Бид КАМЕРТОНД хайртай

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Бид КАМЕРТОНД хайртай

8-р
сарын 28-ны оройны 20 цагт төв цэнгэлдэхийн төв хаалгаар 15 жил сонсож
дуулж өссөн 10 цомгийнхоо эзэн хамтлагийн төрсөн өдрийн баярт орж ирлээ.
Манай цэнгэлдэх хүрээлэн чинь ямар ч гоё болцын, сэтгэл хөдөлсөн гэж
жигтэйхэн. Тоглолт ер нь бол 15 цагт эхэлсэн. Рок поп хип хоп хамтлагууд
тус бүр 45 минутын тоглолт хийсэн сурагтай. Хань бид 2 зөвхөн Камертон
үзнэ гэж бодоод хамаг ажил төрөл үр хүүхэд гэр орноо зохион
байгуулчихаад очсон болохоор ирэхэд сүүлийн 2 хамтлаг дуулж байлаа. За
нөгөө ар монголын алдарт хип хопчид гэж Ванкьюш гэдэг нижгээд нөхдүүд
дууллаа. Ардаа маш сайн бэлтгэгдсэн бүжигчидтэй өөрсдөө хамт бүжин
цэнгээд л хамаг олныг доргиосон сайхан тоглолт болсоон. Дараа нь Оутлав
гэдэг сүржин нэртэй бас л алдарт хип хопчид гарч ирэх болоод л хөтлөгч
нь зарласан тэгсэн яасан хүмсүүд "ҮҮҮҮҮҮ ФҮҮҮҮ" гэж хүлээж авахын. Тэр
20:30 болчихоод Камертон гарч ирэхгүй байгаагаас болсон уу эсвэл юуных
вэ? Гэхдээ бүх хүмүүс тэгээгүйлдээ ардуур урдуур бас дагаж дуулан
баясалдах нэгэн байхад бас аль альных нь яагаад байгааг ойлгохгүй энэ
яадаг хүүхдүүд вэ? гэх манай хань бид 2 шиг хүмсүүд бас байхын. Хөөрхий
тэр хүүхдүүд сүүлдээ бүүр урам нь хугараад уур нь хүрсэн байхөө.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж