Газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтын жинхэнэ эзэд

Хуучирсан мэдээ: 2024.02.22-нд нийтлэгдсэн

Газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтын жинхэнэ эзэд

Газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтын жинхэнэ эзэд

Сүүлийн хэдэн сарын хугацаанд дуулиан болоод байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар Засгийн газар, Улсын их хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ард иргэд бүгд харилцан адилгүй ойлголт байр суурьтай болж хэрүүлийн алим удаан үргэлжилж байна.  

Үүнд зорилготой олон нийтийг төөрөгдүүлж, улс төрийн асуудал болгосон хэсэг бүлэг этгээдүүд ч байгаа нь тодорхой болсон. 

Иймд энэ хуулийн маргааны хамгийн гол сэдэв болох газартай холбоотой асуудлыг Хөрөнгө оруулалтын тухай хуульд хэрхэн тусгаж УИХ-аас баталж байсан талаар судлан танилцуулж байна. 

1993 оны хуульд 

БАРИМТ №1 

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг анх УИХ-аас 1993 онд батлахдаа газартай холбоотой харилцааг оруулж тусгасан байна. Уг хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д зааснаар Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид гэрээний үндсэн дээр газрыг эхний ээлжинд 60 жилээр ашиглуулах, хугацаа дуусахаар 40 жилээр нэмж сунгаж болохоор зөвшөөрсөн. 

Өөрөөр хэлбэл, 1993 оноос эхлэн ГАЗРЫГ 100 жилээр АШИГЛАЖ болох зохицуулалттай явж иржээ. 

2013 оны хуулийг шинэчлэн батлахдаа… 

1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг 2013 онд шинэчлэн найруулж, тухайн үеийн Н.Алтанхуягын Засгийн газар санаачилж, З.Энхболд даргатай УИХ Хөрөнгө оруулалтын тухай хууль нэртэйгээр баталсан аж. Ингэхдээ газрыг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид 100 хүртэл жилээр ашиглуулах дээр ЭЗЭМШҮҮЛЖ болох зохицуулалтыг нэмж оруулжээ. Энэ зохицуулалт нь өнөөдөр ч хүчинтэй хэвээр үргэлжилж байна. 

Өөрөөр хэлбэл, 1993-2013 онуудад ГАЗРЫГ 100 жилээр АШИГЛАЖ болох зохицуулалттай байсан бол 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ГАЗРЫГ гадаадын аж ахуй нэгжүүд 100 жилээр ЭЗЭМШИЖ болох зохицуулалт хэрэгжиж байна. 

БАРИМТ №2 

УИХ-ын дарга З.ЭНХБОЛДЫН ТУХАЙН ҮЕД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛАЖ БАЙСАН БИЧЛЭГ 

2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг Н.Алтанхуяг Ерөнхий сайдтай Засгийн газраас санаачилж Улсын их хуралд өргөн барьж батлуулж байжээ. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлээр төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг АШИГЛУУЛЖ болохыг зөвшөөрсөн бөгөөд ЭЗЭМШҮҮЛЭХ-ийг зөвшөөрөөгүй байдаг. Ийм байсаар байтал Хөрөнгө оруулалтын тухай хуульд газрыг ЭЗЭМШҮҮЛЭХ талаар Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас З.Энхболд УИХ-ын даргад өргөн мэдүүлж, тус УИХ-аас Үндсэн хууль зөрчин байж баталж байжээ. 

2023 онд Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд… 

“Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, салбар бүр дэх боловсруулалтыг түвшнийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас 2023 оны 6 дугаар сард Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. 

Уг нэмэлт өөрчлөлтийн хүрээнд одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2013 оны Хөрөнгө оруулалтыг хуулийг Үндсэн хуульд нийцүүлж, газрыг гадаадын аж ахуй нэгжид эзэмшүүлэхээр зөвшөөрснийг болиулах, зөвхөн ашиглуулахыг зөвшөөрсөн өөрчлөлт оруулахаар тусгасныг мушгин гуйвуулж олон нийтийн дунд төөрөгдөл бий болгоод байгаа юм. 

Ер нь бол олон нийт төөрөөд байгаа биш, тодорхой бүлэг, фракцуудаас “Ч.Хүрэлбаатар газрыг 100 жилээр гадаадуудад эзэмшүүлэх гэлээ” гэж олон нийтийг төөрөгдүүлэх акцыг маш өргөн бүрэлдэхүүнээр зохион байгуулж байгаа. Хүнд тайлбарлахад ичмээр дамшиг ч тайлбарлахаас өөр аргагүй. Товчхондоо бол энэ тархи угаалтын автор нь нөгөө л Женко байх юм. 10 жилийн өмнө алдарт Танкны үлгэрээрээ Монголчуудыг айлгаж төмөр замыг гацааж чадсан тэрээр одоо гадны хөрөнгө оруулалтуудыг хөөж туух шинэ хорлон сүйтгэх ажиллагаагаа эхэлсэн нь энэ юм.  

Ер нь дахиад цааш нь жаахан бодвол дан ганц Женкогийн улсаа хорлох бодлого нь 2013 оны хуулиар яг одоо газар ЭЗЭМШИХ эрхээ авчихсан гадаадуудын ашиг сонирхол нэгдсэн ч байх магадлалтай байна.  

Акц хэрхэн үргэлжлэх бол? 

Г.Занданшатар даргын хэлж байгаагаар гадаадын хөрөнгө оруулагч нарт газар бүр ашиглуулах ч эрхгүй болж байгаа болтой. Хөрөнгө оруулагч нарыг агаар дээр үйлдвэрүүдээ барьж, газар луу харахгүй зөвхөн тэнгэр ширт гэж байгаа болтой. Энэ нь цаанаа Засгын газар, ЭЗХЯ-наас газар эзэмших эрхийг хасах гэж байгаа бол бид бүр хөрөнгө оруулалтыг бүрмөсөн таслан зогсоож хаалт тавина гэж сүрдүүлж байгаатай яг адилхан. Одоо газар эзэмшиж байгаа гадаадын компаниудын хувьд ингэж сүрдүүлж байж газраа эзэмших эрхтэй хэвээр авч үлдэнэ гэж Женко болон түүний нөхөд бодсон бололтой. 

          Тухайлбал ямар компани байж болох вэ?  

Тэдгээрийн хамгийн том төлөөлөл нь З.Энхболдын хамаарал бүхий Страто ГХО-тай компани юм. Хятадын хөрөнгө оруулалттай Страто компани нь Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо суманд төмөр зам дагуу 1 сая 224 мянган м2 газрыг эзэмшдэг. Мөн Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны үйлдвэрийн яг залгаа газар 600 мянган м2 газрыг эзэмшихээр авсан байна. Төмөр зам болон газрын тосны үйлдвэр орчмын газар нь аюулгүй байдал, стратегийн хувьд онцгой бүсэд эзэмших эрх авсан гадаадын компани үүнийгээ буцааж өгөхгүйн төлөө энэ мэт акцыг зохион байгуулж байгаа нь тодорхой байна.  

Эцэст нь наана "эх орон" ярьж матрын нулимс унагадаг нөхдүүд цаанаа ийм эрх ашгийн төлөө улсаа хорлож улстөрждөг бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж