Түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэг хэргийг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч нарын гомдол гаргах, шийдвэртэй танилцах эрхийг хангаж ажиллаж байна.
Хэрэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүн яллагдагчаар татагджээ.
Одоо ажиллагаанд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2021 онд хуулийг зөрчин “С” ХХК-д давуу байдал бий болгож 60 ширхэг улаан өнгийн автобус хүлээн авсан, “Эрдэм транс” ХХК-ийн албан тушаалтнууд 2016-2021 онд БНСУ-д ашиглаж байсан 205 ширхэг хуучин автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулсан гэх хоёр хэрэг шалгаж байгааг хуулийн байгууллагаас мэдээллээ.
Нэргүй 2024-02-22 118.47.61.161
тэр лийрэн Толгойтод 30 н жилийн сумьяабазарт 24 жилийн хорих ял өг
Иргэн 2024-02-22 202.179.2.114
Төрийн тусгай албад энэ их хөрөнгийг хулгайлуулахгйү байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй харин төр, маф хоёртой нийлж хулгай хийх нөхцлийг нь сайжруулж байсныхаа төлөө тэдгээрийн удирдлага нар бүх насаараа хоригдох ялаар шмйтгүүлэх ёстой. Бүх хулгай хийх замаар олсон хөрөнгө мөнгийг нь бас хурааж газар зааж шилжих хөдөлгөөнд хь хяналт тавих ёстой.
Иргэн 2024-02-22 202.9.40.72
Зөв. Энэ ам ташсан луйварчдын хулгайг таслан зогсоож тэдний удаа дараалан залилан хийж олсон хөрөнгийг нь хурааж хохирлоо барагдуулж байх ёстой газарт нь илгээ хэрэгтэй.
Нэргүй 2024-02-22 213.87.154.227
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-22 66.181.177.23
Uu tegeed ene companiudad shine autobusnaas uguud bnaleeshdee nyambaatar