Арабын Нэгдсэн Эмират улс "Боинг-777" онгоцоор Палестины хүнд шархадсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлэв. Тус онгоц түргэн тусламжийн ор, багаж хэрэгсэл, эмч нарын бүрэлдхүүнтэйгээр Газын Алхинаас Абу Даби хүрэх нислэг 24 цагийн зайтай хийхээр төлөвлөөд байна. Эхний ээлжид шархадсан хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшин настай иргэдийг тээвэрлэсэн.
Багийн хамт олон нийт 25 хүүхдийг нүүлгэн шилжүүлж, тэдний байр байдлыг ажиглан, түргэн тусламж, тоглоом, хоол цайгаар үйлчилж болж буй үймээн самуун хурдан дуусахыг хүссэн талаар “BBC” агентлагт ярьжээ. Тэнд байсан ихэнх хүмүүс гэр бүлийн гишүүдээ алдсан ч нэг нэгнээ халамжлах нь гайхалтай санагдсан гэж хөлгийн ахлагч дурдсан байна. Мөн Их Британийн агаарийн хүчин тусламжийн багц тээвэрлэн Газын зүг хөдөлсөн ба дайн дуустал нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. Уг багц нь эмнэлгийн хэрэгсэл, шаардлагатай эм тариа, хүнсний хангамж зэргээс бүрдсэн ба Газын хил орчмын эмнэлгүүдэд хүргэнэ.
Эх сурвалж :BBC
Нэргүй 2024-02-23 213.87.129.99
Харуулах боломжгүй.
Зочин 2024-02-23 203.98.77.101
Одоо эрхтэний наймаанд золиос болгоод самарчихгүй бол магадлал өндөр штэ
ЗОЧИН 2024-02-23 122.201.23.84
хөөрхий энэ муу энгийн иргэд л хэцүү юм даа