Завхан аймгийн 4 суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 

Завхан аймгийн 4 суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 

Завхан аймгийн 4 суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж байна. Өнөөдөр Завхан аймгийн Онцгой комисс, Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн хамтарсан өргөтгөсөн хуралдаан боллоо. Тус аймаг 24 сумын аюулгүйн нөөцөд 1104,8 тонн өвс, 766,5 тонн тэжээл буюу нийт бэлтгэх өвс тэжээлийн нөөцийнхөө 82 хувийг бэлтгэжээ. Өнөөдрийн байдлаар нийт бэлтгэсэн өвсний 1059,1 тонн, тэжээлийн 701 тонныг зарцуулаад байна.  Завхан аймгийн нутаг дэвсгэоь нийт 249 өрхийн 631 хүн, 135,8 мянган мал отроор өвөлжжээ.  

Энэ сарын 11-16-ны өдрүүдэд өдөр шөнийн температурын зөрүүгээс шалтгаалж цасан дээр 2-3 см мөсөн үе үүсч Нөмрөг, Отгон, Тэс, Тэлмэн сумын нутгаар төмөр буюу мөсөн  зуд үүсэх нөхцөл бүрдсэн байна. 

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 03-аас хойш нийт 46 удаа цас оржээ.  Энэ сарын 18-ны байдлаар  цасны дундаж зузаан 1-35 см,  хунгарын зузаан 18-80 см, гуу жалгандаа 20-120 см, хөрний зузаан 2-25 см, мөсөн бүрхэвчийн зузаан 2-3 см тогтоод байгаа талаар аймгийн удирдлагууд мэдээлэл өглөө. Мөн энэ сарын 12-17-ны өдрүүдэд цас орж шуурсаны улмаас  орон нутгийн чанартай зам, даваа хаагдаж, 17 сумын  54 багийн 2,256 малчин өрх төрийн болон бусад үйлчилгээ авах боломжгүй, 194 хүүхэд хичээлдээ ирж чадахгүйд хүрчээ.   

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.АмарбаясгаланМалчид Засгийн газраас дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаа ч амьжиргааний түвшнийг дээшлүүлэх талаар бодлого хэрэгжүүлэхийг санал болгож байна. Засгийн газар энэ удаад улсын нөөцөд байсан 6000 тонн тэжээл, орон нутгийн нөөцөд байсан 20 000 тонн тэжээлийг малчдадаа үнэгүй хүргэж өгч байна. Хоёрдугаар ээлжинд хүчит тэжээлийг малчдадаа хүргэхээр бэлтгэж байна.  Импортын гурил, тэжээлийн татварыг тэглэх асуудлыг Засгийн газрын ирэх 7 хоногийн хуралдаанаар шийдвэрлэнэ. Үүнтэй холбоотой малчдад хүнс болон эм тариаг УОК-оос хүргэнэ” гэв. 

Өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газраас тус аймгийн 4 суманд энэ оны эхний улиралд багтаан автомашин олгохоор шийдвэрлэлээ. Мөн энэ ондоо багтаан тус аймгийн эрүүл мэндийн салбарт автомашин олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэх талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.  

Завхан аймагт цаашид 11.250 км далпуу татаж, зам гаргахад 181 сая төгрөг шаардлагатай байгаа талаар тус аймгийн Онцгой байдлын газраас танилцуулав. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-22 213.87.154.227

Харуулах боломжгүй.

Avatar

схд-23 2024-02-22 202.9.41.11

Амарбаясгалан гуай таны нөгөө "ШҮҮР" жиллагааны үр дүн яасан бэ? 6161 төрийн албан хаагч 157 тусгай албан хаагчийг яаж чөлөөлж ямар үр дүн гаргаваа. Худалч шоучин. Сонгууль болох гээд санал авах гээд л үхэн хатан гүйж байна уу. 31 тэрбум төгрөг хэмнэн гэж худлаа яриад л зурагтаар яриад байсан. Би чамайг бодвол 41 жил энэ намд басан гишүүн байна. Та нарын худалч яриаг одоо ард түмэндээ шударгаар мэдээлнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж