"Өөрсдийгөө эрсдэлд оруулсан иргэдээс аврах ажиллагааны төлбөр авна"

"Өөрсдийгөө эрсдэлд оруулсан иргэдээс аврах ажиллагааны төлбөр авна"

"Өөрсдийгөө эрсдэлд оруулсан иргэдээс аврах ажиллагааны төлбөр авна"

Шадар сайд С.Амарсайханаас зарим зүйлийн талаар тодрууллаа.


Засгийн газраас өвөлжилтийн бэлэн байдлыг хангах хэр сайн хангаж ажилласан бэ. Бэлтгэл муутай байсан учраас зудын эрсдэл өндөр байна гэх шүүмжлэл байна шүү дээ?

-Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг харин ч эрт авсан учраас хохирлын хэмжээ харин ч бага байна. Өнгөрөгч долдугаар сараас эхлэн аймаг орон нутгийн удирдлагуудад үүрэг даалгавар өгч, хяналт тавьж ажилласан. Хэдийгээр малчид, аймаг орон нутгийн удирдлагууд өмнөх жилүүдийнхээс илүү бэлдсэн боловч яалт ч үгүй цаг уурын эрсдэлт өхцөл байдал, байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдож байна. Тухайлбал,1999-2000, 2009-2010 онд тохиолдсон зуднаар тус бүр 10 сая мал үрэгдсэн.  Мөн 2020-2021 оны өвөл 1.6 сая орчим, 2022-2023 оны өвөл 1.9 сая, 2023-2024 онд одоогийн байдлаар 1.5 сая мал хорогдсон бол энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна. Тийм учраас өнгөрсөн 10 дугаар сараас өвс тэжээлийг хямдралтай үнээр өгөх, бинзен шатахууны нэмэлт тусламж үзүүлэх, экспортын тэжээлээ хязгаарлах гэх мэт үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд харьцангуй гайгүй байна. Гэхдээ үүндээ сэтгэл ханах асуудал биш.

Цаашид ч хаваржилт хүндрэх эрсдэл бий. Тиймээс аймаг, орон нутгийн удирдлага, малчид, аж ахуй нэгжүүддээ ч анхааруулж, сэрэмжлүүлж, өвөл хаврын бэлтгэлээ онцгой сайтар хангах заавар зөвлөгөө өгсөн ч цаг хүндэрч байна. ажиллаж байна.

Цаашид бид энэ байдлаараа яваад байж болохгүй гэдгийг хаа хаанаа ойлгож байна. Тиймээс нүүдлийн мал аж ахуйгаа шинэлэг байдалтай хослуулж ажиллах арга барил нэн чухал. Үүн дээр Засгийн газраас тодорхой төлөвлөсөн ажлууд бий.

-Монгол Улсын Засгийн газраас урт хугацааны хөгжлийн бодлогыг батлан гаргасан ч дунд хугацааны хөгжлийн бодлогоо одоо хүртэл батлаагүй байна. Дунд хугацааны бодлого байхгүй байгаа учраас гамшиг, эрсдлийг хохирол багатай даван туулах төрийн бодлого дутмаг байгаа гэдэгтэй санал нийлэх үү?

-Урт хугацааны алсын хараа 2050, дунд хугацааны Шинэ сэргэлтийн бодлого боловсруулан ажиллаж байгаа.

Гэхдээ яалт ч үгүй хөдөө аж ахуй, мал ахуй тэр дундаа байгаль орчны судалгаа шинжилгээ, сөрөг, эерэг үр дагавар, цөлжилт, хуурайшилт, ган зудтай холбоотой судалгаа шинжилгээний ажлууд хангалттай хийгдэж чадаагүй. Мөн нарийн төлөвлөгөөтэй ажиллаж чадаагүй.

Сүүлийн 10-20 жил ийм байдалтай явж ирсэн. Тийм учраас Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлөөс БОАЖ-ын сайдад 2021 онд үүрэг даалгавар өгч байгаль, орчны төлөв байдлын судалгааг нарийвчлан хийх, цөлжилт хуурайшилтын төлөв байдлыг үнэлгээ дүгнэлт гаргах, түүнд шаардлагатай нөхөн сэргээх төлөвлөгөөг гаргах мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт ирээдүйд тулгамдаж болох эрсдэлүүд, одоо тулгамдаж байгаа асуудлуудтайгаа уялдуулж, даван туулж, дасан зохицох байдлыг илүү нарийвчлах хэрэгцээ шаардлагатай гэж үзэж сүүлийн 2-3 жил Хот айл төсөл, бэлчээрийн төлөв байдлын судалгааг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэх ажлууд зохион байгуулаад явж байна. Гэхдээ энэ ажил удаашралтай байгаа нь үнэн.

-Техник, технологийн хүртээмжийн тал дээр ямар байна вэ. Зэвсэгт хүчний байгууллагын агуулахад байсан техникүүдийг засч зудын үед ашиглаж байна гэж ойлгосон зөв үү?

-Нэгдүгээрт, байгаа боломж нөөц тийм байна. Хоёрдугаарт, хөдөө шалгарсан автомашин ЗИЛ-131, Камаз зэрэг автомашинууд бий. Онцгой байдлын газар  Франц, Беларус,  Японд үйлдвэрлэгдсэн автомашинаар парк шинэчлэлээ хийж байгаа. Гэхдээ хангалттай биш байна.

Бид 1.5 сая хавтгай дөрвөлжин газарт нэг байгууллагын хэдхэн техник хэрэгсэл хаанаа ч хүрэхгүй.

Тиймээс бид төрийн цэргийн байгууллага, батлан хамгаалах, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал цаашлаад аж, ахуйн нэгжүүдээ дайчилж байж нэг улс, нэг үндэстэн, нэг эрх ашиг, үнэт зүйл дээр нэгдэж байж энэ эрсдлийг даван туулна. Цаашид туулах чадвартай техник технологийн хангалтыг сайжруулахаас гадна сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр хангах, нэвтрүүлэх, сансарын тандалт судалгаа, газрын мэдээлэл, цаг уурын мэдээллээ илүү нарийвчилж гаргадаг байх, гамшгийн үеийн зарлан мэдээллэх  хурдыг сайжруулах, гамшигт бэлэн байх, тэсвэртэй, чадварыг дээшлүүлэх, хүн хүчээ сургах, дадлагжуулах гэх мэь маш олон хийх ажил байна. Нэг удаа хийгээд орхих биш байнга шинэчлэл хийж байх ёстой.

-Онцгой байдлын байгууллагаас хэлж, анхааруулсаар байтал өөрсдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулсан иргэдийг авран хамгаалах зардлыг иргэдээр төлүүлэх талаар ямар нэг зохицуулалт бий юү?

– Энэ асуудлыг эргэж харахгүй бол болохгүй гэдэг асуудал яригдаж байна. Мэдээж, гамшиг осол, гэнэтийн осол аваарын үед хамгийн түрүүнд очиж тусламж үзүүлэх хүмүүс нь онцгой байдлын алба хаагчид. Авруулах ёстой хүмүүс нь иргэд.  Гэхдээ цаг агаар муудах нь, аюулт үзэгдэл болж байна гэдгийг цаг минуттай нь, зүг чигтэй нь, өдөр хоногтой нь хэлсээр байхад уул хаданд авирах, амралт зугаалганд явж байгаад өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа иргэдээс авран хамгаалах ажиллагааны төлбөрийг авдаг болно.

Ийм журам удахгүй гарна. Ингэж байж зардал чирэгдлээ даадаг, тэр хэрээрээ хариуцлагатай, эрсдэлгүй байдлаа иргэд өөрсдөө хангадаг болохгүй бол бид явах ёстой, тэд аврах үүрэгтэй, аварч чадахгүй бол бидний зөв, тэдний буруу гэдэг буруу хандлагууд маш их байна.

Иргэд өөрсдөө ухамсартай, хандлага харилцаа, бодлоо өөрчилж хэн хэндээ түвэг чирэгдэл учруулахгүй байх нь зүйтэй. Ганцаагүй нөхцөл байдлыг ойлгоно. Гарцаагүй явах шаардлагагүй зүйл дээр нэг хоёр хоног, нэг хоёр цаг хойшлуулж болох зүйл дээр хөдөө орон нутаг, хол замд зорчсоноор өөрсдийгөө ч аюулд учруулж, улсад ч хохирол учруулж, нийгэмд ч буруу үлгэр дууриалал үзүүлж байна. Тиймээс онцгой байдлын шуурхай тусламжийн үед эрэн хайх, аврах ажиллагааны журамд өөрчлөлт оруулж төлбөртэй болгоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-22 172.56.104.147

За ингэж ярьж байгаа бол тэр онцгой байдлын газар чинь татан буугдах болж дээ хө

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.182.102

ЧИНИЙ АХ САЙД БАЙХДАА ОЛОН САЙХАН ХӨВГҮҮДИЙН АМЬДРАЛЫГ ЗОЛЬСОН. БОРОО ОРНО ГЭЭД БАЙХАД КОМАНД ӨГЧ НИСГЭСЭН ХУЛГАЙЧ

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.182.102

ӨӨРӨӨ ДАРХАН ЦААЗАТ УУЛЫГ УХАЖ НУРААХ ШАХАН БАЙШИН БАРЬСАН ХҮНД МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛ БАЙХ УУ. ЮУ Ч ХИЙЖ БАЙГАА ЮМГҮЙ ЖҮЖИГЧИН .ЗУРАГЧИН НЬ ХАРИН ОВОО ЮМ

Avatar

Иргэн 2024-02-22 103.212.118.12

Энд зөв шийдвэр гаргаж дураараа дургидаг хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Яах ч аргагүй гачигдалтай тохиолдолд хүндэтгэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.180.152

Замд гарч болохгүй шуургатай гээд зарлаад бхд приусныхээ хоншоорыг цасны зах руу хийчихээд албатай юм шиг онцгой дууддаг байдал газар авлаа ЗӨВ

Avatar

Хүн 2024-02-22 64.119.29.63

зөв зөв

Avatar

Нэргүй 2024-02-22 202.131.245.243

Хятад хүн л яг ингэж сэтгэнэ дээ. 😂😂😂

Avatar

Зочин 2024-02-22 139.5.218.129

үер халиа тошингийн аманд өөрсдөө очиж буугаад байдаг айлуудад бас барилгын компаниудад адил арга хэмжээ авах хэрэгтэй шүү. төрөөс дандаа мөнгө, техник, хүн хүч шаарддаг ажил удаад байдаг. мөн голын сав газар суулт өгдөгийг нь мэдсээр байж газар олгож барилга барьсан аль алинд ч арга хэмжээ авч торгож төлбөр гаргуулах хэрэгтэй

Avatar

Иргэн 2024-02-22 202.21.127.170

Самарсайхан хариуцлагаа хүлээ. Чам мэтийн луйварчид Дархан цаазат газар мод бургаас хядаж, орд харшаа барьдагаас цаг уурийн өөрчлөлт явж, ард иргэд туйлдаж байна. Чамайг Онцгойг хариуцдаг болсноос хойш өдийн төдий хүний амь нас сүйдлээ

Avatar

Одон медаль, Гурил, Будаахан тараадагаа болиооо 2024-02-22 203.98.76.4

Монголын 1,5 сая газар дээр 80 сая малыг цаашдаа Нүүдлийн маягаар явах бололцоо хэдэн % бэ ?? ТӨР Засгаас Зөв БОДЛОГО, ХЯНАЛТ, УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Хэрэгтэй байнаа…Түүнээс биш Одон Медаль , Хадлан Тариа, Гурил Будааханаар Малчид Дутахгүйэээ…. Булганд гэхэд Канад Иргэн Үхрийн Фермер ажиллуулаад үлгэр жишээ амьдарч байгааг Монгол малчдад үзүүлэх юмсан ядаад…. ЗУД болох бүрт УБ Хотын УТАА, ТҮГЖРЭЛ, ХОГ, БОХИР нь улам л НЭМЭГДЭНЭ…….

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.186.85

"Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг харин ч эрт авсан учраас хохирлын хэмжээ харин ч бага байна. Өнгөрөгч долдугаар сараас эхлэн аймаг орон нутгийн удирдлагуудад үүрэг даалгавар өгч, хяналт тавьж ажилласан. " гэлээ. Тоо баримттайгаар ярих хэрэгтэй. Яг хэдэн тонн өвс тэжээл бэлдэх төлөвлөгөө өгсөнөөс гүйцэтгэл нь хэдэн хувьтай байсан юм????

Avatar

Нэргүй 2024-02-22 202.9.47.10

Зев

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.185.221

Зөв. Энэ шийдвэр аль эрт хэдэн жилийн өмнө гарах ёстой байсан юм. Онцгой байдлын нэг албан хаагчийн ярицлагад“цасанд суусан 3 том хүн’ 2хүүхэд нийт 5 иргэний дуудлагаар очиход тэд машиныхаа гадна 2 хүрз гаргажтавьчихаад машин додотороо унтаж байсан “ гэж байгаа юм. Бас нэг кэйс” Цаг агаарын аюулт үзэгдэл болно гэж зарлаж байна. Хол замд гарч болохгүй гэж сануулахад. Гайгүй биз дээ. Болохгүй бол Онцгой байдал дуудчихна” Малаас дор ийм мулгуу юмнуудад татвар төлөгчдийн мөнгийг бүү зарцуул

Avatar

Зөв2.Амарсайханы ихэнх ажил нүдээ олдог. 2024-02-22 106.249.143.71

0к0

Avatar

Нэргүй 2024-02-22 213.87.154.227

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-22 202.9.40.178

Зөв зөв, зөрүүд мулгуучуудыг ухааруулах хэрэгтэй. Бөөн ачаалал нэмэх ямар хэрэгтэй юм-амиа бодсон бэртэгчингүүдийг аврах хэрэггүй

Avatar

иргэн 2024-02-22 66.181.176.68

зарлаад мэдээлээд байхад дур мэдэн эрсдэл үүсгэсэн бол зардлыг төлүүл

Avatar

Нэргүй 2024-02-22 59.153.114.215

Тэг тэг. Онцгой байдлаа хувьд шилжүүлээрэй мал минь. Өөрсдөө бүр онцгойн хөрөнгөөо зугаацаж ан хийдэг п-нүүд шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-02-22 78.174.210.158

Бүх хүн хариуцлагатай байх ёстой. Балайрч тэнэгтчихээд төр засгийг буруутгадаг сэтгэлгээнээс нь чанга хуулиар салгах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-02-22 59.153.114.215

Чам шиг долдойг тэнгэр ниргэнээ

Avatar

Тулга 2024-02-22 202.55.183.194

Чи яг цасан шуурганаар явсан тэнэгүүдийн нэг нь байна тийм үү?

Avatar

Нэргүй 2024-02-22 43.242.243.23

munggui humuus ajil amidrah geed zutgej yavshdee.

Avatar

Нэргүй 2024-02-22 43.242.243.23

yaj Hun uuriiguu ersdeld oruuldag yum heden malaa geel yavj bga humuus

Avatar

Битгий солиор 2024-02-22 66.181.188.44

Ядуу Монголчуудын хэн нь ч эрхэлж зугаалж явдаггүй л байхгүй юу ??

. Ардаа бүгд хүндэтгэн үзэх шалтгаантай л байгаа. Мөнгөгүй бол үх гэхнээ н о в ш и й н х***а

Avatar

Зочин 2024-02-22 103.57.92.198

Маш зөв. Энэ удаа овоо хүмүүний нийгмийн амьдралын шинжтэй эрүүл үг хэллээ. Бид нар сүүлийн 30 жил зэрлэг адгуус араатны зан авираар амьдарч ирлээ.

Avatar

Зочин 2024-02-22 103.57.92.198

Хулгайч баячууд ихэнхдээ дураараа зугаалж дүрэм журмыг уландаа гишгэдэг.

Avatar

Зураач Лондон 2024-02-22 90.208.245.113

Тиймээс онцгой байдлын шуурхай тусламжийн үед эрэн хайх, аврах ажиллагааны журамд өөрчлөлт оруулж төлбөртэй болгоно.

Маш зөв! Манайхан айлын эрхийн тэнэг хүүхэд шиг л загнах юм.

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.179.41

МАШ ЗӨВ МАЛЧИН БИШ БАИЖ ДУРАНДА ЯВСАН ЛАЛРУУД

Avatar

Нэргүй 2024-02-22 203.17.23.197

Дэмжиж байна хүн өөрийнхөө төлөө хариуцлага хүлээж сурах хэрэгтэй аврах гэж ирсэн хүн ч бас тэднээс болж хохирох ёсгүй хэлээд сануулаад байхад хэнэггүй зангаасаа болж хээр суучаад авраач бид үхлээ гэдгээ болих хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж