Авлигын ЗУД!

Луу жилийн хаваржилт хилэн ихтэй байна. Шадар сайд С.Амарсайханы өгсөн, хамгийн сүүлийн үеийн мэдээгээр зуд, турханы улмаас улсын хэмжээнд 1.5 сая мал хорогджээ. Цаг агаарын байдал улам хүндрэх төлөвтэй, УЦУОШГ-ын гаргасан сэрэмжлүүлгээр ирэх долоо хоногоос нийт нутгаар ахин цас орж, цасан шуурга шуурна гэснээс харвал цаашид малын зүй бус хорогдол улам өсөхөөр, хамгийн харамсалтай нь малчдын амь нас ч дээсэн дөрөөн дээр байна.

Хэдийгээр сүүлийн 15 жил тохиогоогүй цас орсон гэх ч Монголд жилийн жилд их, бага хэмжээгээр зуд болсоор ирсэн. Сүүлийн 60 гаруй жилийн 40 жилд нь их, бага хэмжээтэй зуд тохиолдож байсан статистик бий.  Атал хувь, хувьсгалгүй өмнөх зуд, турханаас сургамж авсангүй. Цас орохоор өвлийг санадаг, цаг тавирахаар мартчихдаг  нь монголчуудын зан. Наадмаас наадам, найрнаас найрны хооронд намар, зуныг үддэг.  Гэвчиг Монголд нүүрлэсэн өнөөдрийн зуд ганцхан байгалийн гай, гамшгаас болоогүй. Монголд нүүрлэсэн зуд, турхан  нь байгалийн гамшиг гэхээсээ төрд үүрлэсэн авлига, хулгайн гамшиг.  Авлига, хулгайгаа нуухын тулд төр, засаг нь малчдыг “мянгатын тэмдэг”-ээр хуурсны гор ингэж л гарч байна. Товчхондоо, монголчууд хүртэх ёстойгоо хүртэж байна гэсэн үг.

1.

Юуны өмнө УЕПГ-аас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээг хүргэе.  Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс нийт 84 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллагдагчаар татжээ. Үүний 13 нь улстөрд нөлөө бүхий этгээд, 90 нь нийтийн албан тушаалтан, 53 иргэн, гурван хуулийн этгээд агаад эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг 12 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс найман хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

Тэгвэл эндээс нэг асуулт тавигдана. АТГ-аас анх нүүрсний хэргийн гол сэжигтэн гэж зарласан 17 улстөрчийн асуудал юу болсон бэ гэж?! Тэдгээр 17 улстөрч дундаас ганцхан Б.Ганхуягт шүүхээс таван жил 9 сарын хорих ял оноосон. Тэгэхээр эндээс хоёр л хариулт байна. Нэгдэх нь, АТГ тэдгээр хүмүүсийг “хэлмэгдүүлсэн”.  Хоёр дахь АТГ тэдгээр сэжигтнүүдээс авлига авсан.

 Хамгийн гол нь 40 их наядын гэх нүүрсний хулгайн хэргийн гол сэжигтнээр нэр цохогдсон Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Х.Баттулга, Х.Мандахбаяр, А.Адъяасүрэн нар өдгөө эрх чөлөөтэй явж байна.  Ганц нүүрсний хулгайн хэрэг ч биш өнгөрсөн гурван жил олон нийтийн дунд дуулиан тарьсан, хохирлынх нь хэмжээ хэдэн зуун тэрбумаас хэдэн их наядаар яригдсан, албан тушаалаа урвуулан ашигласан, авлига хулгай, луйврын гэх олон хэргийг шүүх шийдвэрлэхдээ “чоно цатгалан, хонь бүтэн” гэдэг л болгосон.

Хоржоонтой нь, авлигачид мөнгөтэйгөө, эрх мэдэл, дааль стандартайгаа үлдэж байгаа бол ард иргэд нь эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод хоцорч байна. Хэрэвзээ, 40 их наядын нүүрс авлигачдын халаасанд биш айл өрх бүрийн хаалгаар орсон бол малчид ядаж малдаа өвс, тэжээл авч өгөх мөнгөтэй байх байсан биз.

2.

Засгийн газраас зарласан таван “Ш” буюу шилэн ажиллагааны хүрээнд өнгөрсөн оны хавар Хөдөө аж ахуйн сангаас зээл аваад төлөөгүй компаниудын нэрсийг зарласан. Тус сангаас 770 аж ахуй нэгж, 5118 иргэн, 138 төрийн байгууллага, 66 төрийн бус байгууллага зээл авсан боловч төлөөгүй болохыг Цахим хөгжил харилцааны холбооны сайд Н.Учрал зарлаж байлаа.

Зээлээ буцаан төлөөгүй компаниудас болж тус санд 52.4 тэрбум төгрөгийн эрсдэл үүсчээ.  Одоогоор “Арованна” ХХК хамгийн их буюу  дөрвөн тэрбум 551 сая 165 мянган төгрөгийн зээл авсан ч буцаан төлөөгүй бол төрийн байгууллагаас Хил хамгаалах ерөнхий газар 666 сая 600 мянган төгрөгийн зээл авснаа төлөөгүй байна. Мөн Төв, Увс, Сэлэнгэ, Булган, Баянхонгор, Ховд, Хэнтий, Орхон, Өвөрхангай аймгийн Хүнс хөдөө аж ахуй, Жижиг, дунд үйлдвэрийн газрууд авсан зээлээ төлөөгүй байгаа юм. Товчхондоо, төрийн санг төрийн өмчит үйлдвэр, компаниуд нь  “хоосолдог” жишээ цөөнгүй. Хөгжлийн банкны хамгийн найдваргүй хэрнээ том зээлдэгч нар нь Газрын тос боловсруулах үйлдвэр, ТОСК “МИАТ”, “Эрдэнэст Монгол”, Эрчим хүчний яам гэхчилэн байсан.

Тэрчлэн ХААДС-аас зээл аваад төлөөгүй компаниудын дийлэнх нь мөн л улстөрчдийн хамаарал бүхий хүмүүс. Хөдөө аж ахуйг дэмжинэ гэж зээл авсан "Арованна" компанийн ард УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд байгаа гэх хардлага ч хэвлэлийн гол мэдээ болж байлаа. “Батдэлгэр трейд" компанийн эзэн А.Баттөгс нь А.Сүхбатын төрсөн дүү. Төрийн сан, төсөв болгоныг хуу хамдаг “төмс” зардаг “алтны” ченж бий. Гэх мэтчилэн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх мөнгө “нохойн зам”-аар ороогүй бол хэчнээн малчны амьдрал дэм, тус болох байсныг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан улс төрийн хулгайч чамаас чиний ирээдүй, мөрөөдөл, ажил, цалин, боловсрол, эрүүл мэнд, бүхий л боломжийг чинь хулгайлдаг. Хоржоонтой нь, тэднийг чи өөрөө сонгодог гэдгийг л битгий мартаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-23 213.87.129.99

=== Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-23 103.57.94.166

Харамсалтай нь Монголын авлига, хулгай луйврын загалмайлсан эцэг нь АН боловч дотор нь нуугдсаар байгаа тэдгээр гол гэмтэнгүүд нь Женко, Адъяасүрэн хоёроор туг тахиад ард нь үлдэж дөнгөж байх шиг. Энэ хоёр ч уснаас хуурай гарна даа, харж л байгаарай

Avatar

зочин 2024-02-23 202.131.225.242

Аубакирын нэр яасан бэ

Avatar

арнгшү 2024-02-23 59.153.112.209

.Анандбазар, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Х.Баттулга, Х.Мандахбаяр, А.Адъяасүрэн t; эд нараас гадна ажнай энэ тэр гээд өөр олон хулгайч байгаа

Avatar

Нэргүй 2024-02-23 202.55.188.37

малчид маш залхуу шуналтай зангаасаа болж зуданд нэрвэгдсэн мах сүүний зам зээлд малчид монополь эрхтэй байна орос хятадаас мах сүү ааруул орж ирээд үнийг нь барьчаагүй байна энэ маш том давуу тал даанч 15жилийн хугацаанд малчид бх байдгаараа төрөөс тэтгэмж урамшуулал цол гуншин авсаар назгай амьдарсан хонь хэд вэ гэж асуувал 250000 гэж сумандаа зарчихна дарга сэтгүүлч ирээд асуувал 90000 төгрөгөөр хонь малаа зарж байна мал мах үнэгүйдсэн гээд сууж байдаг

Avatar

Зочин 2024-02-23 66.181.185.29

Бүгдээрээ 1000 малтан болж баяжих хоосон мөрөөдөл монгол улсыг малын билчээргүй болгож байгааг байгаль экологи эсэргүүцэж энэ зудыг явуулж санамж өгчээ.

Avatar

Зочин 2024-02-23 196.240.207.186

Хадлан, тариалангийн аймгуудын ихэнх газар ХХААЯ-ны авилгачдын гараар орж, өндөр үнэтэй өвс, тэжээлийг мал, арьс шир нь үнэгүйдсэн хэдэн малчид юугаараа авах юм бэ. ЭНЭ БОЛ УБ-ЫН ГАЗРЫН АВИЛГАЛЫН ГАЙГААР ТҮГЖРЭЛ ҮҮСДЭГ ШИГ, ХХААЯ-НЫХНЫ АВИЛГАЛЫН ГАЙГААР ЗУД БОЛЖ БАЙГАА. ӨВС ТЭЖЭЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР НАМАР БҮХ АЙМАГ СУМДААР 5-8 МЯНГААР МАЛЧДАД ЗАРААД, ЦАГ ЗУДАНД ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД НЭРВЭГДЭХГҮЙ ӨНГӨРӨХ БОЛОМЖ БАЙЖИЛ БАЙСАН. ЭНЭ БОЛ БАС Л ЭНЭ ТӨРД ГАРСАН ХУЛГАЙЧДЫН ГАЙ, ГАЙ, ГАЙ, ГАЙ,

Avatar

Иргэн 2024-02-23 202.21.103.226

Үнэн шүү, УБ хотын аль өнгөтэй өөдтэй газрыг төр засагтайгаа нийлээд хэдэн эрх мэдэлтэй хүмүүс хэдэн 100 гаагаар нь хашаалаад авсантай адил хөдөө орон нутагт ч ялгаагүй аль өвс тэжээлтэй газруудыг хэдэн зуун гаагаар нь хашаалаад авчихсан байдаг юм билээ. Хадлан тэжээлийн бүс нутагт ч ялгаагүй хадлан өвс бэлтгэл нь бизнес болчихсон. Малчид дуртай газраасаа хадлангаа бэлтгэх эрхгүй шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-02-23 142.114.7.245

ЯГ ҮНЭНИЙГ БИЧЖЭЭ.

Avatar

ЗОЧИН 2024-02-23 122.201.23.84

Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Х.Баттулга, Х.Мандахбаяр, А.Адъяасүрэн нар өдгөө эрх чөлөөтэй явж байна. Яаахуу чаддаг юм бол барь л даа

Avatar

Нэргүй 2024-02-23 66.181.191.219

Энэ бол угаасаа нийгмийг ямарч амьдралын туршлагагүй шуналтай албан тушаалын хэнээтэй залуучууд удирдаж байгаатай холбоотой. амьдрал мэдэхгүй харин иргэд, нийгмээрээ тоглож байна.

Avatar

зочин 2024-02-23 103.212.117.224

Одоо бол төрийн мэдлийн хуучнаар нэгдлийн мал байхгүй. Зөвхөн иргэдийн өөрсдийнх нь л өмч.
Хотын мань мэт нь өндөр үнээр мах авч амьдралаа арайхийж залгуулдаг. Малчдыг гадуурхаад байдаг
асуудал байх ёсгүй, байдаггүй ч байх. Тэгэхээр малчид өөрсдийнхөө төлөө өөрсдөө л ажиллаж, амьдрах ёстой бх.
Хашаа, хороо, өвч тэжээл, мал махаа нядлах, зарах, ашгаа олох нтр бол тэднийх мэдэх, хариуцах хэрэг Тийм үү?

Avatar

Нэргүй 2024-02-23 66.181.188.72

үгүйлэн. буруу ойлголттой байна. Монгол улсын үндсэн хуулийн 5ийн 5 д мал бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж заасан байгаа.

Avatar

xsgyi 2024-02-23 50.169.176.162

-yguin ; #

Avatar

Нэргүй 2024-02-23 203.98.76.4

Жилээс жилд Малаа зараад хотод машин, хашаа байшин цаашлаад орон сууц аваад УБ Хотруу шаваад, ажил хийхгүй таксинд гүйгээд УБ хотын УТАА,ТҮГЖРЭЛ нь улам нэмэгдээд л ……ТӨР засгаас ЗӨВ БОДЛОГО, ХЯНАЛТ, УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТ л хэрэгтэй байнадаа…..Түүнээс би Гоё Дээл Гоё Малгайгаа өмсөөд Гадаад Дотоод Хэлээрээ Гайхалтай Сайхан Яригчид, Гадаадын Сайхныг Яригчид, Аль нэг Сэдвээр Номлогчид, Онолчид, Гурил Будаа Тараагчид Хэрэггүйэээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж