Булангийн орнууд руу 362 мянган толгой мал экспортолжээ

Булангийн орнууд руу 362 мянган толгой мал экспортолжээ

Булангийн орнууд руу 362 мянган толгой мал экспортолжээ

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэгийн мэдээллээр өнгөрсөн онд Монгол Улс 80.2 мянган тонн мах экспортолжээ. Энэ нь 2022 оныхоос тав дахин өссөн үзүүлэлт юм байна. БНХАУ-руу дулааны аргаар боловсруулсан мах экспортолдог байсан бол одоо булангийн орнууд руу сэврээсэн гулууз экспортлоход анхаарч ажиллаж буй аж. Дээрх арга хэмжээний хүрээнд мах экспортолдог компаниуд малчны хотноос амьд хонь худалдан авч, технологийн дагуу бэлтгэн экспортод гаргах арга хэмжээ авч ажилласнаар булангийн орнууд руу 362 мянган толгой мал гаргажээ

Мөн Хөдөө аж ахуйн биржийг шинэ шатанд гарган ажиллах болсноор ченжийн дамжлаггүйгээр худалдагч худалдан авагч хоёрыг холбох ажлыг гүйцэтгэсэн байна. Ингэхдээ 2024 оны нэгдүгээр сарын 17-ноос эхлэн биржийн арилжааг идэвхжүүлсэн. Сар гаруйн хугацаанд буюу хоёрдугаар сарын 21-ний байдлаар биржээр 303.73 тонн хонь, 111.56 тонн үхэр, 26.51 тонн ямааны мах, 147.2 тонн адууны мах, нийт дүнгээрээ 588.8 тонн махыг арилжаалж, 5.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ.

Мал аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээнүүд авч хэрэгжүүлнэ гэдгийг тодотголоо.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-22 213.87.154.227

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Мэргэжилтэн 2024-02-22 139.5.219.21

Уг нь жаахан ухамсартай бодовсролтой бол би арай ийм том салбарт хараахан болоогүй гээд соёлтойхон татгалзмаар байгаа юм даа..Залуу үеэ дэмжих ньизөв гэхдээ энэ хүүхэд бол арай биш.Олон. Улсын нэр хүндтэй сургууль төгссөн,гадаадын төсөл дээр ч ажиллаж үзээгүй ХААИС -ийн оюутны зөвлөл гэлүү тийм л англи болон бусад хэлгүй бацаан байна.Бас Их хуралд санаатай гэсэн байхаа

Avatar

зочин 2024-02-22 202.131.225.242

энэ гөлийсэн баньдийн дэргэд Сауле сайд дайтай дэд сайд байлаа. Үнэхээрийн хөдөлмөрч . дайчин ажлаа мэддэг бүсгүй байсан шүү.

Avatar

Нэргүй 2024-02-22 202.126.90.13

Энэ нэг глг

Avatar

сайн 2024-02-22 66.181.166.134

80 мянган тн – сайн бна. ер нь бол 200 мянган тн мах экспортлох боломжтой гэж үздэг. залуу сайдад амжилт хүсье!

Avatar

Нэргүй 2024-02-22 202.55.191.194

СЭТГҮҮЛЧИЙН ҮГ ӨГҮҮЛБЭРИЙН УТГА НАЙРУУЛГА БОЛ ТҮЙ Ч АЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж