Якузагийн толгойлогч цөмийн материал хууль бусаар наймаалцсан гэв

Хуучирсан мэдээ: 2024.02.22-нд нийтлэгдсэн

Якузагийн толгойлогч цөмийн материал хууль бусаар наймаалцсан гэв

Якузагийн толгойлогч цөмийн материал хууль бусаар наймаалцсан гэв

АНУ-ын  прокурорын алба Японы нэр нөлөө бүхий Якузагийн гишүүн хууль бусаар уран,плутонг Иранд нийлүүлэх тохиролцоо хийсэн гэв. Такеши Эбисава(60) нь Шри-Ланка,Мьянмар, Тайланд болон АНУ-д хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг бүлэглэлийн ахлах гишүүн ба тус хэрэг мөрдөн байцаалтын явцад батлагдвал бүх насаараа хоригдох шийтгэл авна. Эбисава болон түүний холбоонууд Тайландад байхдаа АНУ-ын Мансууруулах бодистой тэмцэх албаны нууц ажилтанд цөмийн  материалын дээж үзүүлснээр баривчлагдсан байна. Түүний хамтрагч  нь Ираны генералтай нэр холбогдсон хар тамхи,зэвсгийн наймаачин бөгөөд цөмийн зэвсэг үйлдвэрлэхээр хамтарсан байж болзошгүй гэж таамаглаж байна. Түүнчлэн Эбисава Мьянмарын босогчдод зэвсэг худалдахаар бэлтгэж байсан ба үүнд газар-агаарын пуужин,довтолгоо болон мэргэн буудагчийн буу, пулемёт,янз бүрийн калибрын пуужин, тактикын хэрэгслүүд орно. Эбисавагийн холбогдох шүүх хурал Пүрэв гаригт болохоор төлөвлөж байна.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж