Б.Билгүүн: Хятадын шигшээд Монголын сагс өсч, хөгжсөн гэдгийг харуулна

Б.Билгүүн: Хятадын шигшээд Монголын сагс өсч, хөгжсөн гэдгийг харуулна

Б.Билгүүн: Хятадын шигшээд Монголын сагс өсч, хөгжсөн гэдгийг харуулна

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр/2024.02.22/ 19.30 цагаас Хятадын шигшээ багийн эсрэг 2025 оны Азийн аваргад өрсөлдөх эрхийн төлөө тоглоно. Шиан хотод болох уг тоглолтод Монгол Улс онцгой ач холбогдол өгч буй. Учир нь Монголын сагсан бөмбөгийн түүхэнд урьд нь энэ шатанд шалгарч үзээгүй байсан юм.

Монголын шигшээ багийн ахлагч Б.Билгүүн Азийн аварга болон ирэх тоглолтуудын талаар ярилцлага өгчээ. Тэрбээр тэмцээний талаар ярихдаа “Мэдээж, энэ тэмцээн Монголын шигшээ багт тун чухал. Бид 2013 онд зүүн Азийн аваргад оролцож, Азийн аваргад оролцох боломжоо алдаж байлаа. Дахин энэ түвшинд ирсэндээ баяртай байна. Бидний хийх ажил дуусаагүй. Миний хувьд энэ тэмцээн миний замналын хамгийн оргил мөч” гэжээ.

Улаанбаатар хотод өмнөх хоёр шатны тоглолтууд болоход Б.Билгүүн 13.6 оноо, 4.3 самбар, 2.0 ашигтай дамжуулалт, 1.3 бөмбөг таслалт, 1.0 блок дунджилжээ. Монголын шигшээ баг өмнөх хоёр шатандаа Малайз, Таити, Вьетнам, Сингапур, Тайланд, Хонг Конг, Гуам зэрэг улсуудтай өрсөлдсөн билээ.

Өнгөрсөн тоглолтууд Б.Билгүүний хувьд хүнд тоглолтууд байгаагүй бөгөөд жинхэнэ өрсөлдөөн одоо л эхэлж байна гэжээ. Тэрбээр “Өмнөх хоёр шатанд бид харьцангуй ижил түвшний багуудтайгаа өрсөлдсөн. Харин одоо Япон, Хятад, Гуамтай нэг хэсэгт орлоо. Тиймээс бид хариуцлагатай сагсан бөмбөг тоглохыг урьтал болгоно” гэжээ. Үүнийг хийхийн тулд Монголын шигшээ илүү Европ арга барилтай сагсан бөмбөг тоглохыг зорьж, грек мэргэжилтэн Василос Фрагкиасыг ахлах дасгалжуулагчаараа томилов.

Өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо Хятадын эсрэг хийх талаараа Б.Билгүүн “Бидний эхний тоглолт Хятадын эсрэг. Хүнд тоглолт болно. Хятад бол манай эртний хөрш. Бид хүүхэд байхаасаа л Хятадын сагсан бөмбөгийг үзэж өслөө. Тэд Азиас дэлхийн аварга, олимпод оролцох эрхийг авах хамгийн өндөр боломжтой багуудын нэг. Энэ тэмцээнд ч тун хүчирхэг бүрэлдэхүүнтэй иржээ. Гэхдээ бидэнд тэдний эсрэг тоглож байсан туршлага бий. Бид Хятадын шигшээг өмнө нь ялж байгаагүй ч тэдэнд Монголын сагсан бөмбөг бусад багууд шиг өсч, хөгжсөн гэдгийг харуулна. Манай дасгалжуулагчийн баг ч тэдний эсрэг төлөвлөгөө бэлдсэн” гэжээ.

Монголын шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо хоёрдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод Гуамын эсрэг хийнэ. Хоёр баг өмнө нь учраа тааран тоглоход Гуам ялимгүй илүүрхсэн билээ.

