Газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтын жинхэнэ эзэд

Газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтын жинхэнэ эзэд

Газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтын жинхэнэ эзэд

Сүүлийн хэдэн сарын хугацаанд дуулиан болоод байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар Засгийн газар, Улсын их хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ард иргэд бүгд харилцан адилгүй ойлголт байр суурьтай болж хэрүүлийн алим удаан үргэлжилж байна.  

Үүнд зорилготой олон нийтийг төөрөгдүүлж, улс төрийн асуудал болгосон хэсэг бүлэг этгээдүүд ч байгаа нь тодорхой болсон. 

Иймд энэ хуулийн маргааны хамгийн гол сэдэв болох газартай холбоотой асуудлыг Хөрөнгө оруулалтын тухай хуульд хэрхэн тусгаж УИХ-аас баталж байсан талаар судлан танилцуулж байна. 

1993 оны хуульд 

БАРИМТ №1 

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг анх УИХ-аас 1993 онд батлахдаа газартай холбоотой харилцааг оруулж тусгасан байна. Уг хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д зааснаар Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид гэрээний үндсэн дээр газрыг эхний ээлжинд 60 жилээр ашиглуулах, хугацаа дуусахаар 40 жилээр нэмж сунгаж болохоор зөвшөөрсөн. 

Өөрөөр хэлбэл, 1993 оноос эхлэн ГАЗРЫГ 100 жилээр АШИГЛАЖ болох зохицуулалттай явж иржээ. 

2013 оны хуулийг шинэчлэн батлахдаа… 

1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг 2013 онд шинэчлэн найруулж, тухайн үеийн Н.Алтанхуягын Засгийн газар санаачилж, З.Энхболд даргатай УИХ Хөрөнгө оруулалтын тухай хууль нэртэйгээр баталсан аж. Ингэхдээ газрыг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид 100 хүртэл жилээр ашиглуулах дээр ЭЗЭМШҮҮЛЖ болох зохицуулалтыг нэмж оруулжээ. Энэ зохицуулалт нь өнөөдөр ч хүчинтэй хэвээр үргэлжилж байна. 

Өөрөөр хэлбэл, 1993-2013 онуудад ГАЗРЫГ 100 жилээр АШИГЛАЖ болох зохицуулалттай байсан бол 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ГАЗРЫГ гадаадын аж ахуй нэгжүүд 100 жилээр ЭЗЭМШИЖ болох зохицуулалт хэрэгжиж байна. 

БАРИМТ №2 

УИХ-ын дарга З.ЭНХБОЛДЫН ТУХАЙН ҮЕД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛАЖ БАЙСАН БИЧЛЭГ 

2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг Н.Алтанхуяг Ерөнхий сайдтай Засгийн газраас санаачилж Улсын их хуралд өргөн барьж батлуулж байжээ. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлээр төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг АШИГЛУУЛЖ болохыг зөвшөөрсөн бөгөөд ЭЗЭМШҮҮЛЭХ-ийг зөвшөөрөөгүй байдаг. Ийм байсаар байтал Хөрөнгө оруулалтын тухай хуульд газрыг ЭЗЭМШҮҮЛЭХ талаар Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас З.Энхболд УИХ-ын даргад өргөн мэдүүлж, тус УИХ-аас Үндсэн хууль зөрчин байж баталж байжээ. 

2023 онд Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд… 

“Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, салбар бүр дэх боловсруулалтыг түвшнийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас 2023 оны 6 дугаар сард Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. 

Уг нэмэлт өөрчлөлтийн хүрээнд одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2013 оны Хөрөнгө оруулалтыг хуулийг Үндсэн хуульд нийцүүлж, газрыг гадаадын аж ахуй нэгжид эзэмшүүлэхээр зөвшөөрснийг болиулах, зөвхөн ашиглуулахыг зөвшөөрсөн өөрчлөлт оруулахаар тусгасныг мушгин гуйвуулж олон нийтийн дунд төөрөгдөл бий болгоод байгаа юм. 

Ер нь бол олон нийт төөрөөд байгаа биш, тодорхой бүлэг, фракцуудаас “Ч.Хүрэлбаатар газрыг 100 жилээр гадаадуудад эзэмшүүлэх гэлээ” гэж олон нийтийг төөрөгдүүлэх акцыг маш өргөн бүрэлдэхүүнээр зохион байгуулж байгаа. Хүнд тайлбарлахад ичмээр дамшиг ч тайлбарлахаас өөр аргагүй. Товчхондоо бол энэ тархи угаалтын автор нь нөгөө л Женко байх юм. 10 жилийн өмнө алдарт Танкны үлгэрээрээ Монголчуудыг айлгаж төмөр замыг гацааж чадсан тэрээр одоо гадны хөрөнгө оруулалтуудыг хөөж туух шинэ хорлон сүйтгэх ажиллагаагаа эхэлсэн нь энэ юм.  

Ер нь дахиад цааш нь жаахан бодвол дан ганц Женкогийн улсаа хорлох бодлого нь 2013 оны хуулиар яг одоо газар ЭЗЭМШИХ эрхээ авчихсан гадаадуудын ашиг сонирхол нэгдсэн ч байх магадлалтай байна.  

Акц хэрхэн үргэлжлэх бол? 

Г.Занданшатар даргын хэлж байгаагаар гадаадын хөрөнгө оруулагч нарт газар бүр ашиглуулах ч эрхгүй болж байгаа болтой. Хөрөнгө оруулагч нарыг агаар дээр үйлдвэрүүдээ барьж, газар луу харахгүй зөвхөн тэнгэр ширт гэж байгаа болтой. Энэ нь цаанаа Засгын газар, ЭЗХЯ-наас газар эзэмших эрхийг хасах гэж байгаа бол бид бүр хөрөнгө оруулалтыг бүрмөсөн таслан зогсоож хаалт тавина гэж сүрдүүлж байгаатай яг адилхан. Одоо газар эзэмшиж байгаа гадаадын компаниудын хувьд ингэж сүрдүүлж байж газраа эзэмших эрхтэй хэвээр авч үлдэнэ гэж Женко болон түүний нөхөд бодсон бололтой. 

          Тухайлбал ямар компани байж болох вэ?  

Тэдгээрийн хамгийн том төлөөлөл нь З.Энхболдын хамаарал бүхий Страто ГХО-тай компани юм. Хятадын хөрөнгө оруулалттай Страто компани нь Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо суманд төмөр зам дагуу 1 сая 224 мянган м2 газрыг эзэмшдэг. Мөн Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны үйлдвэрийн яг залгаа газар 600 мянган м2 газрыг эзэмшихээр авсан байна. Төмөр зам болон газрын тосны үйлдвэр орчмын газар нь аюулгүй байдал, стратегийн хувьд онцгой бүсэд эзэмших эрх авсан гадаадын компани үүнийгээ буцааж өгөхгүйн төлөө энэ мэт акцыг зохион байгуулж байгаа нь тодорхой байна.  

Эцэст нь наана "эх орон" ярьж матрын нулимс унагадаг нөхдүүд цаанаа ийм эрх ашгийн төлөө улсаа хорлож улстөрждөг бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Guchaad baigaarai 2024-02-22 211.36.140.70

gutsaad baigaarai

Avatar

Сэхээ 2024-02-22 202.55.188.114

хуогайч МАН одоо бусдаас буруугаа нэхэх санаатай л******д ! . Ард түмэн тэнэг биш шүү .

Avatar

Зочин 2024-02-22 66.181.161.103

одоо тэгээд газар нутгаа хамгаалагчид нь буруутан болох нь ээ

Avatar

Зочин 2024-02-22 202.126.89.113

Монголчуудыг Ойрд ,Халхаар нь хувааж хагарган бутаргах үйлдлийг гадны гар хөл болсон Жонхуу мэтийн гарууд зориуд дэвэргээд байгаа юм бишүү .Энэ он жилүүдэд Монголд эв нэгдэл туйлын чухал шүү ард түмэн минь.

Avatar

Зочин 2024-02-22 202.126.89.113

Энэ Жонхуугын лай хэдийд дуусах юм бэ ? Жинхэнэ эх орноо хорлогч шүү дээ.

Avatar

зочин 2024-02-22 103.212.117.200

Газар улсын үндэс.Миний нутгын газар шорооноос бурхан гуйсанч бүү өг гэсэн өвгөдийн үгийг бүү март

Avatar

Нэргүй 2024-02-22 103.212.116.88

МАН ынхан өөрсдөө хийсэн зүйлсийнхээ бурууг эсрэг намаа харлуулах зорилгоор хэдэн сэтгүүлчдээ худалдаад авчихсан хүмүүсийн тархи угаах хэрэгсэл болгож ашиглахаа болио ард иргэд чинь тэнэг биш Хүрэлбаатар чинь л гадныханд 100 жилээр ашиглуулах гэрээ хийх гээд чичрээд байгааг хүн бүр мэдэж байхад ингэж тэнэгтэхээ болио

Avatar

Ганаа 2024-02-22 202.126.90.77

ХҮРЭЛБААТРЫН ХАМААТНУУДАА АВЧ ИРЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ БУДАА БОЛЛОО ХАА ХАА ЭЗЭМШҮҮЛЭХГҮЙ АШИГЛУУЛАХГҮЙ

Avatar

Иргнг 2024-02-22 103.57.95.44

хамгийн хорлонтой, хэнд ч урваж магад ,хэний ч араас хутга шааж мэдэх этгээд бол Зандаахүүгийн Энхболд бас Алтанхуяг .Алтанхуяг МАН урихад л хамгийн түрүүн гүйгээд оччихсон байдаг. Бас бүгдэд нь бялууг хайр найргүй өгөөд өөрөө дундуур нь сэм хулгайлчихаад л суудаг этгээд Аль аль нь шударга дүр эсгэнэ Эд хэн бэ гэдэг нь Монголын шинэ түүхэнд гарсан анхны урвагч Баттулгатай очиж наалдсан нь харуулна Увайгүй луйварчид

Avatar

Jorj 2024-02-22 202.9.46.123

Энэ улсад гэмт хэрэгтэнүүд нь зарж худалдаж хулгайлж болох бүгдийг авсан. Одоо газар нутгаа зарж байна. Энэ улсын хаан 'Газар бол улсын үндэс' гэж хэлсэн байдаг. Харамсалтай нь эд ном уншдаггүй учир мэдэхгүй.

Avatar

Зориг агсан 2024-02-22 122.201.31.9

1993, 2013 онуудад баталсан хуулиудад Хүрэлбаатар ямар ч хамаагүй. Зүгээр л "энэ хулгайн том Бүлэглэл" ХААН Банкыг луйвардаж авах хулгайн ажиллагааг нь Хүрэлбаатар илрүүлж, зогсоосон болохоор өширхөж, энэ хүний эсрэг хар мянган пиарчдыг хөлсөлж, бүтэн 2 жил гүтгэн гутаах нөгөө л арга барилаараа ажиллаж байна. Хүмүүс их мартамхай юм даа

Avatar

Болд 2024-02-22 66.181.185.28

ГХО-ын хууль маш муу хууль. Үүнийг бүр дордуулж оруулж ирсан хүн нь Хүрэлбаатар шүү!!! Хэзээ ч бүү март!!!

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.170.85

Битгий х** ЭЗЭМШҮҮЛЭХ ЗААЛТЫГ хасаж оруулж ирэхээр тэгээд муу хүн болох шэээс минь

Avatar

Нэргүй 2024-02-22 103.212.117.172

huzuuguu sdaa ard ni bgaa

Avatar

Нэргүй 2024-02-22 202.55.188.119

Энэ санааг анх Элбэгдорж л гаргасан ш дээ. Бас Элбэгдорж аймаг сумдын засаг дарга нарт газраа худалдах бүрэн эрхийг нь олгоё гэж уриалаад тийм хуулийг батлуулсан.

Avatar

Зочин 2024-02-22 122.201.31.51

Ойрад нарт эх орон гэж байхгүй. Тэрчлэн буриад хасаг нар ч ялгаагүй. Энэ улсыг бага ястнууд хайрлахгүй. Халхчууд бид л хамгаална. Гэхдээ нутаг орноо таг сахиад сууж болохгүй. Эзэмшүүлэх биш ашиглуулъя!

Avatar

Нэргүй 2024-02-22 103.212.117.172

umhii hujaa e****z halhistuud ch baihgu

Avatar

Нэргүй 2024-02-22 122.201.31.51

Ашиглуулах эзэмшүүлэх 2 өөр. Гадны хөрөнгө оруулалтыг урьж 200 удаа гуйлга гуйсны эцэст газраа ашиглуулж байж уурхай, орд газрыг эргэлтэнд оруулахаас өөр аргагүй байдалд орж байж. Харин эзэмшүүлэх гэдэг бол хөрөнгө оруулагч нар давраад илүү их ашиг сонирхол тусгаж буйг төрийн зүгээс баталгаажуулсан явдал. Хэн эзэмшүүлж байсан байна вэ?

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.191.222

З.Энхболдоос газрын хурааж ав х***а нарт газар эзэмшүүлсэн байна!!!

Avatar

Зочин 2024-02-22 103.140.10.213

хотгорбаатараа өмөөрөөд үхэхнээ хар ацнууд.

Avatar

Иргэн 2024-02-22 66.181.186.158

ашиглах,эзэмших 2 тэс ондоо ойлголт шүү. хөрөнгө оруулалтаа нөхөж тодорхой ашиг олох хугацаа өгч байж хөрөнгө оруулагч орж ирнэ. энэ хугацаанд ашиглаад гарна гэсэн үг. эзэмшинэ гэхээр барьцаанд тавих ,цаашлаад өмчлөх тухай яригдаж мэдэх юм

Avatar

Иргэн 2024-02-22 202.55.188.117

Ашиглуулж байнаа гэдэг нь нэг ёсондоо эзэмшүүлж байнаа гэсэн үг шүү дээ. Ямар ялгаа байна??!!!

Avatar

Нэргүй 2024-02-22 213.87.154.227

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-22 139.5.218.122

энэ Билэг сайхан хотгор шанагаас бэлэг авчихжээ

Avatar

Иргэн 2024-02-22 203.220.125.224

Хэн санаачилсан, хэн баталсан, хэн өөрчилсөн нь хамаагүй. Ер нь хэн байх нь хамаагүй… зөв чиглэлд нь оруулах хэрэгтэй.
Женко чинь өчнөөн газар авч эзэмшүүлчихээд тэр цуцлагдах гэхээр үлгэр яриад явж байна. Хар дээр цагаанаар бичсэнийг ойлгодоггүй. Женкогоор тархиа угаалгасан загалмайлсан эцгийн шавхруу долоогч. Чам шиг үр хүүхэдгүй юм шиг, ирээдүй хойч үеэ бодохгүй тэнэгүүд үхэж дууссаны дараа Монгол хөгжинө.

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.170.85

Норовын Алтанхуяг нь санаачлаад З.Энхболд нь бталаж өгч л дээ муу…

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.183.244

Х.Баттулга: Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нар Тавантолгойн ордыг 100 жилээр Хятадад өгөх гэж байсан. Тийм учраас бидний зам салсан.

Avatar

Нэргүй 2024-02-22 172.59.190.180

zi geed beltregee horij shalga jinhene hulgaich mongol ulsiin 70 huraaasan hurungiig taraasan gadnii zahialgaar hulgaich

Avatar

зочин 2024-02-22 103.57.93.155

Бүгдэд нь хариуцлага тооцохыг шаардаж байна. Энэ бол хуулийн хулгай Монголын ард түмнийг доромжилж буй явдал. Монгол хүн эх орондоо үнэтэй эрдэнэ нь байх байтал гадны цагаачдаас дор эрх зүйн орчинд амьдрана гэдэг бол доромжлол. Энд наад захын эрх зүйн онол хүний эрх үндсэн хууль төрт ёс эрх тэгш байдал гээд яригдана шүү дээ. Яагаад монгол хүн ганц 0.7 га газраа 5 жилээр эзэмших гэж махаа зулгааж байхад гадаадын иргэн яасан байх нь тухайн улсынх нь цөөврүүдтэй нийлж улс орныг нь цөлмөж байна шдэ.

Avatar

gan 2024-02-22 202.179.21.250

100 jil hujtel geheer 1 jil esvel 3 yum uu 5 jileer bj bolh yum bish uu

Avatar

Нэргүй 2024-02-22 103.57.94.98

Газрыг 100 жилээр өгөх гэсэн хуулийн жинхэнэ эзэн нь
Бэлтрэг Энхболд шүү дээ !!!

Avatar

Нэргүй 2024-02-22 202.21.96.212

Хүрэлбаатарыг худлаа гүтгэсэн байна. Ард түмэн сэрэмжтэй байх хэрэгтэй.

Avatar

зочин 2024-02-22 202.126.90.38

АН-ынхны төр барьж байх үед л шийдсэн асуудал байна.Гарын үсэг тамга тэмдэгтэйгээ харуулж байна..Юун худал гүтгэлэг вэ. Юунаас сэрэмжлэх ёстой болж байна аа.Хуулиа яаралтай засч улс оронд хохиролтой зүйлийг арилгах шаардлагтай.АН-ын зарим нөхөд энэ байтугай улсоронд хортой зүйл санаа зовохгүй хийнэ.Гадаадын үл бүтэх этгээдүүдтэй хуйвалдана.Гадны хүн шиг л хандана.Зөвхөн хувиа бодно..

Avatar

Нэргүй 2024-02-22 202.126.90.76

муу тролл

Avatar

Зочин 2024-02-22 66.181.191.61

З.Энхболд хогийн дурак шүү,Женкогийн өрөөсөн дугуй

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.170.85

оо муу хумсаа нуусан муур хулгайч З.Энхболдод хариуцлага тооцох ёстой юм бишүү

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.170.85

З.Энхболд СТРАТО-гоор нүүрсний хулгай хийсэн үнэн шдэээ

Avatar

Нэргүй 2024-02-22 202.131.239.50

Z.Enhbold Altanhuyag nar ezemshuuleh geed huulid nemelt oruultsan bdg naasan. Daraa 2023 ezemshuuleh gesniig hasaad ashigluulah gesniig uldeseniig ni Jenko pop rood bsn. Z.Enhbold Altanhuyag Jenkogiin suganii usuud tuhain ued Jenko yuch dugaraagui atal odoo songuulid duhuud poporch mongolchudin tarhiig ugaaj ntr. Ene l***r uls turuus bur musun zailj uiliin uree edleesei

Avatar

зочин 2024-02-22 59.153.112.66

Шуналтай новшнууд,Багабанди үхэхдээ даахгүй шахуу махигаад явж байдаг алтан бүсрүүгээ сарвайж байгаад үхнэдээ.

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.182.123

жинхэнэ эзэн нь Шамилхаан

Avatar

Монгол хүү 2024-02-22 64.119.29.63

ИЙМ ХАР ЭЛЭГТЭЙ ХҮМҮҮСЭЭР БИД ХУУЛЬ БАТЛУУЛДАГ БИДНИЙ МОНГОЛЧУУДЫН ХЭЛДЭГЭЭР ЧОНООР ХОНИО МАНУУЛЖ БАЙСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ!!!
АЗГҮЙ ХОНИНУУД БАЙЖ ДЭЭ! ОРОЙТСОНЧ ГЭСЭН ХЭЗЭЭ Ч ШИЙДВЭРЛЭХГҮЙ БАЙСНААС Л ДЭЭР БОЛЖДЭЭ!!!

Avatar

Нэргүй 2024-02-22 45.141.215.97

ямар ч бодит линк байхгүй хэдэн фотошопдсон зураг тавиад тав алхахгүй баригдах худал мэдээгээр гүжирдэж гөрдөх гээд яахавээ хотгор шанагаа

Avatar

зочин 2024-02-22 66.181.170.85

Энхболдын страто угаасаа нүүрс баяжуулах үйлвэртэй ш дэ. бас тэр мухар төмөр зам энэ үйлдвэрийн нүүрс зөөх зорилготой

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.170.85

Наад газрын хурдан хурааж аваач шэээснүүүдэээ юугаа хараад байгаа юм бээ!!!!!

Avatar

Нэргүй 2024-02-22 203.91.115.55

Хүрэлбаатарын цөөвөр бэлтэгрүүд аргаа нууж худал фотошопооор гүтгэн доромжлох нь хэрээс хэтэрлээ.Цөөврүүд үүнд итгэнэ гэвэл ГОРД .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж