээр, бөхчүүд дарга болохоороо яадгийг харж байгаа биз дээ, танкчингаас авахуулаад??

Avatar

Нэргүй 2024-02-23 203.17.23.177

МОНГОЛ БӨХ ШИГ ЖУДАГГҮЙ СПОРТ АЛГА БОЛЖ. ЗОДООН ЦОХИОН ХИЙНЭ, ЗОДОГ ТАЙЛЧХААД ГОНШИГОНООД БАРИЛДАНА ГЭЖ УЛАЙРНА, ДОПИНГ ХЭРЭГЛЭНЭ. ҮНЭ ЯДАРГААТАЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж