TIME сэтгүүл оны онцлох эмэгтэйчүүдээ зарлав

TIME сэтгүүл оны онцлох эмэгтэйчүүдээ зарлав

TIME сэтгүүл оны онцлох эмэгтэйчүүдээ зарлав

"TIME" сэтгүүл сүүлийн дөрвөн жилийн турш оны онцлох хүмүүсийг зарласан. Тус сэтгүүл 2024 оны онцлох гол хүнээр Грета Гервигийг тодруулснаас гадна 12 салбар салбарын  хүчирхэг нэр нөлөө бүхий эмэгтэйчүүдийг тодруулав.


2024 ОНЫ ОНЦЛОХ ЭМЭГТЭЙЧҮҮД

Грета Гервиг, жүжигчин, найруулагч

Түүний хийсэн "Барби" кино нь олон жилийн турш үргэлжилсэн хүйсийн чиг баримжааг үгүй хийж залуу охид бүсгүй,эрчүүд нь заавал нэгэн хэвийн байх албагүйг харуулсан.

Тараджи П. Хенсон, жүжигчин, дуучин

Тэрбээр урлагийн салбарт арьс өнгөний үзэл, хүйсийн ялгааг эсэргүүцэж цалингийн тогтолцоог эр, эм хамаагүй ижил түвшинд байлгахаар ажиллаж байна.

Лина Наир, "Chanel"-ийн Ерөнхий захирал 

Ажилчдын эрх тэгш байдлыг хүндэтгэн, салбартаа олон зуун эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх бодлого явуулснаар 2024 оны онцлох эмэгтэй болжээ.

Кори Гауфф, теннисийн тамирчин

Өөрийн салбартаа хичээл зүтгэл юунаас ч илүүг батлан, залуу охид бүсгүйчүүдэд спортын чиглэлээр хичээллэхэд тусалсан байна.

Яэль Адми, олон нийтийн идэвхтэн, “Эмэгтэйчүүд энх тайвны төлөө” хөдөлгөөний удирдагч

Палестин болон Израйль дах эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, олон нийтийн хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулан, тусламжийн сан байгуулжээ.

Андра Дэй, дуучин

Арьс өнгөний ялгаварлан гадуурхалтыг өөрийн уран бүтээлээрээ дамжуулан эсэргүүцдэг ба "Super Bowl" тэмцээнийг төрийн дууллаар эхлүүлсэн.

Надия Мурад, хүний эрхийг хамгаалагч, "Nadia’s Initiative" байгууллагын төлөөлөгч

Тэрбээр геноцид болон хүчирхийлэлд өртөж байсан хохирогчдод тусалдаг байгууллагын төлөөлөгч ба дайны талбар дахь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаар ажиллаж байна.

Марлена Фейзо, эмч, эрдэмтэн, профессор

Тэрбээр өөрийн туршлагаас сэдэвлэн генетикийн шинэ нээлтийг хийжээ. Жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолддог хордлого генийн мэдээллээр дамжин удамшдаг гэдгийг баталсан байна.

Жеки Паттерсон, идэвхтэн, гүйцэтгэх захирал 

Тэрбээр хүрээлэн буй орчин цаг уур, экологийн системийг сайжруулах үйл ажиллагаа явуулдаг. Түүний компани аюул нүүрлэж буй орчин болоод ялгаварлан гадуурхалтыг зогсоох хэд хэдэн төсөл, компанит ажил явуулж байжээ.

Ада Лимон, яруу найрагч

Тэрбээр шүлэг зохиох тал дээр хэнээс ч дутхааргүй харин ч түүхэнд үлдэх урлагийн бүтээлээр дамжуулан НАСА-гийн анхаарлыг татаж чадсан. НАСА Адагаас сансарт гарах шүлэг зохиохыг хүссэн ба барууны утга зохиолын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх юм.

Клаудия Голдин, эдийн засагч, түүхч

Эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн тэрбээр гэр бүлтэй эмэгтэйчүүдийн ажиллах орчинд ахаарал тавьж, эдийн загийн сургалт, сименар зэргийг явуулдаг байна.

Эх сурвалж: TIME

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-23 213.87.129.99

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-23 202.131.225.53

goy

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж