С.Амарсайхан: Малчны зээлийг тэглэх боломжгүй

С.Амарсайхан: Малчны зээлийг тэглэх боломжгүй

С.Амарсайхан: Малчны зээлийг тэглэх боломжгүй

Хаваржилтын нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2024.02.22/ мэдээлэл хийлээ.


Шадар сайд С.АМАРСАЙХАН:

Засгийн газрын шийдвэрээр хоёрдугаар сарын 15-наас эхлэн улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь цасан бүрхүүлтэй байна. Одоогоор 192 суманд нөхцөл байдал хүндэрсэн, 1,5 сая толгой мал хорогдсон. Цаашид ч энэ тоо өснө.

Энэ хугацаанд улсын нөөцөөс 6000 тонн тэжээл гаргасан бол орон нутгийн нөөцөөс 20 мянга гаруй тонн тэжээл, мөн 10 мянга гаруй тонн тэжээлийн улаан буудай хүргэж эхэлсэн.

Цагийн нөхцөл байдлаас шалтгаалан нэмэлт арга хэмжээ авч ажиллана. Засгийн газрын гишүүдээр ахлуулсан зургаан ажлын хэсэг ажиллаж байна.

Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан,Говь-Алтай аймагт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ахалсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ бүсэд хаваржилт хүндэрсэн 49 сумдын 1971 малчин өрх бий.

Хоёр дахь ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахалж байна.  Гурав дахь ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахалж Хөвсгөл, Булган, Орхон аймагт ажиллаж байна. Дөрөв дэх ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт ажиллаж байна.

Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайханаар ахлуулсан тав дахь ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгуудад ажиллаж байгаа бол Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ахалсан зургаа дахь ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллаж байна.

Ерөнхий сайд зарим аймгуудаар явж, Засгийн газраас гаргасан тогтоолын шийдвэрийн биелэлтэд анхаарч ажиллаж байна.

Явуулын мал эмнэлэг ажиллаж, малын гоц халдварт өвчин, цэцэг өвчин, товруутах өвчин тархахаас сэргийлэх, ариутгал халдваргүйтэл хийх, эрсдлийг баагсах арга хэмжээг авч ажиллана.

1800 гаруй албан хаагч 140 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж 54 мянган км зам харгуй гаргалаа.  Техник хүн хүч нэмэлтээр хуваарилж ажиллаж байна.

Орон нутагт ажиллахад малчид зээл тэглээд өгөөч, цуцлаад өгөөч гэж хэлээгүй. Зээл төлөлтийг хойшлуулж өгөх хүсэлт тавьсан. 190 мянга гаруй малчнаас 141 мянга нь 1.2 их наяд төгрөгийн зээлтэй байгаа. Малчны зээлийн дундаж хүү 21 хувь. Малчин дээд тал нь 30-50 сая төгрөгийн зээл авсан байна. Хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, өвс тэжээлд зээлээ зарцуулдаг. Малаа барьцаалаад зээл авсан учраас зээлээ төлөхөд хүндрэл үүссэн. Тийм учраас Монголбанк, Төрийн банк Хаан банкны удирдлагатай уулзаж, эхний удаад зээл төлөлтийг ирэх зургадугаар сарын 1-н хүртэл хойшлуулахаар ойлголцолд хүрсэн.  Малчид зээл төлөлтөө хойшлуулах хүсэлтийг аймаг орон нутгийнхаа банкинд гаргана. Нийт малчны зээлийн 52 хувь нь Төрийн банкнаас олгогдсон байна. Нийт дүнгээрээ 685 тэрбум төгрөгийн зээл байгаа. 580 гаруй тэрбум төгрөгийн зээлийг Хаан банкнаас олгогдсон, зээлийн 48 хувийг эзэлж байгаа. Эдгээр зээлүүдийг хойшлуулах бүрэн боломжтой болсон.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Малчны зээлийг тэглэх нь гэдэг асуудал яригдах боллоо?

– Малчид зээлээ тэглээд, хүүг нь чөлөөлөөд өг гэж хэлээгүй. Зээл төлөлтийг хойшлуулж өгөх хүсэлт тавьсан. Тийм учраас банкны удирдлагуудтай ярилцаж зээлийг хойшлуулах арга хэмжээг авсан. Тэгээд ч малчны зээлийг тэглэх болон чөлөөлөх асуудал яригдаагүй, шийдвэрлэгдээгүй. Ийм боломж ч хомс. Зах зээлийнхээ боломж зарчимд нийцүүлээд зээл төлөлтийг хойшлуулах л арга хэмжээ авсан гэж ойлгох хэрэгтэй.

-Өвс тэжээлийн үнэ нэмэгдэж байна. Үйлдвэрийн үнээр нийлүүлэх боломж байна уу?

-Өнгөрсөн онд өвс тэжээлийг экспортлохыг хориглосон. Мөн импортоор орж ирж байгаа гурил, тэжээлийг импортын татвараас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. УИХ-д тогтоолын төсөл өргөн мэдүүлж, уг тогтоол батлагдах ёстой.

Гэхдээ энэ хугацаанд Засгийн газрын зүгээс үйлдвэрлэгч нартай уулзалт хийж тэжээлийг үйлдвэрийн үнээр нь аль болох дамжлагагүйгээр малчдад хүргэх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Тээврийн зардал нэмэгдэж байгаа тал бий.

ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛРАХ Ч ЭРГЭН ХҮЙТЭРЧ, ЦАСААР ШУУРНА

Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.ОЮУНЖАРГАЛ:

-Урьд шөнө Увс аймгийн Малчин, Ховд сум, Говь-Алтай, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр 0-1 мм цас орж, цасан бүрхүүл энэ хэмжээгээр нэмэгдсэн байна. Өнөөдөр өдөртөө Хангайн нуруу, Орхон голын сав газраар цас орно. Маргааш буюу хоёрдугаар сарын 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.  Нөгөөдөр буюу хоёрдугаар сарын 24-нд ихэнх нутгаар цас багатай ч хүйтний эрч 3-4 градусаар чангарна. Даваа гариг буюу хоёрдугаар сарын 25-нд Алтайн уулархаг нутгаар цас орж эхэлнэ.

26-нд Баруун болон төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд Төв, зүүн аймгуудын зарим газраар, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна.

Энэ сарын 25-нд Алтайн уулархаг нутгаар орох цас 26, 27-нд голдуу нутгийн хойд хэсгийг хамарч, хүч султай цасан шуурганы үзэгдэл болно.

Хоёрдугаар сарын 25, 26-наас цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээргүй байгаа ч үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваанд халтиргаа гулгаа үүсэх, хаагдах зэргээр орон нутгийг зориход хүндрэл үүсэхээр байгаа.

Агаарын температурын хувьд хоёрдугаар сарын 24-нд хүйтний эрч чангарах ч 25, 26-нд хүйтний эрч 3-4 градусаар суларна. Хоёрдугаар сарын 27-ноос эргээд хүйтрэх төлөвтэй байна гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-22 202.9.46.57

80 шахам сая малтай гээд татвар төлөгчид бид махаа хэдээр авч идэж байгаа билээ. малчид үнэгүй мах идэж тансагладагаараа зээлээ өөрсдөө төлнө биз. Хотын бид сая цагаан сараа хийх гэж хамаг байдгаа мах ааруул өрмөнд өгөө биз дээ. малчдын хотоороо дүүрэн малтай хирнээ юм үзээгүй өлөн шуналтай бас тэгээд баярхуу цээжээ дэлдсэн сагсуу жаахан л бэрхшээл болохоор угжны хурга шиг төр засагт дандаа тунирхаж гомдоллож байдаг занг нь бодохоор ёстой ясны дургуй хүрэх юмаа
ТАТВАРАА ТӨЛ ЗЭЭЛЭЭ ТӨЛ ,НДШ

Avatar

Нэргүй 2024-02-22 213.87.154.227

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-22 139.5.219.53

Энэ хэдэн сайд нар чинь томсогоносон тойргуудаар л явж байна шүү дээ.Төв суурин газруудаар яваад байгаа сурагтай.Малчны хотонд очиж байгаа болов уу

Avatar

Нэргүй 2024-02-22 202.21.107.37

tend ochood atsaa hiih um. maliin tolluulj ogoh um uu

Avatar

Нэргүй 2024-02-22 59.153.114.139

хойшлуулсанч төсвөөс мөнгө гарна эдийн засагчдаасаа асуу самарсаайхаан

Avatar

татвар төлөгч 2024-02-22 203.169.48.150

зээл төлөлтийг хойшлуулдаг энээ, тэрээ нь юу юм гэхээс "тэглэх" гэдэг ч дэмий байх өө. Банкууд мөнгөө олж авахдаа л авна. харин тэр эх үүсвэр нь татвар төлөгчдийн мөнгө болж таарах байх. Бид өчнөөн татвар төлчихөөд шимийг нь хүртэж чадахгүй байхад яагаад малчдын хувийн хэдэн малаа өсгөхдөө зээлсэн мөнгийг бидний татвараар төлдөгийн. тэгээд ч малчдыг татвараас чөлөөлнө, хөнгөлөлт эдлүүлнэ, бид өмнөөс нь нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлнө. Тэгсэн дор малчдад сэтгэлээрээ хандив бол өгнөө.

Avatar

Зочин 2024-02-22 139.5.216.73

Аргатай л бол зээлээ төлөөд явсан нь дээр шүү дээ. Банкууд бол хүүгээ зогсолтгүй л аваад л байна.

Avatar

Зрчин 2024-02-22 202.179.21.203

Наад зээл тэглүүлэх асуудлыг АНамын тэр Батсуурь гэж гишүүн хөөцөлдөж улс төр хийгээд байгаа юм билээ .

Avatar

Нэргүй 2024-02-22 103.57.92.73

Хэдэн мал нь гурил иддэг болсон юм байхдаа. Далимдуулж гаднаас татваргүй баахан гурил оруулж ирэх нь. Энэ новшнуудаас хэзээ ч өөдтэй санаа гарахгүй шүү

Avatar

хах 2024-02-22 172.91.182.247

нүүрсний хулгайчдаас ав

Avatar

зочин 2024-02-22 103.10.20.198

Зээл тэглэнэ гэдэг чинь зээлээ төлнө гэсэн үг.

Avatar

зочин 2024-02-22 66.181.176.171

Монгол улс 1 сая өрхтэй , тэгтэл 1,5 сая мал зүгээр л зуданд алдчихаж байгаа юм. Ингэхийг нь мэдсээр байж нэг өрхөд нэг мал үнэгүй өгчихгүй дээ. Тэгсэн мөртлөө өвөл болохгүй юм шиг аашилцгааж баахан найр наадам хийчихээд , нөгөө малчид нь болохоор гувшаа эрх хурга шиг засаг төр минь гээд хошуу унжуулна. Нөгөөдүүл нь болохоор төрийн татвар төлөгчдөөс хуримтлуулсан хэдэн бор юмнаас нь өөрсдийн юм шиг таслаж -ЭЭ гэгээ минь, Хөөрхий өгөх хэрэгтэй болно. Махаа болохоор маниасаа давсан үнээр зарна.

Avatar

Татвар төлөгч 2024-02-22 202.9.46.57

100 сая шахам малаас 1.5 сая мал үхээ л биз юун сүртэй юм .малчид гэж шуналын микропууд өарсдийн хүч бололцооноос хэд давсан тооны малтай.түүнийгээ хариулж дийлэхгүй зөнд нь орхичихдог. нэг их 1000т малчин гэж цээжээ дэлдэж сагсуурч найр наадам хийсэн хүмүүс. өвс тэжээл бэлдэнэ дулаан хашаа хороо барина гэж байхгүй . зарах худалдах болохоороо тэнгэрийн үнэ хэлнэ. . Бэлчээрийн даац хэтрээд багтаж шингэхгүй болсныг байгаль эх тэнцвэржүүлж байна. Бас авч идсэн зээлээ ажилчин ангиар татвар төлөгчдөө

Avatar

Нэргүй 2024-02-22 202.9.40.26

Улс төрчид ажлаа хийж байгаа татвар төлөгчид бол малчдын хооронд яс хаяж, зодолдуулах, хэрэлдүүлэх юм. Зээл авсан бол төлөх нь үүрэг. Үүнийг хэн нэгэн татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулж болохгүй. Нийгэмд шударга бус уур амьсгал үүсгэн, иргэд бие биенээ үзэн ядах болно.

Avatar

Зуд--Нүүх--УТАА, ТҮГЖРЭЛ АЖИЛГҮЙДЭЛ 2024-02-22 203.98.76.4

Улс Төрийн Эрхтэн Дархтангуудын Эгнээнд шилжихийн төлөө Үүрдийн биш Зуурдын шийдэл гаргаж Гурил будаахан, Зээл тэглэх…нтр ярьж Гоё дээлээ өмсөж Гоё Үгс урсган Хөдөөгөөр тэнүүчилэхээ больёоо хөө…..Байгаль дэлхий нь Цэвэрлэгээгээ хийнэ л биз. Малчид нь Ирэх намраас УБ Хотруу нүүн УТАА, ТҮГЖРЭЛ нь улам Нэмэгдэнэ дэээ…..

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.161.167

Зөв дуугарч байна. Болж.

Avatar

Малчин 2024-02-22 66.181.160.107

Малчины зээлийг тэглээд өг гэж бид гуйхгүйэ. Харин махны үнийг чөлөөлөөд хилээр чөлөөтэй гаргаад өгөөч гэж хэлмээр байна. Тэгвэл үхэр 10сая хонь 1сая төгрөгт шууд хүрнэ. Өвөр монголд мал ийм л ханштай байгаа. Үр дүнд нь малын тоо буурна билчээр сэргэнэ МАА жинхэнэээсээ өрсөлдөх чадвартай салбар болно. Байдал энэ хэвээрээ үргэлжилвэл суурин газар амьдарч буй үй олон 3сая гаруй ядуусыг дэлхийд хаана ч байхгүй хямд махаар хангасан ямарч ашиггүй аж ахуй болно доо

Avatar

зочин 2024-02-22 66.181.178.169

Улстөрчид малчдыг хөөрхийлж, татвар төлөгчдийн мөнгөөр угжсаар байгаад ажилгүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгочихсон, энэ байдлаа засаж залруулахын оронд улам даамжруулаад байх, энэ нь нийгмийн анги давхаргуудын хооронд хар ангал үүсгэж монголчууд нэг нэгнээ үзэн ядахад хүргээд байхад яагаад улам дэвэргээд байдаг юм бол, тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ тэр нь юугаа харж байдаг юм бол, удахгүй хөдөө хотоороо талцаад алалцаад эхлэхийг хүлээж байгаа юм болов уу

Avatar

huuhduudee bod 2024-02-22 66.181.180.145

malchid bol zugeer itgelt bayan shig novshnuud

Avatar

Нэргүй 2024-02-22 142.114.7.245

Мал малчны өмч өөрөө тэрнийxээ төлөө ажиллаx xэрэгтэй, тэгээд ашиггүй xүч xүрэxгүй бол цөөлөx xүч xүрвэл өсгөx xэрэгтэй. Xүч xүрэx эсэxийг байгал ээж л зоxицуулна. Тэдний xоxирлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэдэг зүгээр л ДЭЭРЭМ !!!

Avatar

Нэргүй 2024-02-22 142.114.7.245

10 жил дараалаад зуд болчоосой, xүч xүрэxгүй бол цөөлөөд, цөөлөxгүй гэвэл ажил сураг, xашаа xороо бариx xадлан түлш бэлдэx

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж