Сэлбийн гүүрэнд мөс тулахаас сэргийлж, гараар хагалахаас өөр аргагүй гэв

Сэлбийн гүүрэнд мөс тулахаас сэргийлж, гараар хагалахаас өөр аргагүй гэв

Сэлбийн гүүрэнд мөс тулахаас сэргийлж, гараар хагалахаас өөр аргагүй гэв

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү өнөөдөр /2024.02.22/ Сэлбэ голын мөсийг зөөж, тээвэрлэж байгаа талаар мэдээллээ.


Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд халиа дошин үүссэн 15 байршил байн. Үүний зургаан байршлаас буюу Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргээс мөсийг зөөж байгаа. Өнөөдрийн байдлаар 21.340 тонн мөсийг Сэлбэ голоос зөөж, тээвэрлэж байна. Бид машин техникээр мөсийг хагалж авч, тээвэрлэж байгаа. Харин гүүрэнд мөс тулчих вий гэдэг үүднээс гар аргаар ажиллахаас өөр аргагүй. Энэ ажлыг хоёрдугаар сарын 15-наас эхлүүлээд гуравдугаар сарын 15-н гэхэд дуусгана. Дөрөвдүгээр сарын эхээр цаг агаар дулаарч, шар усны үер болох эрсдэлтэй. Мөн Засгийн газраас 62 дугаар тогтоол гарч, тавдугаар сарын 15-н хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй. Үүнтэй уялдуулж, Улаанбаатар хотын хэмжээнд онцгой байдлын шар түвшинд шилжсэн.

Бидэнд ажил хийхэд хүндрэлтэй, тоног төхөөрөмж дутагдалтай байгаа нь үнэн. Хувийн хэвшлийн байгууллагуудаас 25 аж ахуйн нэгж санал өгснөөс 12 нь техникийн бүрэн байдлыг ханган ажиллаж байна.

Өдрийн цагаар голын мөсийг хагалж, оройн 22.00 цагаас хойш ачааны машинаар зөөж байгаа. Аж ахуйн нэгж байгууллагууд мөс зөөж байгаа рейсээрээ /тээвэрлэлтээрээ/ мөнгө олгоно. Нэг сарын хугацаанд хэдэн удаагийн тээвэрлэлт хийснээрээ тооцож, санхүүжилтийг Гамшгаас хамгаалах хуулийн дагуу олгоно. Өнөөдрийн байдлаар 373 ажилчин ажиллаж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-22 213.87.154.227

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-22 59.153.114.139

техникээр у мөсөө хагалаачээ гараар жижигхэн юмаар цохиод яасан өрөвмөөрч юмбэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж