Эрүүл мэндийн салбарын 7 цаасан үйлчилгээ цахимд шилжинэ

Эрүүл мэндийн салбарын 7 цаасан үйлчилгээ цахимд шилжинэ

Эрүүл мэндийн салбарын 7 цаасан үйлчилгээ цахимд шилжинэ

Жирэмсний хяналтын карт, Амбулаторийн карт, даатгал, жор, Дүрс оношлогооны дүгнэлт, Товлолт буюу вакцины лавлагааг цаас биш цахим болгож, цаг, мөнгө хэмнэнэ. Долоон төрлийн цаасан үйлчилгээ цахим систем болж өөрчлөгдөхийн хэрээр элдэв чирэгдэл, эмнэлгийн ачаалал эрүүлжинэ.

Цаасаар явуулдаг 7 төрлийн үйлчилгчээ 5-р сарын 1-ээс “цахим” болно. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай 2023-2027 онд хэрэгжих хөтөлбөрийн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтйг эрчимжүүлэх үйл хэргийг дэмжиж байгаад талархалтай байна. Монгол Улсын Ерөнхий сайдын захиримжаар Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна. НҮБ зөвхөн энэ үйл ажиллагааг дэмжихээс гадна хөтөлбөр үндсэн 4 үндсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ. Цахим манлайлагчид төслөөр дамжуулан олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд төлөвлөгөөнд тусгагдсан. Бүх нийтийн цахим ур чадварыг өсгөх бодлогод нийцүүлэн, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллын салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. Боловсрол (цахим ур чадвар), эрүүл мэнд (тогтолцоо бэхжүүлэх), хүүхэд хамгаалал (PRIMERO нэвтрүүлэх) чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог дэмжих, чадавхи бэхжүүлэх, гамшгийн үе дэх харилцаа холбоонд дэмжлэг үзүүлнэ. Нэн эмзэг, орхигдох эрсдэлтэй хүн амын хэсэг бүлэг нөөц боломжоо бүрэн дүүрэн, эрх тэгш ашиглаж, хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй, цочролд тэсвэртэй эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, нийгмийн хамгаалал, ус, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний үр шимийг хүртэх нь хөтөлбөрийн “гэрийн даалгавар” юм. Эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллыг онилсон хөтөлбөрт НҮБ-ын Хүүхдийн сангаас 670 мянган ам. доллараар санхүүжүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-22 213.87.154.227

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж