Авлигатай тэмцэх 5 Ш ажиллагааг Хууль зүйн сайд ахална

Авлигатай тэмцэх 5 Ш ажиллагааг Хууль зүйн сайд ахална

Авлигатай тэмцэх 5 Ш ажиллагааг Хууль зүйн сайд ахална

Засгийн газрын авлигатай тэмцэх 5 Ш ажиллагааг Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж ажиллахаар болжээ.

Эрх баригч нам өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцсэн ч Хөгжлийн банкийг тоносноос эхлээд Тавантолгойн ордыг уул, уулаар нь зөөж, нийтийн баялгийг хулгайлсан хэрэг мандсанаар өнгөрсөн 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж, 5 Ш ажиллагааг эхлүүлж байв. Энэ хүрээнд “Шувуу”, “Шүгэл”, “Шилэн”, “Шүүр”, “Шилжүүлэн авах” ажлыг зохион байгуулж, Засгийн газрын нэр бүхий таван сайд ахлан ажилласан юм.

“Шувуу” ажиллагааны хүрээнд Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсаас албадан авч ирж байсан бол нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулж “Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан Н.Дулаанжаргал нарын хил даван зугатсан албан тушаалтнуудыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл амжилт олоогүй. Тэгвэл 5 Ш ажиллагааг удирдаж ажиллах сайд Б.Энхбаярын хувьд гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг эрэн сурвалжлах хүрээнд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх бие даасан хууль боловсруулж батлуулах, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг мөн батлуулах шаардлага үүсч буй юм байна.

Гэхдээ олон нийтийн зүгээс эрх баригчид сүр бадруулан 5 Ш ажиллагааг хэрэгжүүлсэн ч нүүрсээр дамжуулан улсаа тоносон УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт шүүхээс 3-5.9 жилийн хорих ял оноосон нь дэндүү зөөлдсөн. Ийм байдлаар авлигачдынхаа толгойг илээд байх юм бол дараа, дараагийн авлигачид хулгайгаа хийсээр л байх болно" гэдэг шүүмжлэлийг дайж буй.

Нөгөө талдаа 5 Ш ажиллагааг Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярт бүхэлд нь хариуцуулах нь хэр зөв бэ гэдэг асуудал ч хөндөгдөж эхлээд байна. Учир нь, Хөгжлийн банк, нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг шинжлэн судлах УИХ-ын хянан шалгах түр хороог тэрбээр удирдаж ажиллах үеэрээ гэрч нарыг "Та тэрний хүн, энэний хүн гэхчлэнгээр явган ярианд үндэслэн шүүсэн нь хэнийг ч хэлмэгдүүлж мэдэхээр байгаа тул болгоомжтой хандах ёстой гэдэг анхааруулга ч өгч эхлэв.

Г.ХОРОЛ  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-23 203.98.76.4

Монголд Нийгмийн УХАМСАРГҮЙ Хэсэг нь "Улс Надад юу хийж өгөх вэ ? Улс намайг Гоё амьдруулах ёстой" гэж амьдардаг бол УХАМСАРТАЙ хэсэг нь мөн л "Улс намайг гоё амьдруулах ёстой" гэж хэлэхий сацуу бүхнийг ШҮҮМЖИЛЖ, Аялж үзсэн Америк, Ёпонтойгоо харьцуулж бүгдийг миална…

Avatar

Зочин 2024-02-23 66.181.184.105

Тендер нэрээр луйварддаг ажлыг таслан зогсоохгүйгээр авлигатай тэмцэнэ гэж ярих хэрэг байгаа юм уу? Сайдаа

Avatar

Нэргүй 2024-02-23 213.87.129.99

Харуулах боломжгүй.

Avatar

Ганцаараа 2024-02-23 66.181.191.106

энэ сайд арай л ачаа хүндтэй ганцаардаад байх шиг….

Avatar

Нэргүй 2024-02-23 59.153.113.191

Б Энхбаяраас айх бодит шалтгаан Элбэгдорж Сайханбэлэг Сахал нарт байнаа байна

Avatar

Нэргүй 2024-02-23 124.158.69.34

Хулгайч хөдөлмөрийн баатар удаанжаргал чи удаан жаргахгүй шүү. Ирж хэргээ хүлээж сэтгэлээ амраагаач дээ. Чиний тансаглан зугаалж, ……. үрж яваа мөнгийг чинь ард түмэн төлсөөр байх юм уу?