Тэдний талаар Б.Билгүүн “Гуам өвөрмөц арга барилтай баг. Тэд биеийн хөгжил, хувийн ур чадвараа ашиглаад эхэлвэл шилдэг баг. Нэгэнт л эн тэнцүү хоёр баг учир хэн илүү эрч хүчтэй тоглолтыг эхлүүлсэн нь хожих биз” гэв.

Монголын шигшээ баг талбай дээрээ, UG аренад ард түмнийхээ өмнө тоглохдоо тухтай байдаг. Монголын хөгжөөн дэмжигчид шигшээ багтаа давуу талыг бий болгодог. Энэ талаар багийн ахлагч “Гэртээ тоглох бол бидний хувьд тун чухал. Талбай дээр эх орноо, ард түмнээ төлөөлж гарч байгаа л бол ядрахыг үл ажран бидэнд ухрах зам үгүй гэдгээ ойлгох хэрэгтэй” гэж ярив.

Монголын сагсан бөмбөг сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, монголчууд сагсан бөмбөгт хайртай, дуртай болохыг бид хангалттай харсан.

Б.Билгүүн “Хүүхэд байгаа л бол хашаа, байрны гадаа сагсны шийд үргэлж байна. Цаг агаар гайгүй бол бид найзуудаараа хоёр хуваагдан тоглож, энэ спортоор дамжуулан дурсамжийг бүтээсэн. Чөлөөт цагаа ингэж өнгөрөөх нь найз нөхөдтэйгөө дотносох хамгийн сайн арга. Гэрийнхээ гадаа найзуудтайгаа сагсан бөмбөгт тоглох нь хөгжилтэй байсан” гэв.

Б.Билгүүний гэрт бага байхад нь мини шийд байдаг байсан бөгөөд тэнд л анх шидэж сурсан гэнэ. Үүнийгээ эргэн дурсахдаа Б.Билгүүн “Тэр жижиг шийд л миний хамгийн сайн найз болсон. Тэр жижиг шийд л миний хамгийн сайхан дурсамжуудыг хадгалдаг. Сагсан бөмбөгөөр дамжуулан би гэр бүл, найз нөхөд, карьер, хүндлэл, бүхнийг олж авсан. Миний одоо хийж буй бүх зүйл сагсан бөмбөгтэй холбоотой. Миний амьдралын дурсамж бүхэлдээ сагсан бөмбөгтэй холбогддог. Би одоо ч сагсаа тоглож, энэ спортыг хайрлаж байна” гэжээ.

Б.Билгүүн, сагсан бөмбөг хоёрын аялал үргэлжилсээр шинэ хуудсын өмнө ирээд байна. Б.Билгүүн дурсамжиндаа гайхалтай ялалтыг нэмж чадах болов уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-22 202.55.188.43

Бардам шалдан гуяны үлгэр…

Avatar

ukrop orzuud shig 2024-02-22 59.153.115.162

hohirloo nuudgailj bgmuu kkk

Avatar

Нэргүй 2024-02-22 59.153.112.72

80:49 Хөөрхөн штээ, энэнээс илүү яахийм тээ?

Avatar

Нэргүй 2024-02-22 70.108.16.162

80: 49

Avatar

Нэргүй 2024-02-22 213.87.154.227

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-22 202.126.88.132

Хожихын төлөө тоглохгүй юм уу

Avatar

йыбөйөб 2024-02-22 122.201.20.194

хөгжөөгүй л байна даа. биеээ хөгжүүлээчээб залхуу сагсчидаа.

Avatar

зочин 2024-02-22 66.181.168.8

хятад 100 оноо монгол 50 оноо кк

Avatar

Нэргүй 2024-02-22 203.17.23.177

ТЭМЦЭЭНИЙ ҮР ДҮН ОЙЛГОМЖТОЙ БИЗ ДЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж