Нийслэлийн хэмжээнд халиа дошин үүссэн 15 байршил байна. Үүний зургаан байршлаас буюу Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргээс мөсийг нэр сарын хугацаанд зөөвөрлөнө. Өнөөдрийн байдлаар 21.340 тонн мөсийг Сэлбэ голоос зөөж, тээвэрлээд байна. Нийслэлчүүдийг шар усны үерээс урьдчилан сэргийлэх энэ ажилд машин техникээс гадна цөөн тооны ажилчид улаан гараараа мөс хагалж буй юм. Ингээд энэ удаагийн фото сурвалжлагаараа тэдний ажиллах нөхцөлийг хөндөж байна.