Avatar

Нэргүй 2024-02-23 202.126.90.69

5ш ч гэх шиг нохой 7

Avatar

иргэн 2024-02-23 202.21.126.195

МАН-АН 2-г ахиж бүү сонго.Тэр тусмаа Хүрэлсүх Оюунэрдэний цүнх баригч гар хөл бологч нарыг бүү сонго.Энэ сайдыг дэмждэг байлаа.Одоо бол үгүй.Ёстой хүнийг хэлмэгдүүлж Хүрэлсүх Оюунэрдэнийхээ хулгай луйварыг бусдад дохох хүн байна лээ. Хурдан сонгууль болж энэ 5 ш ажиллагаа нэрээр өөрсдийгөө хаацайлж байгаа нөхдүүдийн маск хуулагдаасай.Төр түмнээ өшиглөдөггүй залуус төрд гарч төр түмэн амгалан ажиллаж амьдрах юмсан даа таминээ.

Avatar

Нэргүй 2024-02-23 142.114.7.245

ЯАЖ ИЙЖ ТЭМЦСЭН УЛС БОЛЖ АРГАЛЖ БАЙГААД СОНГУУЛЬ БОЛГОX ГЭСЭН БАШИР АРГА

Avatar

Нэргүй 2024-02-23 142.114.7.245

МАН – АН Ч НААНАА НҮҮРС, XӨГЖЛИЙН БАНК ГЭСЭН ЖҮЖГҮҮДЭЭ ТАВИАД Л ЖИНXЭН ЭЗЭД НЬ ТОДОРXОЙГҮЙ, ЦААНАА ГАР XӨЛ БОЛСОН ӨНӨӨ БУЗАР БУГЛАСАН ДЭЭД ШҮҮX ЦЭЦЭЭ БАЙДГААРАА XАМГААЛСААР БАЙXАД УXААНТАЙ XҮН ОЮУН-ЭРДЭНЭ-ИЙГ СОНГОX УУ ?

Avatar

Нэргүй 2024-02-23 142.114.7.245

Ард түмэн ч НҮҮРСНИЙ XЭРЭГ яаж шийдэгдэxийг мөн ч иx xүлээсэн дээ. Бөөн дуулиан болоод эцэст нь ЭЗЭНГҮЙ XЭРЭГ ИДЭГДСЭН АРДУУД Л XОЦОРСОН !!! ИЙМ БАЙXАД ЮУМ БОДДОГ ӨӨРИЙН ТОЛГОЙТОЙ XҮН БОЛ ОЮУН-ЭРДЭНЭ-ИЙГ СОНГОX УУ?

Avatar

Нэргүй 2024-02-23 142.114.7.245

ЭНЭ ЯНЗ БҮРИЙН НЭРТЭЙ ЖҮЖИГТ ОДОО XҮН ИТГЭXГҮЙ !!! ЗОГСОО !!!

Avatar

Нэргүй 2024-02-23 103.57.94.98

Нүүрсчдийн дарамт маш хүчтэй бгаа учраас Оюук,Нян баа к хоёр зугатаад Энхбаярт хамаг хүндийг тохлоо доо !!! За залуу минь үзээд байгаарай, шантарч болохгүй шүү !!!

Avatar

Нэргүй 2024-02-23 203.98.76.176

Uuruusuu ehleh heregteia dee. Surgaltiin zeeliin munguu tulnu uuu

Avatar

Нэргүй 2024-02-23 103.57.94.98

Аль хэдий төлсөөн !

Avatar

Нэргүй 2024-02-23 124.158.67.3

ЯЛЫГ ШҮҮХ ӨГДӨГ БОЛОХООС ЗАСГИЙН ГАЗАР ӨГДӨГГҮЙ. ЭНИЙГ МЭДСЭЭР БАЙЖ ЗГ РУУ ДАЙРАХ ЮМ.

Avatar

Нэргүй 2024-02-23 103.57.95.39

Шүдгүй шүүх

Avatar

Нэргүй 2024-02-23 103.57.95.39

Араагүй арслан

Avatar

Нэргүй 2024-02-23 202.55.191.194

энэ хүн шударга ёсыг тогтоож хууль бус зүйлтэй хатуу тэмцэнэ гэдэгт итгэж байна

Avatar

Нэргүй 2024-02-23 66.181.182.124

3 хан сарын хугацаа үлдсэн хиййж амжихуу

Avatar

Нэргүй 2024-02-23 202.72.245.204

амжихгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж