Ногоон автобусны хэргээр шалгагдаж буй албан тушаалтнууд!

Ногоон автобусны хэргээр шалгагдаж буй албан тушаалтнууд!

Ногоон автобусны хэргээр шалгагдаж буй албан тушаалтнууд!

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ногоон автобусны гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокурорын байгууллагад шилжүүлсэн. Улмаар тус хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн талаар өчигдөр /2024.02.22/ мэдээллээ.

АТГ-ын шалгалтын явцад ногоон автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийснийг тогтоосон. Нийт хохирлыг 134.5 тэрбум төгрөг гэж үнэлсэн бөгөөд үүнээс мөрдөгч 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлээд байгаа талаар мэдэгдээд буй.

ШАЛГАГДАХ ХУГАЦААНДАА ӨӨРИЙГӨӨ ХУТГАЛСАН ЭКС ДАРГЫГ ШАЛГАЖ БАЙНА

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар шалгагдах хугацаандаа өнгөрсөн 2023 онд өөрийгөө хутгалж, эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн. Улмаар сэхээнд орсон байдалтай байгаа учраас түүнтэй холбоотой мөрдөн шалгалтын ажиллагааг  өнгөрсөн оны аравдугаар сард түр зогсоож байсан юм.

Сануулахад, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд парк шинэчлэлт хийх зорилгоор ногоон өнгийн том оврын автобусыг Вьетнам улсаас оруулж ирсэн ч асуудал үүсч, Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан шалгалт гарч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн.

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ЗӨВЛӨХӨӨР ТОМИЛОГДСОН Д.МӨНХ-ЭРДЭНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ

Өнгөрсөн 2021 онд хуульч Д.Мөнх-Эрдэнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазарын ахлах зөвлөхөөр томилж байв. Д.Мөнх-Эрдэнэ нь С.Батболдыг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхад хотын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Улмаар ногоон автобусны хэрэгт холбогдож яллагдагчаар татагдада байна.

Одоо тэрбээр, Хууль зүйн сайдын зөвлөхөөр ажиллаж буй.

Гэвч энэ нь хэргийн шалгалтын явцад нөлөөлөхгүй болохыг албаныхан мэдээлсэн.

ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН Ж.СҮХБААТАР

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн оны аравдугаар сард Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татаагүй, хэргийн сэжигтнээр байцааж байгаа талаар мэдэгдэж байв. Харин өчигдөр сайд асан Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татсан болохыг мэдэгдэв.

Түүний хувьд 2023 оны аравдугаар сард  ёс зүйн хариуцлага хүлээж, сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн.

Улмаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-23 59.153.112.158

Одоо хариуцлага хүлээлгэх цаг болоогүй юу?

Avatar

Нэргүй 2024-02-23 103.57.95.184

гэмт хэрэгтнээр зөвлүүлж суудаг хууль зүйн сайд ч байх гэж дээ. Ёстой дэлхийн шившиг болох юмаа

Avatar

Нэргүй 2024-02-23 59.153.114.41

Нөгөө нэг ум базар ваани хум пад гэдэг шиг нөхөр хаашаа уснаас хуурай гараад булт үсэрчихвээ….их сонин гошин мулт үсэрч муриж
тонгордог жүжиг яваад бсан.
Одоо нөгөө 126 нэг болоод инээгээд гараад ирэх гээд нүхээ ухаж буй юм болуу…ххх

Avatar

ХАМТ ажиллаж байсан хүн 2024-02-23 66.181.170.85

Бусдыг нь бол мэдэхгүй юм. Харин Д.Мөнх-Эрдэнэ бол ёс журамтай, мэргэжлийн мэдлэг, ур чадвартай хуульч гэдгийг л мэдэх юм бна. Тэр ийм хэрэг хийх хүн бишээ.

Avatar

Нэргүй 2024-02-23 213.87.129.99

==== Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-23 66.181.178.169

Сумьяаагаа хайш нь хийчих вэ, гол зохион байгуулагч нь биш юм гэхэд холбоотой нь ойлгомжтой ш дээ, ямар сонин логикгүй юм хийгээд байна аа

Avatar

зочин 2024-02-23 66.181.176.84

Д.Мөнх-Эрдэнэ бол хулгай хийхгүй дээ. Хуульчид дотроо ёс журамтай, гайгүй хуульчид тооцогддог.

Avatar

Нэргүй 2024-02-23 103.57.95.184

ха ха ягштээ

Avatar

Нэргүй 2024-02-23 66.181.177.66

СҮХБААТАР ХАРАХ ЦАРАЙНЫ ЮМ ҮЗЭЭГҮЙ ӨЛӨН ХУЛГАЙЧ БАЙСАН. ЯЛЫГ ӨГ.

Avatar

Ард 2024-02-23 202.9.46.87

Энэ нам нам дагасан том жижиг ажилтай өлөн хулгаач цүнх б**с пялдгуудыг гай маш их дэээ дандаа хулгааа авилгал хууль гээд ял бараг авдаггүй болхоор монголд хулгаачуудын сүрэг нүүрэлж хатуу ялтай болжээж монгол хөгжинө лалруудааа нүүрс бүүр автобус хуучнааар сольдог нүгэл шуналт хүүрүүд цаазлуул таарна

Avatar

Хулгайч нар 2024-02-23 202.131.231.226

Шударга шийдэж чадах уу? Бор тээгийн уурхайг хулгайлсан МАН-ын генсек Амарбаясгаланд ямарч хариуцлага тооцохгүй Оюун-Эрдэнэ хамгаалж байна, ийм байж шударга ёс яриад яах вэ дээ, ичиж үхмээр юм. Өөрсдөө хулгай хийвэл гэм зэмгүй, бусад нь бол болохгүй гэж байгаа юм биз дээ. 6-р сард нэмж шорон барихгүй бол бүх сайд дарга нар болон 76 хулгайчийг багтаах шорон байхгүй.

Avatar

хотын иргэн 2024-02-23 66.181.187.63

Сайханбаяр нь бултсан уу.

Avatar

зочин 2024-02-23 59.153.113.229

Бусдыг нь бол мэдэхгүй юм. Харин Д.Мөнх-Эрдэнэ бол ёс журамтай, мэргэжлийн мэдлэг, ур чадвартай хуульч гэдгийг л мэдэх юм бна. Тэр ийм хэрэг хийх хүн бишээ.

Avatar

Сданар 2024-02-23 202.9.47.1

50 тэрбумыг гадагшаа нуужээ

Avatar

Нэргүй 2024-02-23 202.131.225.242

Монголд тендерийн хууль, төрийн худалдан авалтын дүрэм журам нь МАШ МУУ! Жишээ нь ТӨК тендер зарлаад тэнд 10 гаруй компаниуд шалгуураа бүрэн хангаад 20 орчим тэр бумын санал өгсөн байдаг, гэтэл экс Багабандийн компани 30 гаруй буюу 10 тэр бумаар илүү саналтай ба техникийн шалгуураа ч бүрэн хангаж чадаагүй байтал гомдол гаргаад тендерийг цуцалдаг. Тэгээд энэ процес 3-6 сарын дараа дахин явагддаг. Эсвэл ялж чадаагүй ком гомдол гаргаад байнга унагааж хойшилдог хөгжидгүй хамгийн тэнэг системтэй.

Avatar

Tetgevert garsan Nuhur Javhlantbaatar 2024-02-23 66.181.184.156

Javhlantbaatar gejj Tsagdaagaas tetgevert garsan nuhur shuu dee ertnii mshin zardag Nomer zardag Hun muutai zaluu bsn daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж