"Хэнтийд төрөх дөхсөн 65 ээж эмнэлгийн тусламж авах боломжгүй байна"

"Хэнтийд төрөх дөхсөн 65 ээж эмнэлгийн тусламж авах боломжгүй байна"

"Хэнтийд төрөх дөхсөн 65 ээж эмнэлгийн тусламж авах боломжгүй байна"

Ардчилсан намын өнөөдрийн 4:11 мэдээллийн цагт  Ардчилсан намын дэд дарга Т.Пүрэвхатан, Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Пунсалмаа нар оролцож, мэдээлэл хийлээ.


Т.ПҮРЭВХАТАН:

-Хэнтий аймгаас өчигдөр ирлээ. Малчны хотонд юу тулгамдаж байна вэ гэдгийг газар дээрээс нь хүргэхээр  ажиллалаа. Хэнтий аймагт өнөө маргаашгүй төрөх гэж байгаа 65 ээж, байнгын эмчийн хяналтад байдаг 228 иргэн, 0-3 насны нярай 630  хүүхэд байна. Зам гаргах асуудал нэн чухал байна. Өнөөдөр зам гаргалаа, 2-3 цагийн дараа шуураад зам хаагдаж байна.

Зам гаргачихвал малчид аймаг, сум руугаа яваад эмнэлгийн тусламж үйлчилгээгээ авчихна.

Мөн Галшар, Баян-Отог сумын нэгдсэн эмнэлгийн машин эвдэрсэн тул иргэд, малчид эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна.

Байгалийн гамшиг болгон улс орон бүрт тохиолддог. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлснээр хохирол багатай даван туулдаг. Тийм учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг байх шаардлагатай.

Г.ГАНБААТАР:

-Сүүлийн 7 хоногт Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллаж байгаад ирлээ. Дорноговь аймаг гэхэд л нийт мал сүргийнхээ 15 хувийг зудын улмаас алдчихаад байна. Маш их малын хорогдол бий болж малчдын эрүүл мэнд, сэтгэл санаа хүнд үед байгаа үед иргэн рүүгээ чиглэсэн арга хэмжээнүүдийг авах нь чухал.

Тухайлбал, банк, санхүүгийн байгууллагууд гэрээн дээр заасанчлан давагдашгүй хүчин зүйлийн үед ямар арга хэмжээ авах ёстой, зээлээ сунгах, хөнгөлөх, асуудлыг яаралтай хийх шаардлагатай. Малын тэжээл өвснөөс гадна тусламж үзүүлэх хүч хөдөө орон нутагт маш их хэрэгтэй байна. Энэ зуднаар ч биш хөдөө аж ахуйн салбарыг цогцоор нь өөрчилж хөдөө аж ахуйн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай.

Үндсэн хуульдаа эрдэнэт мал сүрэг төрийн хамгаалалтад байна гээд заачихсан. Гэтэл малаа, малчдаа хамгаалах бодитой шийдлүүд үгүй байна. Малын индексжүүлсэн даатгалыг бий болгох нь бид аливаа асуудлыг гарсан хойно нь биш яг тухайн цаг үед нь бодитоор хамгаалах юм. Ингэж даатгалын системийг бий болгох, урьдчилан сэргийлэх шаардлагатай. Байгаль цаг уур, гамшгийн давтамж маш өндөр байгаа тул малчдад тулгамдаж буй эдийн засгийн эрсдэлийг үгүй хийх юм. Харин өнөөдөр бодит байдал дээр махнаас бусад арьс шир зэрэг нь үнэгүй учраас малчид өвс, тэжээлээ авах хангалттай эдийн засгийн боломжгүй байна.

Б.ПУНСАЛМАА:

-Хөдөө орон нутагт хаваржилт хүндэрч байна. Нийслэлийн 9 дүүрэгт цэг бүр дээр Ардчилсан нам ажиллаж “Амь нэгтэй монголчууд” аяныг зохион байгуулж байна.

Монгол Улсын эдийн засгийг солонгоруулна гэж ярьдаг бодит байдал дээр солонгорсон, тогтвортой хөгжил бүхий эдийн засаг алга. Өнөөдөр бид малчдынхаа эдийн засгийг, бизнесийг солонгоруулах шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр хомс байгаатай холбогдуулан малын шим тэжээлт бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжиж, хөгжүүлэхэд төрийн зүгээс бодлогоор ажиллах шаардлагатай байна.
Жижиг дунд үйлдвэрийг дэмжихийн тулд зээл, татвараар дэмжих нь зөв юм. Сүүлийн үед савангийн үйлдвэрүүдийг бий болгосноор олон жижиг өөх тосны үйлдвэрүүд ашиглалтад орох болсон. Ингэснээр улсад татвар төлөгч олон компани, аж ахуй нэгжүүд бий болж, малчдын орлого бодитоор нэмэгдэнэ. Маш их хэмжээний малын өөх, дотор хаягддаг байсан бол бид дотоодын савангийн үйлдвэрлэлийг хангаснаар маш олон жижиг өөх тоосны үйлдвэрүүдийг дэмжин ажиллаж байгаа юм.

Н.ЛХАГВАДОРЖ:

-Нэг намын хэт ноёрхол, МАН Монгол Улсыг хөгжүүлэхгүй юм байна. Зун нь нийслэл нь үертэй, өвөл нь зудад нэрвэгдсэн энэ байдлыг бид яаж үгүй хийх вэ. Сүүлийн 50 жилд тохиогоогүй төмөр, шилэн зуд тохиож хонин толгойгоор тооцоолон үзвэл нийт 8 сая гаруй мал буюу 1.5 их наяд төгрөгийн мал хорогдсон байна. Эдийн засгийн тооцоогоор малчдын эдийн засгийн 50 орчим хувь нь үгүй болж байна.

Хөдөө орон нутгаас суурин бараадсан, сум бараадсан, аймаг бараадсан нүүдлүүд бий болж, нийслэл Улаанбаатар хотыг чиглэсэн их нүүдэл бий болох гэж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардаж байгаа. Дан ганц “Амь нэгтэй Монголчууд” аяныг хэрэгжүүлэх бус монгол орон даяар нийгэмд чиглэн үйлчилдэг залуучууд та бүхнийг малчдадаа туслан ажиллахыг Ардчилсан намын зүгээс уриалж байна.

УИХ-ын гишүүд аймагтаа яг одоо ажиллаж байна. Ардчилсан намын дарга энэ сарын 26-ний өдрөөс эхлэн онц ноцтой зудын аюулд нэрвэгдсэн аймгууддаа ажиллахад бэлэн болсон байна. Эрдэнэт хүний амь энэ зудаас шалтгаалан үрэгдээд байна. Төрийн одон медалийг өрж тавиад баяр хөөр, цэнгэл болж очдог шиг малчин өрх бүрд хүнд хэцүү цаг үед тусалж ажиллахыг хүсэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-22 203.98.76.4

ТӨР Засгаас Зөв БОДЛОГО, ХЯНАЛТ, УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ хийх нь л Төрийн ГОЛ ҮҮРЭГ болохоос Гурил будаахан, Одон медаль нтр тараадаг ЭНЭРЭНГҮЙ САЙХАН СЭТГЭЛТЭН ХҮНИЙ ХАЙЛАНГУУД бишэээ……

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.185.221

Хуцмой. Та нар л дутаж гэнэ. Зудаар бүү тоглолт хий.

Avatar

Зочин 2024-02-22 103.57.94.166

АН-хар пиар х****л жөтөөрхөл, хулгай луйвраас өөр чадваргүй, хар энергийн нэгдэл хэзээ ч олигтой нам болохгүйнээ. Үүгээрээ бол нийгмийн шаарууд гэж нийтэд үнэлэгддэг болохоо мэддэг ухаардаг хүн лав дээрээ байдаггүй, үеийн үед шүү. масс дотор нь жинхэнэ ардчилагч бий боловч цөөн, учир нь анхнаас нь хулигаан хулгайчууд тархий нь угаачихсан. Товчдоо өр сөлдөгч намынхаа зөвийг дэмжиж, бурууг нь иш үндэстэй хэлж чаддааг намыг НАМ гэдэг юмдаа

Avatar

Нэргүй 2024-02-22 213.87.154.227

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-02-22 78.187.120.177

Сонгуулийн өмнө олонд харагдах хэрэгтэй хө.

Avatar

Зочин 2024-02-22 59.153.112.115

Төрийн толгойд та бүгдийн сонгосон авилгалч, худалч, хулгайч нар гарчихаад Хангай Дэлхийг хүртэл хилэгнүүлж байна даа. Хэнтийнхэн бүгд худалч, хулгайч, авилгалчид баймааргүй юм…

Avatar

хүннү 2024-02-22 202.9.46.200

Төрийн толгойд ганц Хэнтийхэн байгаа юм биш. УИХ-дарга нь БХ-ынх, Еөк нь СҮ-ынх, ЕС нь ХЭ-ийх УИХ-ын гишүүд нь 21 аймаг 9 дүүргийнх. Бүх яамдын сайд,, дэд сайд, төрийн нарийн, агентлагуудын дарга, УИХ-ын гишүүд, байнгын хорооны дарга нар, хууль хүчний баыгууллагын дарга нарыг угсаа гарлаар нь ил болго. Хаанхых нь олон байгааг харж болно.

Avatar

Нэргүй 2024-02-22 103.57.94.98

Хэнтий аймаг төмөр шилэн зудтай бгаа Галшар,Баянмөнх хоёрхон сумандаа хүрэх замыг нь ядахдаа хусаад өгөөч !!!

Avatar

Нэргүй 2024-02-22 59.153.113.15

Хэнтийд баахан хөшөө барьж байхаар даанч данх хүүк баагий аварга тэнэгүүд байгаа болохоор нэмэргүй дээ

Avatar

Нэргүй 2024-02-22 202.9.46.200

Хаана ямар хөшөө барив?

Avatar

хүннү 2024-02-22 202.55.188.81

Цас зуд хэцүү байна. 60,70-д оны үед ийм цас ордог л байсан. Гэрийнхээ гадаах хунгарласан цасан дээрээс чаргаар гулгадаг, хичээлдээ явахдаа хунгарласан цасан дээгүүр явсаар хашаан дээгүүрээ алхаад гарчихдаг байсан. 1990-2021 он хүртэл цаг агаар түүн шиг болоогүй. Тэр үеийн хүүхдүүд сайн мэднэ. Цаашид ойрын хэдэн жил ийм л өвалтэй тулгарах нь. Тиймээс хот хөдөөгүй өвлийн бэлтгэлээ сайн базаа.

Avatar

Zochin 2024-02-22 202.126.88.116

үхэж бсан АН н п нүүд нар өөрсдаа дорвитой юм хийгээч худлаа улс төржсөн улаан луйварчид

Avatar

Нэргүй 2024-02-22 202.126.88.132

Газрын наймаачин, луйварчин

Avatar

Нэргүй 2024-02-22 192.82.92.204

Харц байдал нь хурц дайчин шулуухан байж мэдэхээр хүүхэн бэ? Женкогийн цэрэг биш бол энэ хүүхэн улс төрд хол явнаа, харин Женкогийн гар хөл уяаны гөлөг бол Монгол Улсын хөгжил дэвшил саад тээг болсон нэгэн болох буй за, АН женкогоос салж чадахгүй арчаагүй юмаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж